Явуулын сургалтын танхимыг Дундговь, Өмнөговь аймгаар аялуулав

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

Явуулын сургалтын танхимыг Дундговь, Өмнөговь аймгаар аялуулав

Явуулын сургалтын танхимыг Дундговь, Өмнөговь аймгаар аялуулав

НОБГ-ын харьяа  Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн дарга, хурандаа Г.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дундговь, Өмнөговь аймагт ажиллалаа.

Орон нутгийн иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох, болзошгүй аюул, ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах  анхан шатны чадварыг эзэмшүүлэх зорилгоор явуулын сургалтын танхимаар сургалт хийсэн юм.

Явуулын сургалтын танхимаар иргэдэд газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хорт хий, утаанаас хэрхэн өөрийгөө хамгаалах, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглаж сурах зэрэг дадлага, сургуулийг  зохион байгуулж, 1500 орчим иргэнийг хамрууллаа гэж НОБГ-ын харьяа  Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвөөс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж