Хотын гудамжаар алхаж явахад алхам тутамдаа хэн нэгний нийсэн, хаясан нус цэртэй байнга тааралдах нь хэвийн үзэгдэл болсон. Автобусны буудал дээр нусаа хүрхийтэл нийж, шүлсээ эрээ цээргүй хаях хүмүүс цөөнгүй. Бүр машин унаа, автобусын цонхоор шүлсээ хээв нэг хаях хүмүүс ч бий. Нүүдэлчин монголчууд энэ унаган орк зангаа хэзээ засахыг хэлж мэдэхгүй. Хотын соёлын тухай хотын "нүүдэлчид"-тэй яриад ч нэмэргүй. Энэ мэт оркуудад хариуцлага тооцох журам уг нь бий. Гэвч, торгодог нь ховор, торгуулдаг нь цөөн болохоор Улаанбаатарын нус цэрний асуудал дийлдэхээ больжээ. Өвөл болохоор нур цэрэндээ бүр дарагддаг гэхэд дэгсдэхгүй. Өөрөөр хэлбэл, Азийн цагаан дагина гэгддэг байсан Улаанбаатар дэлхийн хамгийн бохир хотуудын нэг болсон. Үнэндээ гудамжинд нус цэрээ ичиж эмээлгүй хаяж байгаа иргэд голдуу эрчүүд байх нь бий.
Бидний энэ соёлгүй үйлдэл гадаадынхны нүдэнд өргөс мэт харагддаг бололтой. Энэ талаар монгол судлаач Японы эрдэмтэн Кимура Аяако номдоо “Гудамжинд яваа монголчууд нэг хуруугаараа хамрын нэг нүхийг таглан нусаа нийнэ. Эсвэл цэрээ амаараа хаяна. Бараг л эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуугүй, хүн бүр уг үйлдлийг гаргадаг. Энд тэндгүй шар, ногоон, цустай, цусгүй, нус цэрээ хамаагүй хаяна” гэх мэтчилэн өөрийнхөө харсан, ой гутам дүр зургийг бичсэн байдаг билээ.
2017 онд УИХ-ын чуулганаар нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан Зөрчлийн тухай хууль тавдугаар бүлгийн 1.1 зааснаар Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. Гэвч өнөөдөр уг хууль хэрхэн хэрэгжиж байгааг Улаанбаатарын гудамжаар яваал үзэхэд тодорхой болно. Хэн нэгнийг торгож байж асуудлыг шийдэхээсээ илүү иргэд өөрсдөө бие, биедээ хүндэтгэлтэй хандвал амархан шийдэгдэх жижигхэн асуудал. "Эх орон, газар шороо минь" гэж хэлбэрийн төдий цээжээ дэлдэж, худлаа омогшихоос илүү хаа таарсан газраа нус цэр, тамхины ишээ хаяхаа л больчихвол эх орон чинь баярлах биз. Шулуухан хэлэхэд, тархиндаа нус цэртэй хүмүүс хотдоо нус цэрээ хайр найргүй хаядаг ч байх.
Орк иргэдээ "хүмүүжүүлэх" хуулийн хэрэгжилтийг хянах, шаардлага тавих эрх бүхий байгууллага нь цагдаагийнхан. Гэвч, тэдэнд хэн нус цэрээ хаях вэ гэдгийг үргэлж, хянаад, торгоод явах боломжгүй. Иргэд өөрсдөө л ухамсараараа шийдэх асуудал. Харамсалтай нь, ухамсараа уландаа гишгэчихсэн оркуудын хувьд хаясан шүлс, нус цэрээрээ эргээд амьсаглаж байгаа, энэ нь өөрт нь болоод бусдад өвчин тараах нян болж буйг ойлгодоггүй биз.
Хот нь бохир, иргэд нь заваан. Ийм байж эх орон, монгол хүн гэж худлаа омогшихоосоо ичээсэй, энэ улаанбаатарын "нүүдэлчид".
Э.БУРАМ
irgen 2019-10-09 182.160.2.33
Mash zuv asuudal bn,Iostoi 2 garaa urguud demjine shu,hemh torgood uguurei,buuljis tsutgaad suuldee deeguur haraad l yavdag bolson,door yu ch bolj bgan b** med…
Зочин 2019-10-09 202.55.188.43
Dulaany ulirald agaart degdeed haragdahgui tuugeer ni bid uvul zungui amisgalj baigaa
Гэр хорооллынхон хогоо ил задгай мөн айлын хашаа давуулж хаяна.хүүхэдтэй айлын авгай насаар бол залуухан авгай л гэхэд айлын хашаа руу угаадасаа асгаж хогоо хаяад байхаар нь шаардлага тавихад урдаас хэл амаар доромжилж,галзуурсан мэт орилж чарлаад байдаг.хариуцсан засаг захиргаанд нь хэлэхээр нэмэргүй бүүр ууттай,шуудайтай хогоо хашаа давуулж шидээд амар заяа үзүүлэхгүй 5 настай охин нь хүртэл шидээд байгаа юм
Зочин 2019-10-09 150.129.141.115
бүлээн усаар өглөө нүүрээ угааж нусаа дэвтээдэг дүрэм мэдэхгүй хүмүүс л
Зочин 2019-10-09 66.181.191.179
Манай зарим оркууд өөрийгөө орк гэдгийг мэдэхгүй бусдыгаа орк гээд тэнэгтээд яваад байна
Зочин 2019-10-09 103.229.122.66
аль өнгөрсөн зууны эхээр их зохиолч нацагдорж хуучин хүү зохиолдоо монголчууд бид нус цэрээ хэрхэн хаядаг тухай бичиж шүүмжилсэн байдаг. бүхэл бүтэн зуун өнгөрөөд байхад бид нус цэртэйгээ зууралдсан хэвээр.. юу ч гэхэв дээ . энэ зохиолд монголчуудыг хөмөрсөн тогоон дотор байгаа харанхуй хүмүүстэй адилтгасан бол бүхэл бүтэн зуун жилиийн дараа бид хөмөрсөн тогоогоо бүрмөсөн авч хаяж чадаагүй юм байна гэж бодогдохоор
Huduunii orkuud l tegj baigaa 2019-10-09 64.119.27.120
Ene bol hotiin soyol (urban culture) medehgui, ethic gej yu baidgiig medehgui huduunii orkuudiin hiij baigaa ajil shuu dee. Gudamjind yavahdaa nus tseriig ni gishgechih vii geed l end tend alhaj yavah yum, zugeer alhsnaas ih yadrah yum. Uguul hotiinhon ihenh ni gadaad garaad yavsan, huduuniihun surgeeree hotod orj ireed hotiin soyol medehgui hotiig zavaaruulj bn. Buh medeelliin heregsleer soyoliin dovtolgoo yavuulah heregtei. Bur tur zasgaas ene asuudald anhaaral handuul. Jijig bish tom asuudal!
Зочин 2019-10-09 146.115.163.21
Iim bgaagui yumaa. Ta nariin ad uzeed bdag ter soc niigemd chin bas avah yum bii. Tednii neg n humuusiig degtei bailgaj bsan n. Getel odoo hunii erh nereer huluuruu tolgoi hiih bolj. Ug n hunii erh gej eniig ch heldeggui bhaa. 90 ond hiliin dees alhsan hed hyatad iim ch zaavan puu pai gedeg bj bilee. Odoo bid tedneesee ch zavaan bolj. Hozioliin duu sonsoh hoorondoo hereldehees uuruur hiih yumgui uls argachgui yum. Ajild daragdaad nuhlagdaj bval yu gej ingehev. Chadah yumgui ih zantai guilgaching
Зочин 2019-10-09 150.129.143.196
nusnii alchuur baihgui yum chin yahiimbe. hotiin utaa toosnoos bolood hamar bituureed nus goojood baina. ehleed toos shoroogui bolgood ug. daraa n hun bolgond nusnii alchuur avch ugchuud ingej yariach
GG 2019-10-09 103.14.37.4
Зөрчлийн хуулиа энд хэрэгжүүлээч ээ, Ерөнхий сайд, цагдаагийн дарга аа. Хууль гарахад нь их баярлаж байлаа, хэдэн жил хүлээлээ, байдаггүй. Иргэд өөрсдөө тэмцээд дийлэхгүй байна, төртэйгөө хүч хавсрахгүй бол. Японд иргэд нь соёлтой, хогийн сав гудамжинд нь байхгүй байсан ч хаядаггүй, хүн бүр хогоо өөрсдөө хариуцдаг, манайд Их дэлгүүрийн хажууд байрны дунд нэг тоглоомын талбай дээр 6 хогийн сав байсан шүү, гэтэл гадуур нь тамхины иш хаясан байгаа юм, зад торгоод өгөөч, санхүүтэй нь ярихаар сурна.
Зочин 2019-10-09 202.21.115.165
Хавар, намар, даарахад хүн бүрийн хамраас нус гарна. Тэгэхээр гадуур явахдаа халаасандаа ганц нэг салфетка хийгээд явж байхаас өөр арга байхгүй. Хогийн сав таарвал хамраа нэг сайн суллаж хогийн саванд хаячихаад л цаашаа явна, өөр арга одоохондоо лав алга
иргэн 2019-10-09 150.129.141.25
Энэ монголын мөнхийн асуудалаа. Европд явж байхад нийеэ ч гэсэн нусгүй болчихдог юм билээ.
GG 2019-10-09 103.14.37.4
Цагдаа тэр бүртэй яаж тэмцэх вэ дээ гэж өөгшүүлж болохгүй, тэр бүртэй тэмцэж чадахгүй ч гэсэн эргүүлийн цагдаа нар төв гудамжуудаар тааралдсан зөрчил дээрээ торгууль ногдуулаад эхэлвэл хүмүүсийн чихэнд хүрч сураад эхэлнэ. Шударга хүмүүс шаардлага тавьдаг, гэхдээ цагдаа, төртэйгөө хүч хавсарвал илүү хурдан цэгцэнд орох юм, зарим хүмүүс хогийн сав байхгүй гэнэ, үнэндээ хогийн сав хэрэггүй, хүссэнийх нь зоргоор хогийн сав тавиад ч дийлэхгүй, хүн хогоо өөрсдөө хариуцах ёстой, Япон хогийн савгүй.
Зочин 2019-10-09 202.179.26.107
БАЙНГА МАШИН УНААД ЯВААД БАЙСАН ЧИНЬ ЭНЭ НУС ЦЭРИЙГ БАРАГ АНЗААРАХАА БАЙЧИХСАН БАЙДЫН БАЙНА. ОЙРНООС ЖООХОН АЛХААД Л БАЙНА. ТЭГСЭН ЗАРИМ ГАЗАР БҮР ГИШГЭХ ЗАЙГҮЙ ЗАВААРСАН ЮМ БАЙХЫН. АЛХАХАД БАС ИХ ХҮНД БАЙНАА. ЗАЛУУ ХҮМҮҮС ХУВЦАС МУУТАЙ Л ДАА. ЗАЛУУ ГЭЛТГҮЙ МОНГОЛЧУУД. ДААРСАН ХҮНЭЭС НУС ИХ ГООЖДОГ. ТЭРИЙГ ХАМРААРАА ТАТААД ТАТААД БАГАТАХГҮЙ ҮЕ БИЙ. ТЭР ҮЕД АМНЫ ЦААС САЛФЕТКА АЛЧУУР ТЭР БҮР ХҮН АВЧ ЯВАХГҮЙ БАЙГААД Л УЧИР ИХ БАЙНА. СОЁЛЖУУЛАХ Л ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА.
Иргэн 2019-10-09 202.70.34.70
ЭНЭ БҮДҮҮЛЭГ ЗУРШЛЫГ ГЭЭХЭД ТЕЛЕВИЗИЙН СУРТЧИЛГАА МАШ ЧУХАЛ. ИЙМ СУРТЧИЛГАА ИХ ХИЙЖ ХҮН БҮРИЙН НҮДЭНД ХАРАГДУУЛЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ЯС МАХАНД ШИНГЭСЭН ИЙМ ЗУРШИЛ АМАР АРИЛАХГҮЙ.
mmm 2019-10-09 202.55.188.45
Хотоо хогийн савтай, бие засах газартай байна уу гэдэг талаар бичээч. Тэрийгээ байгуулчихаад ард түмнээ баалаа, шээлээ, цэрээ хаялаа гэж шүүмжил. Алхам тутам хогийн сав сайх ёстой. Дээр нь утаанаас болоод бүх хүн уушигны өвчтэй. Хэрвээ хогийн сав, нойлооо байгуулчихаад хууль гэж орилоод торгож байвал ямар вэ. Энэ сэргүүлч ч гэсэн юм бодож бичээч.
ЗОЧИН 2019-10-09 202.126.89.131
НУС , ЦЭРЭЭ ХАЯАД ЯВЖ БАЙГАА ХҮН , БИ СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАР ТЭЭГЧ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЭЭД ЯВЖ БАЙГАА ГЭСЭН ҮГ !!! МОНГОЛЫН ДИЙЛЭНХ НЬ СҮРЬЕЭТЭЙ ШҮҮ ДЭЭ !!! ХА ХА ХА !!!
Зочин 2019-10-09 112.72.12.7
Huitend tesweetei nyn bakter tser nusand baidag ter n agaart tegdej bid tuugeer amisgalna teriig meddeg boloosoi
Зочин 2019-10-09 202.70.34.70
Бидний энэ соёлгүй үйлдэл гадаадынхны нүдэнд өргөс мэт харагддаг бололтой. Энэ талаар монгол судлаач Японы эрдэмтэн Кимура Аяако номдоо “Гудамжинд яваа монголчууд нэг хуруугаараа хамрын нэг нүхийг таглан нусаа нийнэ. Эсвэл цэрээ амаараа хаяна. Бараг л эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуугүй, хүн бүр уг үйлдлийг гаргадаг. Энд тэндгүй шар, ногоон, цустай, цусгүй, нус цэрээ хамаагүй хаяна” гэх мэтчилэн өөрийнхөө харсан, ой гутам дүр зургийг бичсэн байдаг билээ.- НҮЦГЭН ҮНЭН. ОДОО МАШИНЫХАА ЦОНХООР
оюун 2019-10-09 103.212.116.185
Зөрчлийн тухай хууль тавдугаар бүлгийн 1.1 зааснаар Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. Энэ заалтыг хэрэгжүүлэх, хяналт тавих эзэн хэн бэ? Цагдаа яаж хянах вэ? Олон нийтийн хараа хяналт, бид өөрсдөө л сайн тэмцэх ёстой доо.
zochin 2019-10-09 182.160.34.148
GOL NUS TSEREE XAYX N YAXAV,GER XOROOLOLIIG XOTOOS ZAILUULAX XEREGTEI.TEGEXGUI BOL NUURSNII UGAAR GEDEG CH TER CHIGEREE XUN BAIGAL SUITGEJ BNA, NAANA DAJ XANIA TOMUU,BOXIRIIN UNER,SHEES b**s GEED L BUX YUM CHIN BID NARIIN AMAAR ORJ BNA SHU DEE.IIMD GER XOROOLLIG XOTOOS ZAILUULAX XAMGIIN CHUHAL
zochin 2019-10-09 103.26.193.128
namayg baga baykhad ub maani ikh tsewerkhen ,khumuus ni soyoltoy bayw , khuduunii orkuudyg oron nutagt ni !
Зочин 2019-10-09 73.92.79.253
эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуугүй, хүн бүр энд тэндгүй шар, ногоон, цустай, цусгүй, нус цэрээ хамаагүй хаяна”
Зочин 2019-10-09 66.181.184.101
Дунд сургуульд зааж эхлэх гэж байгаа ёс зүйн хичээл дээр нь биеэ авч явах анхан шатны соёлын тухай сайн заагаасай билээ дээ. Биеэ авч явах соёлын тухай анхан шатны ойлголтгүй нийгэм л болчихоод байна шүү дээ.
зочин 2019-10-09 103.9.90.3
ёстой зөв. дэмжиж байна. анхааралдаа авч хэрэгжүүлээсэй.
зочин 2019-10-09 59.153.84.210
хамгийн гол хүмүүжлийг хүүхэд аав ээж гэр бүлээсээ авч байдаг, томчууд нь сайнаар үлгэрлэвэл илүү үр дүнтэй дээ
japan яг хэлж 2019-10-09 202.9.43.64
Бидний энэ соёлгүй үйлдэл гадаадынхны нүдэнд өргөс мэт харагддаг бололтой. Энэ талаар монгол судлаач Японы эрдэмтэн Кимура Аяако номдоо “Гудамжинд яваа монголчууд нэг хуруугаараа хамрын нэг нүхийг таглан нусаа нийнэ. Эсвэл цэрээ амаараа хаяна. Бараг л эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуугүй, хүн бүр уг үйлдлийг гаргадаг. Энд тэндгүй шар, ногоон, цустай, цусгүй, нус цэрээ хамаагүй хаяна” гэх мэтчилэн өөрийнхөө харсан, ой гутам дүр зургийг бичсэн байдаг билээ.
Зочин 2019-10-09 66.181.170.73
би лав гудманд нус цэрээ хаядаггүй, сүүлийн үеийн бацаанууд өөдөөс хялайж харж байгаад бараг гутал дээр шүлсээ хаях нь холгүй хаях юм. хөдөөнөөс ирсэн оркууд байдаг байхдаа
ГАНБОЛД 2019-10-09 202.131.225.197
Иргэдийн ухамсаргүй байдлыг ИРГЭД ӨӨРСДӨӨ засахаас бус хотын захиргаа ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ
зочин 2019-10-09 2.58.194.140
Энэ асуудал бүүр дэндсэн шүү, хотын захиргаа юу хийж суудаг ум бол доо хотын захиргаанд суусан өндөр цалинтай гадаад явсан хүмүүс яагаад ажлаа сайн хийдэгүй ум болоо, торгоод өгөөч ээ, соёлжуулаач ээ, ажилгүй болохоор орлогогүй, орлогогүй хүний тархи ажиллахгүй ш дээ, хүмүүсдээ цалингий нь бага ч гэсэн цагаар ажиллуулаад дор нь өгөөд явах хэрэгтэй ш дээ
Зочин 2019-10-09 64.119.19.198
ёстой зөв сэдэв хөнджээ, хаа сайгүй нус нулимсаа нийсэн хүмүүс хэлэхээр уурлана, үхэртэнэ
boldoo 2019-10-09 202.9.44.7
yostoi unen. yalanguya zaluuchuud boonooroo niilj suugaad tamhi tataad shulsee hayad l. heleheer barag l zodoh shahna. avtkbusand ahmad nastan, jiremsen hun, huuhedtei hund suudal tavij ogoh bol hovor bolson. sharhadnii zaluuchuud bol amidardag orchin ni tiim bolohoor ter yum uu soyol bol baihgui, nastai hun naana ni zogsoj baihad yalhaital suussar l bna.
zochin 2019-10-09 66.181.167.246
Uneheer zavaan
Зочин 2019-10-09 122.201.23.226
Zerleguud bidniig diillee, odoo haashaa zugtaah ve?
Зочин 2019-10-09 78.159.101.116
Хот ийм байгаагүй. Хөдөөний Оркууд нэмэгдсэнтэй холбоотой. Хөдөө сумандаа хаа хамаагүй бааж шээж шүлсээ хаяаад сурчихсан.
зоч 2019-10-09 66.181.188.251
Huul huchtei sh dee !! Heregjuuldeg gazar alga.2 sar undur uneer torgohod Mongolchuud nomondoo orno doo.Mongol tsagdaa ustsan yuumuu
Зочин 2019-10-09 64.119.19.155
Am hamar, saltaagaa tsewerlej chadahgvi hvmvvs uhsenii Chini gudamj, soyol, biye awch yawah baidal baidiin.
Зочин 2019-10-09 202.9.42.243
ӨВӨЛ БОЛОХООР БҮҮР АЙМААР ХАРАГДАНА
ххх 2019-10-09 27.123.215.222
улаанбаатар үнэхээр заваан хуучин хот орно гээд хамаг гоё хувцасаа өмсдөг байлаа одоо хог тоос заваанаас нь болоод тааруухан хувцасаа өмсөж хот ордог болсоон бас юм хумаа алдчих гээд бөөн стресс хүмүүс нь өүгд уур уцаартай нэг л их яарсан бухимдсан улсууд