Эрдэмтэд дэлхий дээрх амьд биетийн үүсэл, хөгжлийг судлах аргын хамгийн найдвартай нь малтлага хийн, олдсон амьд биеийн үлдэгдэл, олдворын насыг нүүрсхүчлийн изотопийн аргаар тодорхойлох арга юм. Гэхдээ харьцангуй цөөн тооны малтмал дээр үндэслэн амьд биеийн хувьслын цаглабарыг бүдүүвчлэх нь хангалтгүй билээ. Харин сүүлийн үед ген, геномын судалгаа шинжилгээ эрчимжсэнээр амьд амьтдын ДНХ-ийн мэдээллээс хэдийд ямар мутаци гарсан болохыг тогтоох болоод байна. Үүнийг молекул цаглабар гэх нь ч бий.
Мөн генетикчид хоёр төрөл зүйл молекулын түвшинд хэдий зэрэг ялгаатай болохыг нарийвчлан тогтоосноор хувьслын биологичид зүйлүүд хэр хугацааны өмнө нэг зүйлээс салан тусдаа зүйл болсныг батлахад тус дөхөм болох болов.
Хэдий биологийн шинжлэх ухааны давхар давхар судалгаа дэлхий дахинаа зэрэг хүчээ авсаар байгаа боловч уг цаглабарын он тооллыг одоохондоо ерөнхийлөн авч үзэхээс өөр аргагүй юм.
3.8 тэрбум жилийн өмнө
Энэ хугацаа бол дэлхий хэмээх гараг дээр амьдрал үүссэн үеийг илэрхийлэх хамгийн боломжтой таамаг юм. Хамгийн анхны амьд организм далай тэнгисийн ёроолын шүлтлэг нүх хоолойд үүссэн байх магадлал өндөртэй. Анхны бичил организмуудын мэдээллийн сан ДНХ бус харин РНХ дээр суурилсан байв. Нилээд хугацааны дараагаар анхны организмууд бактери ба археи хэмээсэн хоёр өөр хүрээ болон салжээ.
үргэлжлэл: ikecult.wordpress.com