Ургац хураалт 42-75 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

Ургац хураалт 42-75 хувьтай байна

Ургац хураалт 42-75 хувьтай байна

Энэ сарын 8-ны байдлаар 192.4 мянган тонн үр тариа, үүнээс 187.1 мянган тонн улаанбуудай,  158.6 мянган тонн төмс, 68.4 мянган тонн хүнсний ногоо тус тус хураагаад байна. Энэ нь үр тарианы хураалтын 42.3 хувь, хүнсний ногооны 75.9 хувь, төмсний хураалтын 86.6 хувийн тэнцэж байгаа юм.

Энэ жил улсын хэмжээнд 512 мянган га-д тариалалт хийсэн. Тухайлбал, 364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.0  мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8000 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал тариалсан юм. Эдгээр талбайгаас урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн  тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хурах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж