"Хамтдаа инээмсэглэе" зуслангийн тусгай ээлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

"Хамтдаа инээмсэглэе" зуслангийн тусгай ээлж эхэллээ

"Хамтдаа инээмсэглэе" зуслангийн тусгай ээлж эхэллээ

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, Халамж үйлчилгээний ерөнхий газрын дэмжлэгтэйгээр “Ээлтэй Ертөнц” ТББ-ын санаачилгаар хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай 150 хүүхдийг “Хамтдаа Инээмсэглэе” зуслангийн тусгай ээлжийн хөтөлбөрийг  хоёр дахь жилдээ аравдугаар сарын 05-10-ны өдрүүдэд олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд зохион байгуулж байна.

Энэ жилийн хувьд “ЧИ ГАНЦААРАА БИШ” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд амралтын хугацаанд “Хүүхэдтэйгээ танилцъя” хүүхэд бүрийн ганцаарчилсан үнэлгээ, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал зэрэг анхан шатны мэдэгдэхүүн, дасгал хөдөлгөөнийг мэргэжилтнүүд заах, асран хамгаалагчдад зориулсан сургалтууд, “Намрын өнгө байгаль танин мэдэхүйн аялал, “Бидний оролцоо миний соёл” өртөөчилсөн ажил, “Мөнгөн хараацай” урлагийн наадам, “Монголын тусгай олимпын өдөр” спортын наадам, “Хөгжилтэй мөч” бүлэг дундын уулзалт зэрэг хөтөлбөр үйл ажиллагаа зохион байгуулагдахаар төлөвлөөд байна.

“Хамтдаа Инээмсэглэе” зуслангийн тусгай ээлжид нийслэлийн есөн дүүрэг, зургаан аймгаас 150 хүүхэд, 150 эцэг эх, асран хамгаалагч нийт 350 орчим хүн хамрагдах бөгөөд тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулахаар ажиллаж байна.

Уг ээлжийн үеэр Хүүхэд, хамгааллын явуулын үйлчилгээний баг Найрамдал цогцолборт ажиллаж, хүүхэд, эцэг эхчүүдэд зориулсан хоёр хөтөлбөрийн дагуу сургалт, зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав. Мөн хүүхдүүдээр гэр бүл сэдэвт зураг зуруулж, баримлын шавраар тоглуулах, сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлэх, "Баадий айдсаа таньсан нь" номын уншлага хийж ярилцах, миний биеийн аюулгүйн дүрэм сургалтыг хүүхдүүдэд зохион байгуулжээ.

Зуслангийн тусгай ээлжийн нээлтийн үйл ажиллагаа аравдугаар сарын 06-ны өдөр олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт боллоо.

 

Эх сурвалж: ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж