ТАНИЛЦ: Энэ онд ЖДҮХС-гаас зээл авах компаниуд | News.MN

ТАНИЛЦ: Энэ онд ЖДҮХС-гаас зээл авах компаниуд

ТАНИЛЦ: Энэ онд ЖДҮХС-гаас зээл авах компаниуд

ТАНИЛЦ: Энэ онд ЖДҮХС-гаас зээл авах компаниуд

Өнгөрсөн жилийн том дуулиануудын нэг бол ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудал байв. УИХ-ын гишүүд, сайд дарга нар эрх мэдлээ урвуулан ашиглаж, мэдээлэлд ойр нэрийн дор ЖДҮХС-гийн хөрөнгийн жигд хуваасан асуудал олон нийтийн дунд багагүй шүүмжлэл дагуулсан. Зарим нь ч энэ явдлаас болж ажил, албан тушаалаасаа огцорсон бол зарим нь шүүх цагдаад дуудагдаад байгаа билээ.

Энэ жилийн хувьд ЖДҮХС-гийн хөрөнгийг ямар шалгуураар хуваарилах нь мөн л олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. Салбарын сайдын өгсөн мэдээллээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн (ЖДҮХС) 2019 оны төслийн сонгон шалгаруулалт дуусчээ. Энэ удаагийн төсөл сонгон шалгаруулалтад 2744 иргэн, аж ахуйн нэгж зээлийн хүсэлт ирүүлсэн байна. Эдгээрээс 461 иргэн, аж ахуйн нэгжийг тус зээлд хамруулжээ. Өнгөрсөн онд 96.3 тэрбум төгрөгийг 211 хүнд олгосон бол энэ жил 47 тэрбум төгрөгийг 467 иргэн, аж ахуйн нэгжид олгох юм.

Одоогийн байдлаар эдгээр төслийн 219-д нь 14 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ЖДҮХС-гаас олгоод байгаа аж. Үлдсэн иргэн, аж ахуйн нэгжийн санхүүжилтийг ойрын хугацаанд гаргана гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан мэдэгдсэн юм. Мөн төслийн санхүүжилтийг ЖДҮХС-гаас гадна арилжааны банкууд, олон улсын байгууллагуудад санал болгож байгаа аж.

Энэ оны сонгон шалгаруулалтыг 3-4 үе шаттайгаар, програм ашиглан, тухайн төсөл хэрэгжүүлэх газар дээр очиж нарийвчилсан үнэлгээ хийж, төрийн бус байгууллагын төлөөллийг эцсийн шалгаруулалтад оролцуулах зэргээр зохион байгуулсан байна. Мөн зээлийг дараах дөрвөн багцад хуваан 20-300 сая төгрөгийн санхүүжилт олгож байгаа юм.

ЖДҮХС-гаас энэ онд олгох зээлийн санхүүжилтийг салбараар авч үзвэл нийт санхүүжилтийн долоон хувийг арьс шир боловсруулах үйлдвэр, 8.1 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, ноос ноолуур боловсруулах, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 18.8 хувийг, мах махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулахад 15.6 хувийг, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулахад 7.6 хувийг, шинэ техник технологи нэвтрүүлэхэд 3.6 хувийг тус тус эзэлж байна.

ЖДҮХС-гаас 100-300 сая төгрөгийн зээл хүссэн иргэн, аж ахуйн нэгжийс эхний ээлжид санхүүжүүлэх 37 төслийн мэдээлэл.

ЖДҮХС-гаас 2019 онд санхүүжүүлэх төслүүдийн жагсаалтыг ЭНДЭЭС харна уу.

Уг жагсаалтад багтаагүй 366 иргэн, аж ахуйн нэгжийн төслийг орон нутагт нь шалгаруулсан тул мэдээлэл нь одоогоор нэгтгэгдээгүй байна. Эдгээр байгууллагын талаарх жагсаалтыг дахин хүргэх болно.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-09 122.201.23.44

UIH gishuud l avchih biz! Haramsaltai

Avatar

Зочин 2019-10-09 192.82.64.158

Тэрбум тэрбумаар нь авсан ЖДҮ – чин гишүддээ хариуцлага тооцож зээлийг нь эргэн төлүүлээчээ . Зээлийн эргэн төлөлтийг ард түмэнд ил тод баримттай нь мэдээлээч. Ард иргэдийн бүх боломжийг хулгайлж луйвардсан хулгайч луйварчдынхаа хөрөнгийг хурааж хотын гэр хорооллыг төвийн дулаанд холболдоо . Наад олгосон зээлийнхээ эргэн төлөлтзарцуулалт дээр нь хяналт тавьж иргэдэд ил тод мэдээлж байгаач.

Avatar

ГАНБОЛД 2019-10-09 202.131.225.197

Овоо ш дээ, Монголд 39 үйлдвэр хөл дээрээ зогсох нь гэж харж байна

Avatar

Зочин 2019-10-09 202.21.122.166

инээдтэй газруудын жагсаалт байна даа юун ойн,загас агнуур энийг хэн хэзээ үйлдвэрлэж ард иргэдэд хүртээлтэй үйл ажиллагаа явуулсан юм бэ шал худлаа газруудад олгоод өөрсдөө мөнгө угаасан юм биш үү

Avatar

Зүгээр л 2019-10-09 202.126.88.46

Уг нь бол хөдөө аж ахуйн салбар л даа. Олон улсын ангиллаараа нэг салбарт оруулдаг юм. Юм уншиж жаахан мэдлэгтэй болоод шүүмжилмээр юм даа.

Avatar

Зочин 2019-10-09 43.242.243.141

Шинжлэх ухаан, технологийн сан, татан буулгасан гэх монгол судлалын санг шалгаж олон мэдээлэх хэрэгтэй. Тэр бол буцааж егдеггуй менге шуу!

Avatar

zbcgaa 2019-10-09 107.77.165.10

25

Avatar

tkbrtbolz,kakoi bolzckajite 2019-10-09 107.77.165.10

tejleet,iubet,byrxegdyylex,nuoprd,nuponyatni,mnojctxrktk

Avatar

bngxamgaalalt 2019-10-09 107.77.165.10

olgoxgyi baix.

Avatar

yabzc 2019-10-09 107.77.165.10

UBCHTEI UPBASAN XULGAICHDIIG -MONGOL ULCAAS IPGENSHILEES NI TX,XUUX XYRTEL XUULIIN TUSUL OPUULAX..

Avatar

axitsdai l yum,nujujiux 2019-10-09 107.77.165.10

mlrd joplongiin yc tsaas tatdag Xylgain ZUULTUURU
oedliun yildber zdnee.

Avatar

ta nariig bodlooyuu,Yu,byxnballd,berx 2019-10-09 107.77.165.10

projekt,tusul gegeg NI ta naraas xylgailcan munguuruu,ta nariig shylaj,tuupugdyylj,cylidaax IG xeldegiimaa.

Avatar

zailcxiix,xopiglx 2019-10-09 107.77.165.5

tablasan gytal dizaindaj xoshgoruyylaj upculdugchduu,zubluj dampyypyylj drlxiig xlne.

0 0
Avatar

xyatdyydaar gadniixand Opon cyyts ezemshixiig xyyliar xopiglocon 2019-10-09 107.77.165.10

Xytdyyd meddegiin bainaa,cotsioopoo baina, xylgaich zantai,alyyrchind baidag gedgiig
xyn am olontoi boloxoop meddeg yum shig bn.

Xylgaichid naashaagaa ubchtei xymyyc dairyylj,gyilagchidaa opyyl- uryylej baiciin bn.

Avatar

Зочин 2019-10-09 103.68.107.22

Бас л бөөн авилгал, танил талын л компаниуд байна. Зүгээр л зүсээ өөрчлөөл хуулийн дагуу хулгайгаа хийх гэж л байгаан байна. Дээрдсэн юм түй ч алга

Avatar

Зочин 2019-10-09 192.82.65.53

Хардах эрх хэнд ч байгаа. Гэхдээ юу ч мэдэхгүй байж хүмүүсийн олон өдрийн хөдөлмөрийг ингэж худлаа ул үндэсгүй гүтгэх хэрэггүй. Тийм л юм бол бүгдийг ард байгаа хүнтэй нь гаргаад бичээрэй. Арай бодитой байх. Монголд сайн зүйл хийж болохгүй болсон цаг.

Avatar

canaatai xylgailalt,tandalt,gadnii baivyylgyydad ajilchid ix yrbaj baigaag,niigmiin bydyylgyyydeec zailcxii CE,ymar arga bna, 2019-10-09 107.77.165.10

cydalgaa abna.ymar buzness idei,canaatai bn,ugnu,uguxgyi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж