Д.Төмөрхүлэг, А.Цолмон нар шөвгийн наймд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2015.08.25-нд нийтлэгдсэн

Д.Төмөрхүлэг, А.Цолмон нар шөвгийн наймд үлдлээ

Казахстаны нийслэл Астана хотод болж буй жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдрийн барилдаан Улаанбаатарын цагаар 14.00 цагт эхэлсэн. Энэ цагт эрэгтэйчүүдийн 66 кг(60 бөх), эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн шөвгийн найм эхнээсээ тодорч байна.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д "D" хэсгийг тэргүүлсэн Д.Төмөрхүлэг эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд Сербийн В.Марко, Украины Гевог Хашатриан нарыг хожиж, шөвгийн наймд үлдлээ.

Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд А.Цолмон эхний тойрогт гоц мөргөсөн ч Канад, ОХУ-ын бөхчүүдийг ялж, шөвгийн наймд үлдээд байна. 

Энэ өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан дэлхийн аварга Х.Цагаанбаатар эхний тойрогт Аргентинийн П.Гонзалесг дарах мэхээр цэвэр хожсон ч хоёрдугаар тойрогт ОХУ-ын Х.Камалд цэвэр даруулснаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдсан гавьяат тамирчин М.Бундмаа АНУ-ын Ажеликата, БНСУ-ын Ким Ми Риг ялсан ч ОХУ-ын Наталья Кизютинад нэг торгуулийн зөрүүгээр ялагдан шөвгийн наймд үлдэж чадсангүй.

Ийнхүү өнөөдөр барилдсан манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон нар шөвгийн наймд үлдэж, хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй боллоо.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж