Эко халаалт, дулаалгын материал хөнгөлөлттэй зээлээр авахыг хүсвэл…

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

Эко халаалт, дулаалгын материал хөнгөлөлттэй зээлээр авахыг хүсвэл…

Сэтгэл дүүрэн сайхан амьдрахад ая тухтай, тохилог дулаахан орон байр хамгаас чухал билээ. Хахир хүйтэн улирал хаалга тогшиж буй энэ үед өвлийг өнөтэй давах бэлтгэлээ та бүрэн базааж амжсан уу? Тэгвэл ХААН Банк энэхүү эрэлт хэрэгцээг хангах зорилгоор, мөн нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатарын утааг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Өрхийн ногоон зээл”-ийг иргэдэд санал болгоод байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын бүсэд орших ХААН Банкны доорх нэр бүхий 15 тооцооны төвд 10-р сарын турш бямба гараг бүр  өдөрлөг зохион байгуулж байна.

Өдөрлөгийн үеэр ХААН Банктай хамтран ажиллаж буй бэлтгэн нийлүүлэгч байгууллагууд халаалт дулаалга, эко ариун цэврийн байгууламжийн шинэлэг дэвшилтэт бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөө танилцуулах бол банкны зүгээс хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Өрхийн ногоон зээл”-ээ иргэдэд санал болгон, зөвлөгөө мэдээлэл өгч, газар дээр нь зээлийн хүсэлт хүлээн авч ажиллах юм. Та бүхэн байгаль орчинд ээлтэй, эко халаалт дулаалгын бүтээгдэхүүн зээлээр худалдан авахыг хүсэж байвал өөрт ойр байрлах дараах тооцооны төвүүдэд бямба гарагийн 11:00-16:00 цагт очих боломжтой.

Иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн, агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос арилжааны гурван банктай хамтран ажиллаж буй бөгөөд зээлийн хүүнд 9 хувийн хөнгөлөлт үзүүлж улсын төсвөөс санхүүжүүлснээр иргэд банкнаас энэ төрлийн зээлийг маш хямд нөхцөлөөр буюу жилийн 8 хувийн хүүтэй авах боломжийг бүрдүүлж өгсөн юм.

Дашрамд дурдахад, маргааш буюу 10-р сарын 10-ны пүрэв гарагт ХААН Банк Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай хамтран тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Мэдээлэл инновацийн төв”-д “Өрхийн ногоон зээл”-ийг сурталчлан таниулах өдөрлөг зохион байгуулах гэж буй. Тус өдөрлөгт хүрэлцэн очсоноор мөн халаалт дулаалга, эко ариун цэврийн байгууламжийн орчин үеийн шийдлүүдтэй нэг дор танилцаж, цогц мэдээлэл авах боломжтой.

10-р сарын 12, 19, 26-ны бямба гарагт Өрхийн ногоон зээл”-ийн өдөрлөг зохион байгуулах тооцооны төвүүдийн нэр, байршил:

Өдөрлөг болох тооцооны төвийн нэрХаягУтасны дугаар
Амгалан тооцооны төвБЗД, 10-р хороо, Амгалан төв, “Эко Могул” ХХК-ийн байр, 2-р давхар332333-3621
Арван долоогийн буудал тооцооны төвЧД, 13-р хороо, “Далайхүү” төв, 1-р давхар357499
Бичил тооцооны төвБГД, 12-р хороо, Хасбаатарын гудамж, 3Б байр, 1-р давхар70075067
Да хүрээ тооцооны төвБЗД, 17-р хороо, Эмнэлгийн 29-170075077
Дамба тооцооны төвСБД, 18-р хороо, Бэлх 35-77 тоот357925

357891

Дарь-Эх тооцооны төвБЗД, 1-р хороо, Сансарын колонкийн зүүн талд KFC байр, 2-р давхар332333-3156
Дэнжийн мянга тооцооны төвЧД, 12-р хороо, "Нарантуул-2" худалдааны төв, 2 давхар70075278
Зүүнсалаа тооцооны төвСХД, 7-р хороо, Баянхошуу “Сувдан” төв, 40-20А тоот70186293
Их цайз тооцооны төвБЗД, 22-р хороо, Доржийн гудамж, “Castle Plaza” төв, 1-р давхар77114447
Налайх тооцооны төвНА, 1-р хороо, Уурхайчид-1, 41А тоот70232092
Нарантуул тооцооны төвБЗД, “Нарантуул” ОУХТ, “Баялаг ундраа” худалдааны төв, 1-р давхар70075111
Нисэх тооцооны төвХУД, 16-р хороо, Анар хотхон үйлчилгээний байр332333-3432
Сонгинохайрхан тооцооны төвСХД, 6-р хороо, Ханын материал, Содон хороолол, 103-р байр, 106 тоот70075127
Толгойт тооцооны төвСХД, 20-р хороо, Хүнсчдийн гудамж, Гэрэлт цамхаг, 13А байр, 1-р давхар70170052
Яармаг тооцооны төвХУД, 4-р хороо, Яармагийн 1-р автобусны буудал, Сансар супермаркет332333-3584

Жич: Эдгээр өдрүүдэд зөвхөн “Өрхийн ногоон зээл”-ийн бүтээгдэхүүн танилцуулж, зээлийн хүсэлт авах бөгөөд банкны бусад үйлчилгээг үзүүлэхгүйг анхаарна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж