ХОЛЫГ ХАРСАН ТӨСӨЛ | News.MN
ХОЛЫГ ХАРСАН ТӨСӨЛ

МОНГОЛ УЛСАД ГЕОЛОГИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 80 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ


Монголд 1997 оноос хойш Францын төрийн өмчит “Орано” группийн хайгуулын салбар компани болох “Кожеговь” уран идэвхтэй хайжээ. Ингээд 10 гаруй жилийн дараа Монголын ураны нөөцийг хоёр дахин нэмэгдүүлэх хувьтай тохиолын эзэн болж, Зөөвч-Овоогийн ордыг 2010 онд илрүүлэв. Энэ амжилт нь Дорноговь аймгийн нутагт ураны Зөөвч-Овоо, Дулаан-Уул/Өмнөтийн ордыг хамарсан гурван ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг Монголын төрийн өмчит “Мон-Атом” ХХК, Орано болон Мицубиши корпорацын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийг үүсгэн байгуулах суурь болсон байна. Тус компани хэтдээ зах зээлийн таатай нөхцөл бүрдсэн үед уран олборлож борлуулах боломжтой ураны хүдрийн баяжмал болох шар нунтаг экспортлох хэтийн зорилготой юм. Зах зээлийн нөхцөл байдал сайнгүй байгаа ч “Бадрах Энержи” уран олборлох зорилготой байгаа нь тус хамтарсан компани өнөө маргаашийг харсан үйл ажиллагаа эрхлээгүйг нь баталдаг. Тэд зах зээлийн үнэ харж байгаад олсон ордоо зараад гарчихдаг компани биш.

“Бадрах энержи” нь уурхайлан олборлох бусад арга техниктэй харьцуулахад байгаль орчинд үзүүлэх нөлөөг ихээхэн хязгаарлах боломжтой дэлхийд өргөн хэрэглэж байгаа дэвшилтэт газар доор уусган олборлох технологиор уран олборлох юм. Тус компанийн хувь эзэмшигч Францын “Орано” групп төсөл бүрийнхээ техник, эдийн засгийн үндэслэлийг гаргасны дараа ордын гүн, агуулга, дагалдах элементүүд бий эсэх болон тухайн газар нутгийн геологи, байгаль орчны нөхцөл зэргээс хамааран хамгийн тохиромжтой аргаар хүдрийг олборлодог. Тус групп газар доор уусган олборлох технологийг амьдралд амжилттай нэвтрүүлж, хөгжүүлж өөрийн болтол эзэмшжээ. Тухайлбал, Казахстаны “Катко” уурхай энэ аргаар 15 гаруй жил уран олборлож байна. Өмнө нь АНУ-ын Вайоминг мужид ч ашиглаж байсан аж. Өдгөө дэлхийд олборлож буй ураны 50 хувийг энэ аргаар олборлож байгаа. Орд бүрт энэ сонирхол татахуйц технологийг ашиглах боломжгүй ч Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ордод энэ аргыг ашиглах тохиромжтой геологийн тогтоц ашиглалтын нөхцөл бүрдсэн байна. Олон тооны техникийн судалгаа, шинжилгээ хийсний үр дүнд тус хоёр орд газар доор уусган олборлох технологийг ашиглах боломжтойг тогтоосон ба “Бадрах Энержи” компани Зөөвч-Овоо ордын талбайд үйлдвэрлэлийн туршилт гүйцэтгэх бэлтгэлээ хангаж байна. Арвин их газрын баялгаа ашиглан хөгжсөн улс орон олон. Баялгаа инноваци, технологи болгон ашиглавал тухайн улс илүү хүчирхэг болдог (тухайлбал, Канад, Австрали, Казахстан болон Норвегийн жишээг татаж болно). Тиймээс Монгол улс адаглаад цөмийн түлшний циклийн эхний шат буюу уран олборлох зорилт тавьж байна.

ОЛБОРЛОХООС ГАДНА ҮЙЛДВЭРЛЭЛ ЯВУУЛНА

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Монголын эрдэс баялаг-уул уурхай 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Миний бие хөрөнгө оруулалтыг дэмжих замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх боломжтой үйлдвэрийн төслүүдэд онцгой ач холбогдол өгч байгаа” гэсэн. Уул уурхайн ямар ч бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингэж байж сая ашгаа бүрэн дүүрэн өгдөг. “Бадрах энержи” компани ч нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулна. Дорнын говийн хоёр ордоос олборлох ураны хүдрийг байгалийн ураны хүдрийн баяжмал болгоно. Ийнхүү ураны хүдрийн баяжмалыг  боловсруулснаар орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ ажлын байр нэмэгдэж, хүн амын орлого болоод орон нутаг, улсын төсөвт оногдох татвар хураамж нэмэгдэнэ. “Бадрах энержи” компани ураны хүдрийг олборлоод зогсохгүй боловсруулан шар нутаг гаргаснаар Монголын уул уурхайн салбарт цоо шинэ нэгэн өнгө нэмэх юм. Манай уул уурхайн салбар эдийн засгийн тэргүүлэх салбар болон хөгжиж, экспортын нийт бүтээгдэхүүний 78 гаруй хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 24 гаруй хувь, улсын төсвийн орлогын 24 хувийг тус салбар дангаараа бүрдүүлж байгаа. Үүнд “Бадрах энержи”-ийн боловсруулах үйлдвэр жинтэй хувь нэмэр оруулах тооцоо бий.

“ОРАНО”-ТОЙ ФРАНЦЫН НЭР ТӨР, ХАРИУЦЛАГА ХАМТ ЯВДАГ

Уул уурхай, тэр дундаа ураны зах зээл дээр дурын хүн тоглодог эд биш. Хэн ч мэдэхгүй нэгэн тогос шиг гоёод, хөхөө шиг донгодсон ч тоож харах нь ховор. Энэ зах зээл дээр олон жилийн туршлага, тэр хугацаанд бий болгосон нэр хүнд нь л үнэ цэнийг бий болгодог. Өнөөдөр энэ зах зээл дээр энэ бүх шаардлагыг хангасан цөөн тоглогч байдгийн нэг нь “Орано” групп. Ерөөс “Орано” салбартаа үлгэр дууриал юм. Тэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, ил тод байдал, ёс зүйг нэн тэргүүнд ханган ажилладаг нь бусаддаа жишиг болдог. “Орано” групп нь олон улсад явуулж буй үйл ажиллагаатайгаа уялдуулан хэд хэдэн үндсэн үүргийг өөртөө хүлээж, биелүүлж байдаг.

“Орано” групп ил тод байдлыг уул уурхайн салбарын хариуцлагатай хөгжлийн чухал хэсэг гэж үздэг. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг байгуулагдсан даруйд нь буюу 2003 оноос дэмжин ажилласан компаниудын нэг нь “Орано” групп байлаа. Тус группээс улс орнуудын Засгийн газарт төлж буй аливаа орлогыг (татвар, нөөц ашигласны төлбөр, хураамж) улам ил тод болгоход үүрэг хүлээн оролцож байгаагаа ийнхүү баталгаажуулсан билээ. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын зөвлөлөөс Монгол Улсыг 2010 онд “Санаачилгад нэгдсэн орон” ангилалд оруулсан билээ. Ингэснээр Монгол Улс энэ санаачилгын санхүүгийн ил тод байдлын стандартыг хангаж байна.

Уул уурхайн тогтвортой үйл ажиллагаа иргэд, байгаль орчныг хамгаалах хариуцлагатай, ил тод менежментээс хамаардгийг бүрэн дүүрэн ойлгодог “Орано” групп 2011 оны тавдугаар сард Олон улсын уул уурхай металлын зөвлөлд элссэн юм. Тус Зөвлөлд компанийн нийгмийн хариуцлагын үзүүлэлтийг сайжруулах, салбараас нийгэмд үзүүлэх үр нөлөөг тасралтгүй нэмэгдүүлэх нэгдмэл зорилготой ажилладаг дэлхийн уул уурхай, металлын томоохон компаниуд нэгддэг аж.

ДЭЛХИЙД ДАНСЛАГДСАН ОРД

Монголын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдсэн геологийн шаталсан судалгаа, эрэл, хайгуулын ажлын үр дүнд 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1100 гаруй орд, олон мянган эрдэсжсэн цэгийг тогтоож, 2017 оны байдлаар 57 сая тонн зэс, 37.2 тэрбум тонн нүүрс, 1.2 тэрбум тонн төмрийн хүдэр, 2 500 тонн алт, 1.7 сая тонн цайр, 48.3 сая тонн хайлуур жонш, 197 мянган тонн уран, 332.6 сая тонн газрын тосны баталгаат нөөцийг бүртгээд байгаа юм.

Монгол улс ураны ордоо олборлож эхлээгүй байна. 2011 онд бүртгэгдсэн  6 260 тонн нөөцтэй Дулаан-Уулын орд, 2013 онд бүртгэгдсэн 54 640 тонн нөөцтэй Зөөвч-Овоо орд Монгол Улсыг ураны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх эхний арван хоёр орны тоонд багтаасан юм. Мэдээж, Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс албан ёсоор стратегийн ач холбогдол бүхий нөөцөд бүртгэсэн.

Дэлхийд данслагдсан энэ хоёр ордыг салбарынхаа аварга “Орано”-ийн геологичид Монголын Дорнын говиос нээсэн юм. Гэхдээ үүнийг олохын тулд хайгуулчид чилийсэн арав гаруй жилийг үдсэн бөгөөд мэргэжлийн ур чадвар, нөр их хөдөлмөр нь талаар өнгөрөөгүй билээ. Энэ нээлтээс хойш Монгол Улсын ураны нөөц дэлхийн зах зээлийн сонирхлыг шууд татаж эхэлсэн. Энэ ордод өнөөгийн ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн “Орано” үйлдвэрлэл явуулахаар болсон тул тус салбарынхан  нь сонирхохоос ч аргагүй билээ.

ТЭМЭЭН ЖИН ХОЛЫГ ТУУЛДАГ

Монголын уул уурхай үндэсний хэмжээнээс хальж, дэлхийн дэвжээн дээр тоглох боллоо. Өнөөдөр Монголын эрдэс баялгийн салбарт дэлхийн үндэстэн дамжсан Америк, Хятад, Канад, Австрали, Франц, Орос, Германы корпорацын төлөөлөл болсон олон нэртэй компани үйл ажиллагаагаа явуулж байна.

Тэдний дотроос ураны салбарт шинэ тоглогч болсон “Бадрах Энержи”-ийн үйл ажиллагаа тав арван жилээр яригдах төсөл биш. Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ордыг нээн илрүүлэхэд арав гаруй жил зарцуулсан. Одоо үргэлжилж буй төслийн бүтээн байгуулалт, цаашид олборлолт, боловсруулалт гээд багадаа 20-30 жилээр хэмжигдэх настай. Хоёр ордын нийлбэр дүнг жилд олборлож боловсруулах мянган тонн хүдрээр хэмжихэд ийм тоо гарч байгаа юм. Монгол хүн холыг зорин аянд гарахдаа тэмээн жингээ зэхдэг шиг энэ төсөл ч алс холыг харсан хэдэн үеийн монголчууд ажиллах, амьжиргаагаа залгуулах төсөл юм.

ХОЛ ЯВЪЯ ГЭВЭЛ ХАМТ ЯВ

“Бадрах Энержи” Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулна. Хэдэн арван жилээр хэмжигдэх хамтын ажиллагаагаа эхнээс нь хэн хэндээ ойлгомжтой, харилцан ашигтай байлгахыг тэд эрмэлздэг. Тиймээс 2013 онд орон нутгийн удирдлага, малчид, сумын төрийн байгууллагуудын төлөөллийг багтаасан Хамтын ажиллагааны зөвлөлийг Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багт тус тус байгуулсан юм. Энэ зөвлөлүүд улирал тутам иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулан компанийнхаа үйл ажиллагаагааг танилцуулж, оролцогчид сонирхсон зүйлээ асууж лавлан, хамтын ажиллагааны төрөл бүрийн чиглэлээр санал бодлоо илэрхийлж хэвшээд байна.

“Бадрах энержи” өдөр тутмын үйл ажиллагаанд худалдан авах шаардлагатай бараа, үйлчилгээ олон бий. Хамгийн чухал нь хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлагууд. Энэ шалгуурт тэнцэж байгаа бэлтгэн нийлүүлэгчтэй хамтран ажиллахад “Бадрах Энержи” үргэлж бэлэн. Компанийн гэрээт нийлүүлэгчдийн 90 хувь нь Монголын компаниуд байдаг. Түүнчлэн ажлын байр бий болгох, нутгийн иргэдэд мэргэжлийн ур чадвар олгох сургалт зохион байгуулах, орон нутгийн иргэдээс бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авч, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.

Мөн өдгөө FXB төслийг Дорноговь аймагт хэрэгжүүлж, өрхийн амьдралын чадамжийг дээшлүүлж байна. Нийт 894 сая төгрөгийн төсөвтэй уг төсөлд 2016-2018 оны хооронд 100 өрх хамрагджээ. Харин хүн нэг бүрийн тоогоор ярьвал, 500-600 хүн энэхүү төслийн үр шимийг хүртээд байна. Төслийн үр дүнд дээр дурдсан 100 өрх эдийн засаг, нийгмийн бие даасан байдалд хүрэх, байнгын орлоготой болоход нь тусалсан. Энэхүү бодит үр дүнтэй төслөө “Орано” групп цааш дахин гурван жилээр сунгахаар шийджээ.

“Орано” групп орон нутгийн иргэдийг орлоготой байлгах өөр ажлуудыг ч хийдэг юм. Үйл ажиллагаа нь эрчимжиж байсан 2012 онд нийт ажилчдын 50-иас илүү хувь нь орон нутгийнх байсан аж. Мөн орон нутгийн иргэдийг дэмжихийн тулд 2014 оноос хойш мах, сүү худалдан авч, хээрийн ангийн хүнсний хэрэглээнд ашиглаж байгаа аж. Энэ бүхнээс гадна жил бүр хэдэн тэрбумаар хэмжигдэх татвар төлж иржээ. Сүүлийн таван жилд нийт 25 тэрбум гаруй төгрөгийн татвар төлсөн байна. Ямартай ч “Бадрах Энержи” нэг төгрөгийн орлого олоогүй ч олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаагаас энэ компани Монголд тогтвортой ажиллах нь анзаарагдаж байна.

Г.ДОНДОГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-09 150.129.141.115

цөлжилтөөс цэрвэж хангай руу уурхайн хотоо байгуулж төвлөрөлийг сааруулж нийслэлээ хархорин руу нүүлгэе эсвэл дэд нийслэл

Avatar

Зочин 2019-10-09 61.68.52.182

Australia-s oruulsan mashin avahgui bhiig anhaaruulj bn. Orson end yavj bolohgui mashin oruulj zardag.

Avatar

зочин 2019-10-09 202.179.26.41

Саяхан сонсоход бүртгүүлэх ёстой баримт бичгүүд гүйцээгүй, нөлөөллийн үнэлгээний тайлан хэлэлцүүлээгүй л байсан даа. Зөрчил арилгах бичигтэй л сууж байсан компани сэмээрхэн ажлаа эхлэх гэж байна уу?

Avatar

xen xaichin xyn be? tust medeeg 2019-10-09 107.77.165.8

YOUTUBE -GLASS
aas xarnayy

Avatar

Зочин 2019-10-09 107.77.165.8

(2019)

Avatar

dimrxy 2019-10-09 107.77.165.8

GLASS (2019)

Avatar

objk,xyyramchxan 2019-10-09 107.77.165.8

kolkoz dim naryad mlrd lampa

Avatar

usees 2019-10-09 107.77.165.8

amoposk

Avatar

X 2019-10-09 107.77.165.8

kamerchin,delgyyr,teebereer xuuj

Avatar

oyd ceremjlyyleg I,neteer 2019-10-09 107.77.165.8

xet davragch 1974/9/28-29

Avatar

yc cybgii nidemjixgyi baix,ylciin xamgaslaad ceremjlyyleg 2019-10-09 107.77.165.8

fax,not ulgee

Avatar

oyd cyljee franchaze,ocyytsiig NI demjixgyi baix. 2019-10-09 107.77.165.8

oyd,ycybag,oponcyyts cyljeenii xylgaich xiideg ceremjlyylcygai.gyilagchid ,tsagdaag xylgailcan munguupoo ajild abdag

Avatar

. .zumdim 2019-10-09 107.77.165.8

news.mn ajilyylagch2 xamtragch yum bn

Avatar

NAJIM mongoliin- tylxyyr xylgaich 2019-10-09 107.77.165.8

xoch dim

Avatar

74/4/2829NAJIM mongoliig xylgailagch88 inoposk 2019-10-09 107.77.165.8

$6500iin Jeep xylgailcan,shine4 runner,mongoliin
oyu tolgoi,ocyyd,Erdenetiig xylgailcan xet davragch,UBCHin taraagch xeregtei.

Avatar

maxir xamar myyxai xuliin carbyytai,shyymgar gynzgai tsaraitai,byltiicen nydtei,indx bietei,,h nyryytai usiin medeelegch 2019-10-09 107.77.165.8

INDX TSIGAN OPOSK NAJIM beldsen medee bichigch,KAMERAAR xylgailagch74/9/28

Avatar

Зочин 2019-10-09 203.91.115.41

Говьд уран олборлож хэрхэвч болохгүй, нөгөө экосистем чинь шууд баларна. Төрд байгаа хүмүүс ашиг сонирхлоор эхлүүлчвэл ч тэр нутаг дуусаа.

Avatar

Ard45 nasnii opchim740niix baix4/9 2019-10-09 107.77.165.11

Jijig maxir xsmartaidygyixarsyx

Avatar

yxceniichini tsatsrag idebxit calfetka xataax zaxilgaan I xylgaich,galzyy 2 boovooroo toglogchgalzyyg chini endexiixen andaxgyi, 2019-10-09 107.77.165.11

ardbarsyg,mania minichi gadnii iRGEN bolchood yugaa xytsaad meemteid baigaa em zntai gyilahchin be chi,xamtragch,nsjim chini bad we emegtei xybtsas umsuj gyij tsigan xynii net gytasj bn.ta 2 xylgaich xoyulaa amerxiin ipgen.,axilgazn xylgailj,ubjin tarazxaac uup Yu xiideg yum.denveriixen andgyi,zaxilgaan xylgaildag IG chin taarsan 2 taar shyydai.manintaad,,nyxee maltaj baingy.

Avatar

иргэн 2019-10-09 192.82.64.190

УРАНЫ ОРДЫГ ОДОО ЧУЛУУ БОЛГОХ ГЭЖ ЯАРААД ЯАХАВ ДЭЭ ,,,,,ЦАГ НЬ ИРЭХЭЭР ТЭР АВДАРАА УХВАЛ ЗҮГЭЭР ДЭЭ ,,,,,???БИДНИЙ ӨВӨГ ДЭЭДСИЙН УХААНААР ХӨДӨЛЖ СУРВАЛ ДЭЭРСЭН ДАЛБИГАР НӨХӨД ДАНДАА ХООМОН ЯВДАГДАА ,,,,???,

Avatar

Зочин 2019-10-09 202.72.245.206

хөрсөнд баахан хүхрийн хүчил уусгаад хагас ураныг нь аваад хагасыг нь бүр тараагаад хаяна. дээр нь хөрсийг хүхрийн хүчлээр их хэмжээгээр бохирдуулна. Гүний усыг хордуулна. Энэ бол тийм л технологи. Хэдийн хэмжээний хүхрийн хүчил газарт хийгээд хэдий хэмжээг нь гаргаж авах тухай мэдэх хүн байна уу. Тэгвэл тэд нараас энийг асуух хэрэгтэй. Хүхрийн хүчил уусгасан хөрсөнд ямар өөрчлөлт орох вэ гэдгийг тодруулж мэдэх хэрэгтэй. тэрний дараа юу бодогдохыг чинь хармаар л байна даа

Avatar

Зочин 2019-10-09 66.181.170.73

Арчаатай улс төрчидтэй эх оронч зүрх сэтгэлтэй дарга нартай улс бол энэ ураны ордыг чулуу л болгох хэрэгтэй. Түүнээс биш зүгээр гадагшаа зөөлгөх хэрэг байхгүй. Гол боловсруулах хэрэгтэй. Үйлдвэр цахилгаан станц барих талаар гэрээ хэлэлцээр хийх хэрэгтэй. Төрийн хар хайрцагны бодлого байдаг бол цөмийн зэвсэгтэй болох хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-10-09 66.181.170.73

Бид алийн болгон Орос хятадын боол шиг амьдрах ёстой юм. Хавханд орсон хулгана шиг амьдарч болохгүй том зорилго тавих хэрэгтэй. Тэр зорилгодоо энэ мэт хөгжилтэй, цөмийн зэвсэгтэй улсын аан ашиглаж, технолгийг нь Монгол улсад аа нутагшуулах хэрэгтэй. Пакистан 98 онд туршилт хийж цөмий зэвсэгтэй болсон Ану дэмжсэн гэх мэдээ сэлт ч байдаг. Монголчууд бид цөмийн зэвсэгтэй болох хэрэгтэй. Мортой хүнтэй ярьснаас явган хүнтэй ярьсан дээр гэгчээр гар хоосон хүнтэй ярьснаас нэг барих ташууртай бол.

Avatar

Зочин 2019-10-09 66.181.170.73

тэй түүнээс биш оюутолгой дубайн гэрээ шиг юм хийж болохгүй. Ойрын арван жилийн хугацаанд цөмийн цахилгаан станцтай болох зорилт тавих хэрэгтэй. Цаашдаа өөр ч юм бодох хэрэгтэй. Түүнээс биш уран гэхээр хадны мангаа гэсэн ойлголт төрүүлээд оросоос санхүүжилттэй хэдэн төрийн бус байгууллагуудыг орилуулаад байж болохгүй. тэр цахиалгатай жагсаал цуглаан хийж МУ ын хөгжилд гай тарьж байгаа гадны тусгай албадын гар хөл болсон ТББ уудыг нухчин дарах хэрэгтэй төр гэж байдаг бол төр шиг байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-10-09 66.181.170.73

Эдний нийтлэл өдрийн сонин дээр гарсан байна. Зөв л дөө хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн зорилт зорилгыг ард түмэнд таниулж сурталчилж ойлголт өгөх хэрэгтэй. Манайд Оюутолгой л сайн реклам хийж байх шиг байна. Ер нь Монгол Улс цөмийн эрчим хүч хэрэглэх цаг нь болсон. дэлхийн хөгжлөөс алийн болгон хоцрох ёстой юм. Уран зүгээр нэг олборлоод гадагш зөөх биш бүр тодорхой түвшинд хүртэл боловсруулах үйлдвэр байгуулах хэрэгтэй. Тийм гэрээ хэлэлцээг энэ гадны компанитай МУ ын ЗГ байгуулах хэрэг

Avatar

Зочин 2019-10-09 103.9.89.18

Монголчуудын тархийг бүү угаа. Ийм уурхай огт хэрэггүй

Avatar

Зочин 2019-10-09 73.92.79.253

Хэрэгтэйгийн дээдээр хэрэгтэйв Бид шинийг хийж байгаад л сурна шүү дээ. Гэв гэнэт л гэгээрчихгүй нь ойлгомжтой. Алдаж байж л сурна. Алдахаас айгаад байвал яаж урагшилах вэ дээ. Хүн төрөлхтөн нэг л өдөр сансарт нисчээгүй олон бүтэлгүй туршилтын алдаан дээрээс л амжилт олсон

Avatar

Уурхайчин 2019-10-09 103.57.93.66

Иймэрхүү хоосон толгойтой хуцдаг халтаруудыг бүү тоо. Эдний үгэнд орвол энэ хэдэн ашиг шим муутай малтайгаа адилхан болоод үхэр монголоороо дуудуулаад дэлхийн шившиг болсоор дуусна шүү. Уучлаарай аштг шим муутай мхл гэж яагаад хэлэв гэхлээр: монгол үнээнээс саалийн хугацаанд 1300 литр сүү саадаг бол Голландад нэг ямаанаас 26.000 литр мүү саадаг. Европт махны үүлдрийн бяруу 1.000 тонн татдаг бол манай нас гүйцсэн шар 400-500 кг татдаг.

Avatar

ХОТИИН ИРГЭН 2019-10-09 202.126.89.233

Гэхдээ Монгол мал маань цэвэр баигалиин амьтанаараа бгаа.өөрсдөө өдөрт хэдэн км явж шим тэжээлт хоол.цэвэр усаа олж ууна.тэгээд дээр нь бид нарииг бас тэжээнэ.хөөрхиис монгол малаа муулж болохгүи.тэр аихтар сүү гаргадаг ямаа манаи Монглиин эрс тэс амьсгалд амьдрах нь өөрөө хэцүү болох баих сүү нь бүр дүүрч.Харин ордииг бол ашиглах хэрэгтэи.шүгэл үлээгчдииг яаж зохицуулмаар юм бэ дээ.яУлсад нэг тогрог ч татвар төлөхгүи ваиж худлаа уилж.хүн аилгаж дарамталдаг шүгэлчдииг яамаар бна хүмүүсээ.

Avatar

Зочин 2019-10-09 64.119.16.147

Тэр их сүү, мах өгдөг фермийн аж ахуйн мах, сүү чинь жинхэнэ хор. Тиймээс дэлхий нийтээр махнаас татгалзах гээд бн. яагаад гэвэл хөдөлгөөнгүй байлгаад, химийн бордоогоор тарьсан өвс, тэжээл идэхээр тэр мал, амьтан чинь хорны хүүдий болдог юм байгаа биз дээ.

Avatar

Ганбаа 2019-10-09 202.131.225.197

ОДОО НӨГӨӨ ХООСОН ТОЛГОЙТНУУД ХАШИГИЧААД ЭХЛЭНЭ ДЭЭ. Тэдний ард улс орныг минь доройтуулах зорилго бүхий ХҮЧИН байдагт 100 хувь итгэдэг…

Avatar

Зочин 2019-10-09 64.119.23.14

Дэлхий даяар устгах боломжгүй ураны хаягдлыг яахаа мэдэхгүй сандарч буй энэ үед Монгол улсад уран олзворлож гадаад гаргана гэдэг маш хариуцлагагүй үйлдэл. Олзворлосон улс нь маш их зардалтай хог хаягдлыг буцааж авах үүрэгтэй.

Avatar

Иргэн 2019-10-09 103.57.93.66

Хуцалгүй дуугаа тат

Avatar

Зочин 2019-10-09 192.82.65.200

Ямарч аюулгүй технологи байлаа гээд цацраг идэвхт бодис эргэн тойрны орчны хордуулж байдаг судалгааны дүнг Стэнфордын их сургуулийн судлаачид 2017 онд гаргасан байна. Хэрэв Монгол улс уран олборлоод боловсруулаад эхэлвэл хоёр хөрш маань дуртайяаа ураны хаягдлаа Монголд булшлах байлгүй, үгүй гэхэд уран боловсруулж буй бүс нутаг хэдэн мянган жил хүн амьтан амьдрах боломжгүй болно.

Avatar

Зочин 2019-10-09 122.201.17.118

Neree uurchilsun

Avatar

Зочин 2019-10-09 202.131.225.197

Areva gej yasan?

Avatar

Зочин 2019-10-09 203.169.49.125

Хуучин компанийн нэр дэлхий дахинд ялангуяа Африк тивд унасан байсан учир нэрээ өөрчилсөн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж