Таалагдахгүй бол сонгохоо л больчих

Хуучирсан мэдээ: 2015.08.25-нд нийтлэгдсэн

Таалагдахгүй бол сонгохоо л больчих

Их дээд сургуулиуд төлбөрөө энэ жил багагүй хувиар нэмэгдүүлэхээ зарлаж оюутнууд төдийгүй салбарын сайд нь сургалтын төлбөрөө бууруулахыг шаардаад буй. Мөн Монголын оюутны холбооноос энэ сарын 19-нд их, дээд сургуулийн удирдлага болон удирдах зөвлөлд сургалтын төлбөрийг нэмэхгүй байхыг шаардан албан шаардлага хүргүүлсэн. Албан шаардлагын хариуг өнөөдөртөө багтаан өгөх ёстой байсан ч ямар нэгэн хариу ирүүлээгүй тул маргаашнаас өөр алхам хийж эхлэхээр болсон гэнэ. Тухайлбал, оюутнуудын төлөөлөл сургууль бүрийн удирдлагуудтай уулзаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэнэ.

Хэрэв улсын ч бай хувийн ч бай сургалтын төлбөр өндөр сонсогдож байвал мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, мэргэжил олгох сургалтын төвүүдэд суралцан мэргэжилтэй болох боломж бий шүү дээ.

Хэдийгээр их, дээд сургуульд суралцах төлбөр нэмэгдсэн гэж байгаа ч  дунджаар хоёр сая төгрөг, хамгийн өндөр төлбөр нь гурван сая төгрөг байна. Өөрөөр хэлбэл дунджаар хоёр сая төгрөгөөр дөрвөн жил сураад л насаараа ажлын байртай болох боломжтой юм. Өнөөдөр манай улсын хувийн дунд сургуулиудын төлбөр 1.8-48 сая төгрөгийн төлбөртэй байхад дээд мэргэжил олгож бакалавр цол олгож байгаа хөтөлбөр жилийн хоёр сая төгрөг байгаа нь тийм ч өндөр дуулдахгүй болов уу. Тэгээд ч манай улс шиг сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг өгч, эрүүл мэндийн даатгалд хамруулан, нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулж байгаа энэ тохиолдолд шүү дээ. За тэгээд хэрэв тухайн оюутан онц сурвал 150 хүртэлх мянган төгрөгийн урамшууллын тэтгэлэг авах бүрэн боломжтой. Сар бүр шүү дээ. Хэрэв улсын ч бай хувийн ч бай сургалтын төлбөр өндөр сонсогдож байвал мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, мэргэжил олгох сургалтын төвүүдэд суралцан мэргэжилтэй болох боломж бий шүү дээ.

Хэдийгээр нийгэмд сургалтын төлбөрийг 40 хувиар нэмсэн гэх мессэж асар хурдтай, хүчтэй хүрсэн ч яг нөхцөл байдал дээр ихэнх сургуулиуд төлбөрөө дунджаар 15 хувиар нэмсэн байх юм. Энэ удаад төрийн томоохон гэгдэх сургуулиудын сургалтын төлбөр хэдэн төгрөг байгаа талаарх мэдээллийг энд хавсаргая.


МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Манайдаа хамгийн нэр хүндтэй гэгддэг тус сургуулийн төлбөр нь судлах салбар, сургууль бүрээр харилцан адилгүй байна. Нэг багц буюу кредит цаг нь нэгдүгээр дамжаа бол 74600-96600, хоёрдугаар дамжаа бол 63400-77300, төгсөх дамжааны сургалтын төлбөр нь 50100 төгрөг байх юм байна. Тус сургуулийн хамгийн бага төлбөртэй нь Шинжлэх ухааны сургууль бол өндөр төлбөртэй нь Бизнесийн сургууль нь гэнэ.  


МУИС-ИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨР


ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Тус сургуулийн нэг багц цагийн төлбөр нь нэгдүгээр дамжааны оюутнуудынх 55-62 мянган төгрөг, бусад дамжааны төлбөр нь 50-60 мянган төгрөгийн үнэтэй байх юм. Мөн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төлбөр нэг кредит цагийн төлбөр нь 75 мянган төгрөг, бусад дамжааны төлбөр нь 65 мянган төгрөг байх юм. Өөрөөр хэлбэл төлбөр нь дунджаар гурван сая төгрөг. Харин Монгол Улсын Боловсролын их сургуулийн тухайд одоогоор багц цагийн төлбөрөө тогтоогоогүй байгаа бөгөөд нэгдүгээр курст элсэн суралцах оюутнууддаа 1.950 сая төгрөгийн цалин төлөхийг шаардаж байгаа гэнэ. Мөн Хөдөө аж ахуйн их сургуулийн төлбөр нь 1.8-2.3 сая төгрөг байх гэнэ.

Сонголт таны гарт.


ШУТИС-ИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨР


ЭМШУИС-ИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨР

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж