Шахмал түлш түлсэн айлын зуух дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

Шахмал түлш түлсэн айлын зуух дэлбэрчээ

Шахмал түлш түлсэн айлын зуух дэлбэрчээ

НЭМЭЛТ:

ЗААВРЫН ДАГУУ ГАЛЛАСАН Ч ЗУУХ ДЭЛБЭРСЭН ГЭЛЭЭ

Өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 8-ний орой 19.40 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд оршин суух нэгэн өрхийн нам даралтын зуух дэлбэрсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал тус өрх  шахмал түлшийг худалдан авч, Тавантолгой түлш ХХК-ийн ажилчдын зааварчилгааны дагуу нам даралтын зуухаа галласан болов зуух дэлбэрч, цаашлаад тус айлын хаалга болоод зуух байрлаж байсан байшингийн хэсэг эвдэрсэн ажээ.

Дээрх асуудлаар гэрийн эзэн Г.Жаргалсайханаас тодруулахад “Өчигдөр 17.30 цагийн орчимд гэрээ галлаад түүнээс хойш гуч гаруй минутын дараа зуух дэлбэрчихлээ гэж утасдсан. Нам даралтын зуухыг гурав дах жилдээ хэрэглэж байна. Шахмал түлшийг дулаахан байгаа болохоор өмнө нь түүхий нүүрс түлдэг байсан хэмжээнээсээ багаар хийсэн. Өдөр гурван цагийн үед хорооноос зөв хэрэглэх зааварчилгаа өгөхөөр ирсэн. Эхлээд модоо асаагаад дараа нь нүүрсээ хийгээд зааврын дагуу түлсэн. Галлагааны хувьд ямар нэг алдаа гараагүй гэж бодож байна. Манай зуух автомат хий авагчтай, ямар нэг хаалт хаасан зүйл байхгүй. Хэрвээ ийм юм болох байсан бол ноднин, уржнан тохиолдох л байсан. Юунаас болсныг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Түлшээ нүүрсний борлуулалтын цэгээс авсан” гэлээ.

Баянзүрх дүүргийн 27-р хорооны засаг дарга Л.Батдэлгэрээс тодруулахад, “Айлын пийшин дэлбэрсэнтэй холбогдуулан, Цагдаагийн бүрэлдэхүүн, хорооны ажлын хэсэг  газар дээр нь ажилласан. Байшинд хоёр хоногийн өмнө галласан бөгөөд өнөө орой 18:30 цагийн үед галлагаа хийсний дараа дэлбэрэлт үүссэн байна. Дэлбэрэлтийн шалтгаан нөхцөлийг нь одоогоор тогтоогоогүй байна” гэв.

Холбогдох мэргэжлийн байгууллагаас тодруулахад “шахмал түлшнээс болж дэлбэрсэн гэж хэлэх нь эрт байна. Албан ёсны дүгнэлт өнөөдөр гарах бөгөөд үдээс хойш тодорхой хариу өгнө” гэдгээ тайлбарлалаа. Бид энэ асуудлаар эргэн мэдээлэх болно.


Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд өчигдөр /2019.10.08/ 19.40 цагийн орчимд шахмал түлштэй холбоотойгоор айлын зуух дэлбэрсэн  талаар албаны эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал, тус хороонд оршин суудаг айл шахмал түлш түлсний  улмаас зуух нь гэнэт дэлбэрсэн аж. Энэ  талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Зуух дэлбэрсэн тухай дуудлага ирсэн. Одоо тухайн айлд цагдаа, мэргэжлийн хяналтынхан ажиллаж байгаа гэх мэдээллийг өгөв. Харин зуух дэлбэрэх үеэр бэртэж гэмтсэн хүн байхгүй гэлээ.

Сануулахад, Эрүүл мэндийн яамнаас угаарын хийн хордлогод өртсөн 16 хүний биеийн байдал сайжирч, эмнэлгээс 10 нь гарсан талаар өчигдөр мэдээлсэн. Өчигдөр өглөөний 9.00 цагийн байдлаар Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа насанд хүрсэн таван хүний биеийн байдал сайжирч байгаа бөгөөд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй нэг хүүхдийн бие хүндэвтэр байгааг мэргэжилтнүүд хэлж байсан юм.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж