"Сайнаар яривал сайд, саараар яривал мэнгэтэй хүн гэдэг" | News.MN

"Сайнаар яривал сайд, саараар яривал мэнгэтэй хүн гэдэг"

"Сайнаар яривал сайд, саараар яривал мэнгэтэй хүн гэдэг"

"Сайнаар яривал сайд, саараар яривал мэнгэтэй хүн гэдэг"

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-УИХ-ын өнгөрөгч Баасан гаригийн /2019.10.04/ хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан. Цаашид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлгээр нь явуулах уу, эсвэл УИХ-ын 73 дугаар тогтоолоо засаад Ард нийтийн санал асуулга явуулах уу гэдгийг шинээр байгуулсан зөвшилцөх ажлын хэсгийн шийдвэрээс хамаарна. Таны хувьд дээрх хоёр хувилбарын аль нь зохистой вэ?

-Зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан гэдгийг сонссон. Намайг ажлын хэсэгт оруулдаггүй юм. Тэгсэн мөртлөө хэцүү байдалд орохоороо над дээр  ирээд л гуйдаг шүү дээ. Одоо МАН-ын шийдвэрээс л хамаарна. Бид төслийг нь бэлдээд өглөө, хэлэлцүүлгийг нь хийгээд өглөө, хэл ам гаргахгүйгээр кнопыг нь дарсан. Хэрэв санаж байгаа бол хэлэлцүүлгийн үеэр ганцхан гишүүний ирц дутаж байхад би орж ирцийг нь бүрдүүлж байлаа. МАН Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбоотойгоор Үндсэн хуулиа батлах хэрэгтэй. Хэрэв батлахгүй юм бол МАН татан буугдсан нь дээр. Яагаад гэвэл МАН ард түмнийг хуурч болохгүй. 2016 оны сонгуулиар МАН ард түмний амьдралыг сайжруулна, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна  гэж амлаа биз дээ. Гэтэл алийг нь  ч хийж чадахгүй юм бол намаа татан буулгах хэрэгтэй.

Хоёрдугаарт, 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас 65, АН-аас ес, МАХН-аас нэг, мөн нэг бие даагч УИХ-д сонгогдсон. Харамсалтай нь МАНАН, мафийн бүлэглэлийнхэн зүсээ хувиргаад АН-ын бүлгийг задалж хоёр урвагч гаргаж ирсэн. АН-ын бүлэг задарснаар гурван нөхцөл үүссэн. Нэгд, дүгнэлт гаргах эрхгүй, хоёрт, завсарлага авах эрхгүй, гуравт, сөрөг хүчний байр суурийг хүчтэй илэрхийлэх боломжгүй ийм нөхцөл байдалтайгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцсэн. Миний бие төслийг дэмжиж өргөн барьсан гишүүдийн тоонд орсон. Уг нь өнөөдөр Ардчилсан намтай, намгүй мөн Ерөнхийлөгчөөс хамаарахгүйгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг шийдэх эрх нь МАН-д бий. Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх үеэр би санал гаргаж, тодорхой сэдвээр асуувал ард түмэн зөвшөөрөх эсэх саналаа өгнө. Түүнээс биш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв үү гэж асуувал 2016 онд та нар МАН-ын 65 гишүүнийг сонгосон нь үнэн үү, эсвэл худлаа юу гэж асуухтай ав адилхан. Ийм асуултад 30 тэрбум төгрөг үрээд яахав гэж хэлж байсан. Ард түмнээс заавал асуух таван асуулт гэдэгт УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох нь зөв үү, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох нь зөв үү, Сонгуулийн тогтолцоог холимог байлгах нь зөв үү, Байгалийн баялгийн сан байгуулах уу, Шүүх хараат бус байх нь зөв үү гэдгийг ард түмнээс асуух хэрэгтэй. Гэтэл ингэж тодорхой асуухгүйгээр хахир өвлийн хүйтнээр ганц асуултаар санал асуулга явуулах нь буруу гэж үзээд Ерөнхийлөгч хориг тавьсныг би дэмжсэн.

-Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээс асуухгүйгээр УИХ-аар шууд баталчихвал МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө зөрчсөн болчих гээд, үндсэндээ “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг” болчихлоо?

-МАН мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй шүү дээ. Миний ойлгож байгаагаар мөрийн хөтөлбөр нь Засгийн газрын хөтөлбөр болсон. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ард түмнээсээ асууна гэсэн өгүүлбэр л лав байхгүй. Хэрэв МАН мөрийн хөтөлбөрөөр явсан бол бид өдийд жаргачихсан амьдарч байгаа. Наад зах нь сургууль, цэцэрлэггүй хүүхэд нэг ч байхгүй. Манай ахмад бүгд зээлийн хүүгийн дарамтгүй амьдрах байсан. Уг нь бол МАН-ын мөрийн хөтөлбөр муугүй, сайн байсан. Харамсалтай нь нэгийг нь ч хэрэгжүүлсэнгүй. Ийм байтал Үндсэн хуулийн төсөлд мөрийн хөтөлбөрийн амлалтаа ярих хэрэг байхгүй. Би нэг л зүйлд санаа зовинож байна. Улсаараа тоглох гээд УИХ-ын гишүүн болчихсон хүмүүс нэлээд хэд байна. Жишээ нь, Монгол Улсыг санаатайгаар саарал жагсаалтад оруулах сонирхлоо эс үйлдлээрээ хийсэн нөхөд явж байна. Уг нь манай улс мөнгө угаадаггүй улс. Хүний наймаа, зэвсгийн наймааны сүлжээ бүхий мафи манайд байхгүй. Гэтэл ийм сүлжээ байдаг гэж орилсоор байгаад л саарал жагсаалтад орох нөхцөл бий болчихоод байна. Шийдвэр нь энэ сарын 13-нд гарах юм билээ. Гадна, дотоодын авсан мэдээллээр Монгол Улс саарал жагсаалтад орох өндөр магадлалтай байна. Хэрэв саарал жагсаалтад орвол бид баларна.

Үндсэн хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж хурдан дуусгая. Зөвшилцөх ажлын хэсэг нь шийдвэрээ даруй гаргаж гуравдугаар хэлэлцүүлгээ хийж Үндсэн хуулийн талаарх сэдвээ хаая. Тэгээд бусад ажлаа хиймээр байна. Санаачилсан хуулиа ч би батлуулмаар байна.

-Сүүлийн үед маргаан дагуулж буй  авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан нь 2017 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг шинэчлэхдээ хөөн хэлэлцэх хугацааг багасгасантай холбоотой гэдгийг зарим улстөрч хэлж байгаа. Одоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргүүдийг сэргээн шалгах боломжтой юу?

-Хариулт өгөхийн тулд эхнээс нь дэлгэрэнгүй яръя. 1995 онд хамгийн анх Монгол Улс Эрүүгийн хуультай болсон. Ингээд 2002 онд Эрүүгийн тухай хуулийг өөрчлөхдөө албан тушаалтнуудыг ялгүй болгоё гээд тухайн үед МАН, АН-ыхан хоорондоо тохирсон юм шиг байна лээ. Энэ тохирсныхоо дагуу нөхдүүд албан тушаал ашиглан авлига болон гэмт хэрэг үйлдвэл ялтай гэсэн заалтыг огт оруулаагүй. Ингэж оруулаагүй явсаар 2008 оны хоёрдугаар сарын 1-нд энэ заалтыг Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулсан. Энэ хооронд 894 төрийн албан хаагч авлига, албан тушаалын гэмт хэргээс бүрэн чөлөөлөгдсөн байдаг. Дараа нь 2008 оны долдугаар сарын 01-ны үймээний үеэр 700 гаруй хүнийг хорьж, тэднээс 300 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, ялласан байдаг юм. Энэ дотор миний санаж байгаагаар насанд хүрээгүй хүүхдүүдэд 10 буюу түүнээс дээш жилийн ял оногдуулсан. Дараа нь 2009 онд Өршөөлийн тухай хуулиар дээрх хүмүүсийг цагаатгахгүйгээр авлига албан тушаалын гэмт хэрэг хийсэн бүх хүнийг өршөөнө гээд гаргачихсан. Ингээд нэг ёсондоо бүх авлигын хэргүүдийг өршөөчихсөн.

Дахиад 2015 онд дахин Өршөөлийн хуулиар мөн л авлига, албан тушаалын хэргүүдийг өршөөсөн. Хулгайч хүмүүс хулгайн мөнгөө идээд тайван сууя гэдэггүй юм байна. Дахиад л хулгай хийгээд эхэлсэн. Энэ нь явсаар байгаад хөөн хэлэлцэх хугацаа гэдгээр оруулж ирсэн. Ингэхдээ хоёр заалтаар. Нэг нь шүүхийн шат хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн нь хөөн хэлэлцэх хугацааг уртасгасан болгож харагдуулж байгаа. Гэхдээ энэ нь яагаад хортой вэ гэхээр авах гэж байгаа ялынх нь хэмжээгээр хөөн хэлэлцэх хугацаа нь адилхан гэсэн үг. Жишээ нь, нэг жилийн ялтай хүн нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаатай, таван жилийн ялтай тохиолдолд мөн таван жилийн хөөн хэлэлцэх хугацаа гэсэн үг. Эрүүгийн тухай хуульд байсан ялын бүх зүйл, ангийн хугацааг 5-8 жил болгосон. Маш хүнд гэмт хэрэгт ч гэсэн найман жилийн ялтай болгосон гэсэн үг. Ингээд ялын хэмжээг нь хөнгөрүүлж, хөөн хэлэлцэх хугацааг ялын хэмжээтэй нь адилхан болгосноор хөөн хэлэлцэх хугацаагаар бүгд сугарч гарна гэсэн үг. Одоо үүнийг буцааж засах ямар ч боломж байхгүй. Хууль буцаан хэрэглэгдэхгүй. Бид НҮБ-ын гишүүн орны хувьд Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг гэж бий. Нэг үүрэг нь Эрүүгийн хуулийг буцааж хэрэглэхгүй, хоёрт нь сэжигтэн, яллагдагч, ялтан өөрт нь ашигтай зүйл байвал түүнийг нь хэрэглэнэ гэсэн зарчмыг бид хүлээн зөвшөөрчихсөн.

-Тэгвэл энэ нэмэлт өөрчлөлтөөр хөөн хэлэлцэхтэй холбоотойгоор яг ямар өөрчлөлт орох юм бэ?

-Ирээдүйдээ гоё байя гэсэн л өөрчлөлт байх байлгүй. Ямар өөрчлөлтүүд орохыг би таашгүй.

-Ажлын хэсэг дээр сайтар ярина гэж үү?

-Бүү мэд. 2016 оноос хойш намайг Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр оруулаагүй. Мөн Тусгай хяналтын дэд хороо, Хүний эрхийн дэд хороонд намайг гишүүнээр оруулдаггүй. Одоо Ёс зүйн дэд хорооны гишүүн болгохгүй байгаагийн цаад санаа нь “Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй” гэж асуудлын нарийн учрыг нь хэлээд байдаг болохоор О.Баасанхүүг л хол байлгаарай гэдэг зарчим өнөөдрийг хүртэл явж байгаа.

-2017 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг шинэчлэхдээ хөөн хэлэлцэх хугацааг хэн ньбагасгасан юм бэ. “Би, чи өөрчилсөн” гээд л чуулган, байнгын хорооны дээр нэлээд маргасан?

-1995 оны Эрүүгийн тухай хуулийг хэн анх өөрчилсөн түүнээс л эхлэлтэй. 2017 онд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг оруулах гэж байхад би Х.Нямбаатарт хатуу хэлж байсан. “Чи юу мэддэгтээ ажлын хэсгийг ахлаад байгаа юм бэ гэж хэлж байсан юм. Яагаад гэвэл Х.Тэмүүжингийн үед хуулийн ийм цоорхой оруулж ирэх гэхэд нь би Хууль зүйн байнгын хороон дээр эсэргүүцэж байсан. Хуулийн цоорхой ашиглаж гэмт хэргийг яаж мултардаг вэ, тэрнийхээ шагналыг яаж авдаг вэ гэдгийг харуулсан нэг этгээд байна шүү дээ.

-Та хэнийг хэлээд байна вэ?

-Зарим нь тэр хүнийг сайнаар яривал сайд гэдэг, саараар яривал мэнгэтэй хүн гээд болгоомжилж ярьдаг.

Тэгвэл доромжлох, гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуульд оруулах гэж  байгаа нь хэр зөв бэ?

-Гүтгэх, доромжлох үйлдэлд ял үүрүүлэх нь зөв гэдэгт би хоёр гараа өргөөд дэмжинэ. Энэ хуулийн төслийг санаачлаач ээ гээд хэдэн өдөр хөөцөлдөж байгаа хүний нэг нь би. Өнөөдөр доромжлол, гүтгэлэг хэрээс хэтэрлээ. Төрийн ордонд Ж.Батзандан хүний нэр хүндийг яаж гутаан доромжилж байгааг бүгд л харж байна. Хуульгүй орон шиг. УИХ-ын гишүүн байна уу, иргэн Доржоо байна уу хэн нь ч бусдын алдар нэрийг гутаан доромжлох эрхгүй. Эцэг эх нь хамгийн сайн, сайхныг бодож үр хүүхдэдээ нэр өгдөг биз дээ. Гэтэл эцэг эхээс нь өгсөн нэрийг доромжилж явдаг орон гаран толгойтой нөхдийг би ойлгохгүй байна. Тийм учраас энэ заалтыг дэмжинэ.

Хүн нэг л удаа амьдарна. Ганц амьдрахдаа гүтгүүлж, доромжлуулмааргүй байна.

-Өнгөрөгч амралтын өдрүүдэд МАХН-аас 2020 оны сонгуульд ялбал иргэдийг үнэгүй орон сууцанд хамруулахад бүртгэсэн нь сонгогчдын боловсрол доогуур хэвээр байгааг баталлаа. МАХН-ын гишүүний хувьд намынхаа дээрх хөтөлбөрийг дэмжиж байгаа юу? 

-Намайг орон сууцны зээлийн хүүг гурав хүртэлх хувиар бууруулах боломжтой гээд ярьсныг Банкны холбооны Ерөнхийлөгч нь боломжтой гэж хэлсэн байсан. Гэтэл манай хүн агуу их дэмийрэлтэй мэт үнэгүй орон сууцанд оруулна гэсэн байна лээ. “Монголчуудыг үнэгүй юманд нугасгүй” гэж итгэн гэж найдаж л дээ. Одоо Н.Энхбаярын дарга болно оо гэж би хэдэнтээ л хэлж байна.

Н.Энхбаяр дарга муу Ерөнхийлөгч байгаагүй. Түүхээ өөрөө бичсэн хүн, одоо больчих хэрэгтэй. Хүүхэд, нохойн доог болж явахынхаа оронд залуучууддаа боломж олгоод араас нь зааж, зөвлөөд сууж байхсан.

Өмнө надад хэлж байсан олон улсын цайны газар байгуулах тэр мөрөөдлөө биелүүл л дээ. О.Баасанхүү гишүүн танай намын гишүүн хэвээр юм уу гэсэн сэтгүүлчийн асуултад Н.Энхбаяр дарга “Энэ хүний аашийг мэдэхгүй байна” гээд ихэд тайлбарласан байна лээ. Би нүүр рүү нь хараад хэлж ч чадна. Н.Энхбаяр Эрдэнэтийн тойргийг надад өгсөн мэтээр ярьдаг. Бодит үнэн бол тухайн үед дүүргийн намын хорооны хурлаар Чингэлтэйгээс эсвэл Эрдэнэтийн тойргоос намайг нэгээр гарна гэхэд нь би Чингэлтэй дүүрэгт нэр дэвшье гээд хэлж байсан юм. Гэтэл миний тойргийг Э.Эрдэнэжамъянтай нийлж өрөөндөө сууж байгаад Ө.Энхтүвшин сайдад өгсөн. Ингэхэд нь би Эрдэнэтийн тойрогт л нэр дэвшье гэсэн. Сонгуулийн үеэр нэг удаа миний тойрогт ирэхдээ Н.Энхбаяр дарга гай болсон. Яасан гэхээр надаар үг хэлүүлэхгүй, миний рейтингийг бараг байхгүй болгосон. Гэхдээ намайг ажилчин айлын хүүхэд, арай ч хулгайч биш юм гээд эрдэнэтчүүд сонгосон. Эрдэнэтчүүд хулгайчдад дургүй л дээ.

-Хагарал 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэс эхлэлтэй юм байна, тийм  үү?

-Намайг сонгуульд ялсны дараа АТГ, цагдаад өгөхөөр яаж би тайван суухав дээ. Арван удаа намайг намаас  хөөсөн. Би  намаасаа өөр удирдлага гаргая гээд намын хурлаа хийтэл Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн үү эсвэл ойлголцсон уу, бүү мэд, Улсын Дээд шүүхээс хуулийн дагуу шийдвэр гараагүй. Одоо сонгууль ойртохоор Н.Энхбаяр дарга сонин юм яриад эхэллээ. Ухаантай байхсан. “Н.Энхбаяр даргыг арай ийм хүн байгаагүй юмсан, өлсгөлөнгөөс хойш л ийм болчихлоо” гэж олон хүн хэлдэг нь үнэн. Би ч гэсэн дотроо тэгж боддог.

Яагаад Н.Энхбаяр дарга Хэнтийн нөхөн сонгуулийн талаар дуу гаргахаа больчихов, тохиолцсон л юм байлгүй. Айлын эрх хүүхэд шиг өвөө хайран намыг минь сүйрүүлж байна. Хайран өөрийнхөө түүхийг сүйрүүлж байна. Дээрээс нь улсыг хөгжүүлэх асуудлыг нэг хүн шийддэггүй юм. 2020 оны сонгуульд бид ялах хэрэгтэй. Ялахын тулд над дээр ирж уучлалт гуйгаад намын тамгыг минь авчирч өг. Өгөхгүй юм бол би намын Их хурлаа хийнэ. Тэгээд үзэл бодол нийлэхгүй бол бүх хүнээ аваад өөр нам руу орсон ч яахав.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
25
ЗөвЗөв
8
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

77 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-10-09 64.119.27.200

Энэ намд олигтой боловсрон хүчин байхгүй.

Avatar

Зочин 2019-10-09 202.21.109.101

МАХН хар машиндуулсан нам. Харин яагаад ганц Баасанхүүг гаргасан нь сонирхолтой. Энэ хүн энэ 4 жил МАХН-ын эсрэг л ажиллаа шүү дээ. Намаа төлөөлж чадаагүй.

Avatar

Зочин 2019-10-09 103.57.94.101

Баасанхүү минь ээ. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг гэж нэг үг байдаг даа. Хэт мэдэмхийрэх ч бас л нэг өвчин юм уу даа. МАХН-аас чамайг дагах хүн байх болов уу. Байдаг бол одоо л харуулах цаг болсоон. Үзүүлээд өг. Ха ха хэ хэ.

Avatar

Зочин 2019-10-09 202.9.43.67

Нам болгонд урвагч байна. МАХН-д Баасанхүү гэдэг урвагч байна. Энэ хүн яалт ч үгүй АН-д урвасан.Ирэх сонгуульд энэ хүний төлөө саналаа өгөх хүн лав байхгүй.

Avatar

Зочин 2019-10-09 103.229.176.130

ха ха ха … би л лав энэ улс төрч гээд байгаа хүмүүсийн нэг ч үгэнд итгэхгүй … 30 жил хууртлаа, одоо итгэхээ больсон

Avatar

САНДАГ 2019-10-09 49.0.212.128

БААСАНХҮҮ Ч ДЭЭ ИШИГ ЭВЭРЭЭ УРГАХААР ЭХИЙГЭЭ МӨРГӨДӨГИЙН ҮЛГЭРИЙГ ҮЗҮҮЛЖ ЯВАА ӨЧҮҮХЭН АМЬТАН БХОО ЭНХБАЯРЫГ ЯАЖ МУУЛЖ ЧАДАЖ БАНА ЭНХБАЯР БОЛ ЭНЭ ТӨР УЛСАД ХЭРЭГТЭЙ БЭЛТГЭГДСЭН ХҮН ШҮҮДЭЭ ДЭЛХИЙН ЭНЭТЭЙ ТОМ УЛС ТӨРЧ ЦАГ ХУЦГАЦАА АЯНДАА ХАРУУЛНАА ЖАРАН НАС МОНГОЛ ЭР ХҮНИЙ ИД НАС ШҮҮДЭЭ БААСАНХҮҮ МИНЭЭЭ

Avatar

Зочин 2019-10-09 150.129.141.115

үүний оронд хиймэл оюуны тухай хууль

Avatar

эрхэм Ерөнхилөгчид хүргэх үг 2019-10-09 103.212.119.106

Лүндэндоржийг өөрчилж чадахгүй . Учир нь Ерөнхийлөгчийн тархийг угааж байгаа З.Энхболд, буурал хочит Гансүх түүний мөнгийг зөөж, авилгалын сүлжээ үүсгэгч Өмгөөлөгч гэх сэтэртэй Бааска буюу Баасанцогт ( бас хүн дайрч алсан шийтгэх тогтоолтой) гэгч этгээдүүд Лүндэндоржтой хуйвалдаж өнөөдрийг хүрсэн. Зарлигаа гаргаач ээ Ерөнхийлөгч өө!!! Хуурамч хорлон сүйтгэгч, чадваргүй эдгээр этгээдүүд 2021 онд дахин сонгогдох боломжийг чинь хааж, нэр төрийг чинь дэвсэлж, таныг болон Монголчуудыг хорлож, дуусла

Avatar

Иргэн 2019-10-09 103.212.119.106

Лүндэндоржийг өөрчилж чадахгүй . Учир нь Ерөнхийлөгчийн тархийг угааж байгаа З.Энхболд, буурал хочит Гансүх түүний мөнгийг зөөж, авилгалын сүлжээ үүсгэгч Өмгөөлөгч гэх сэтэртэй Бааска буюу Баасанцогт ( бас хүн дайрч алсан шийтгэх тогтоолтой) гэгч этгээдүүд Лүндэндоржтой хуйвалдаж өнөөдрийг хүрсэн. Зарлигаа гаргаач ээ Ерөнхийлөгч өө!!! Хуурамч хорлон сүйтгэгч, чадваргүй эдгээр этгээдүүд 2021 онд дахин сонгогдох боломжийг чинь хааж, нэр төрийг чинь дэвсэлж, таныг болон Монголчуудыг хорлож, дуусла

Avatar

Г.Батнасан 2019-10-09 103.194.176.117

Энэ хүн Н.Энбаяраас нэг айхтар өвчиний халдвар авчихсан юм байна. Тэр бол зөвхөн БИ гэдэг өвчин. Огт эдгэдэггүй, улам даамжирдаг юм гэсэн. Тэр өвчиний вирус нь магтаал, биеэ үнэлэх гэх сэтгэхүйд байдаг юм болв уу даа. Ёстой адилдаа адил, годилдоо годил хоёр юм даа.

Avatar

Зочин 2019-10-09 108.172.124.216

XAXAXA!!!!

Avatar

Зочин 2019-10-09 66.181.176.98

МОНГОЛЫН СЭТГЭЦИЙН ӨВЧТНҮҮД БҮГД НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ОРООД ШИГДЧИХСЭН ТЭДНИЙГ БААСАНХҮҮ МЭТИЙН УЛСУУД ХААШ НЬ ХААШ НЬ Л ХӨДӨЛГӨЖ НААДАЖ БАЙНА

Avatar

NYM 2019-10-09 24.12.0.213

kuttsdag muu bbaaas vee Enkbayriikaa araas ochmoor bnuuuu

Avatar

Ээгий 2019-10-09 66.181.161.65

Мундаг байнаа Баасанхүү яалтачгүй үнэн юм ярьж байна

Avatar

Зочин 2019-10-09 202.21.107.78

ЭНЭБААСЫГ ЖОРЛОНД НЬ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ХУРЦЫГ б**с ДОЛООГЧ ..

Avatar

Зочин 2019-10-09 202.55.188.85

nohoi mori adguus ch ezeneesee urvahgui de b**s gaui b**s l bdiin bn

Avatar

Зочин 2019-10-09 103.229.122.204

Юуу уншчваа! Энэ одоо эруул уу! Туй черт!

Avatar

Зочин 2019-10-09 202.21.108.130

Баасанхүүг Энхбаярын эсрэг ашигласан. Одоо сонгууль дөхөхөөр Баасанхүү МАНАН -д үнэд орно.

Avatar

Зочин 2019-10-09 64.119.17.87

Мэдрэл л***р үнэн шүү төрд биш гудамжинд байх ёстой хэлгүй шээс дээ жинхэн нохой зантай

Avatar

Зочин 2019-10-09 122.201.22.79

Энхбаярын талаар маш үнэнийг хэлжээ Мангас Энхбаяр одоо болих хэрэгтэй адгийн н**ш авилгын загалмайлсан эцэг Эрдэнэжамьян Баянсэлэнгэ боловсролгүй балай авгай 2 оо дагуулаад

Avatar

Иргэн 2019-10-09 64.119.17.87

Ёстой тэнэг п***а

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2019-10-09 202.9.43.231

БААСАНКҮҮ ХҮҮД ЗАХИЖ ХЭЛЭХ ҮГ БАЙНА ИХ ХУРАЛД УДААН СУУЛАА УЧИР МЭДНЭЭ БАС ХУУЛИ МЭДНЭЭ ТИМЭЭС ЭНХБАЯРААС ХОЛДООД ХАНЬ НӨХӨД БАЙВАЛ АВААД МАН ДЭЭР ОЧИЖ ТЭДҮҮСТЭЙ ЭРКҮНЬ ШИГ ЯРИАД 20 ОНЫ СОНГУУЛЬД ДУНДУУРАА ЮМ ШУРГУУЛАЛГҮЙ ЯЛАЛАТ АВААД ИРЭЭЧ УЛС ОРОН МААШ КЭЦҮҮ ЦАГҮЕД БАЙНА УХААН ГАРГААД ЦААД ХҮҮКТЭЭ ЖААХАН ДЭМ БОЛООД УЛС ОРНОО ДОНСОЛГООНГҮЙ НЭГ 10 ЖИЛ ЯВУУЛААДАХ БОЛ ШИНЭ ҮЕ ГАЧ ИРЭЭД БОЛНООО БАЯРЛЛАА

Avatar

Зочин 2019-10-09 202.131.245.243

МҮҮНий пастор тарвагадоржийн даалгаврыг биелүүлдэг нууц туршуул нь, Күүрцийн машины хонины хонхорт наалдсан бaac дахин сонгогдоож чадах уу? кккккккккккккк Шинэ үе бандаашныхаа ч учрыг олж амжаагүй байна. Юун гарч ирэх?

Avatar

зочин 2019-10-09 66.181.180.40

Урвагчид хуулиар хамгаалуулах гэж Дайны үеэс бусад тохиолд эх орноосоо урвавал гэмт хэрэг гэж үзэхгүЙгэсэн заалт сэм оруулах гэж байгаад энэ залууд гардуулснаас хойш түүнийг үзэхээ байж нийлэн доромжилдог. Манайд урвагчид их олон тул түүнийг зохион байгуулалттай муулдаг. Гэв ухаантай залуу

Avatar

Зочин 2019-10-09 202.131.245.243

Эрдэнэтээс сонгогдчихоод Эрдэнэтийн иргэн Чимгээ, Содномдаржаа нарын төлөө хуруугаа хөдөлгөсөн үү, чи? Күүрцийн туршуул хийгээд л машиных нь хонины хонхорт хүзүүвчнээсээ уяатай баагаад явж байсан биз дээ?

Avatar

Зочин 2019-10-09 103.57.94.167

нохойн баас

Avatar

зочин 2019-10-09 202.131.227.30

Голыг нь олоод хэлчихжээ ийм залуучууд Монголын төрд хэрэгтэй шүү
Хүн ямар шашин шүтэх эс шүтэх нь Монголд бол Үндсэн хуулиар олгогдсон эрх ялангуяа Христйин шашныг дэлхийн хамгийн хүчирхэг улсууд хүмүүс шүтдэг Хамаагүй доромжилж болохгүй байхаа Жишээ нь ::Дэлхийн хамгийн хүчирхэг 2 удирдагч болох Donald Trumps, Путин Энэ 2 тэгээд Христйин шашинтай мангар тэнэг байна уу

Avatar

Чи өөрөө хэн билээ дээ? Бүгд мэддэг болсон шүү дээ. 2019-10-09 202.131.245.243

Чи чинь МҮҮНий пастор тарвагадоржийн даалгаврыг биелүүлдэг нууц туршуул нь, Күүрцийн машины хонины хонхорт наалдсан бaac мөн биз дээ? ккккк

Avatar

ЗОЧИН 2019-10-09 202.179.31.101

Баасанхүү зөв ярьжээ Энхбаяр бол сэтгэцийн гацигтай болчихсон юм билээ

Avatar

Эрдэнэ ван: Солиотой хог вэ, яасан? 2019-10-09 202.131.245.243

Битгий xyцaaд байгаарай, чи. Мэдрэл муутай юм уу, хаашаа юм бэ? Битгий солиор, чи. Тэр Шар хадандаа очиж хэвтэхгүй юу, чи. Өвчтэй хог вэ?

Avatar

Zochin 2019-10-09 66.181.190.223

Хэрүүл хийхээс өөр юу ч бүтээгээгүй хогийн баас шиг залуу юм даа чи. Новшийн библээ тэврээд ивээн тэтгэгч улс руугаа зайл

Avatar

Зочин 2019-10-09 202.126.89.148

Алуурчдыг өмөөрөх ёстой гэж тэнэгтэхээ болих хэрэгтэй

Avatar

Зочин 2019-10-09 202.131.245.243

Эрдэнэтээс сонгогдчихоод Эрдэнэтийн иргэн Чимгээ, Содномдаржаа нарын төлөө хуруугаа хөдөлгөсөн үү, чи? Күүрцийн туршуул хийгээд л машиных нь хонины хонхорт хүзүүвчнээсээ уяатай баагаад явж байсан биз дээ?

Avatar

Зочин 2019-10-09 150.129.142.64

Энхбаярын талаар зөв хэлжээ. энэ тэр ажлын хэсэгт орж яах гэ сэн юм. Гаднаас нь илчлээд явж байвал буян биш үү

Avatar

Зочин 2019-10-09 66.181.179.181

Энэ нэг юмыг ингээл чалчаад томроод ирэхлээр шууд 00д ормоор санагдах юм

Avatar

Жагаа 2019-10-09 122.201.31.106

Ньюс сайт болон хэвлэлийнхээн! Энэ мэтийн муу угтэй, муу уйлдэлтэй, хэруул хийхээс оор авьяасгуй хумуусийг яриулах нь б** хэл нэрийг нь ч битгий дурьдаж байгаач. Алдаа болгон бусдынх байдаг ийм хумуусийг торд битгий сонгооч иргэдээ.

Avatar

зочин 2019-10-09 202.126.89.207

Энэ чинь бүүр хэрүүлч чавганц юм бнашт. Муусайн хүүхнүүд энүүнээс хэд дахин дээр шүү.

Avatar

Чи өөрөө хэн билээ дээ? Бүгд мэддэг болсон шүү дээ. 2019-10-09 202.131.245.243

Чи чинь МҮҮНий пастор тарвагадоржийн даалгаврыг биелүүлдэг нууц туршуул нь, Күүрцийн машины хонины хонхорт наалдсан бaac мөн биз дээ? ккккк

Avatar

Зочин 2019-10-09 202.55.191.135

Голтой л ярьдаг хүн дээ. Ганц дайчин ч ганцдахгүй шүү. Амжилт.

Avatar

Amar 2019-10-09 182.160.33.193

Наад Нямка чинь баасаар хийсэн чамай мууг бодвол хийсэн бас хийх юмтай хүн шүү.

Avatar

Зочин 2019-10-09 94.230.246.6

маш зөв ярьж байна.
УИХ-д хуулиа мэддэг үнэн үг хэлдэг, ажил хэрэгч, хурлаа тасалдаггүй цөөхөн гишүүдийн нэг мөн. Даанч ганцаардаад байгаа.

Avatar

Зочин 2019-10-09 202.131.245.243

МҮҮНий пастор тарвагадоржийн нууц туршуул шүү дээ.

Avatar

bat 2019-10-09 192.82.65.182

bidnii deer suuj baigaa said,darga nar,ih hurlin gishuud bidnees arai iluu humuus baimaar.getel yag hogiin sav shig l baih yum.gaihaltai.

Avatar

Эрдэнэ ван: Солиотой хог вэ, яасан? 2019-10-09 202.131.245.243

Битгий xyцaaд байгаарай, чи. Мэдрэл муутай юм уу, хаашаа юм бэ? Битгий солиор, чи. Тэр Шар хадандаа очиж хэвтэхгүй юу, чи.

Avatar

зочин 2019-10-09 203.91.115.52

Батзандан монгол хүмүүсээ арай л дэндүү гутаан доромжилно, Баасанхүү гэж нэг Б А А С гэнэ, Лодойхүүг Ш о д о й х ү ү гэнэ тэгсэн мөртлөө Монгол биш Оспаныг Монголын Үндэсний баатар мэтээр ярина энэ эрүүл ухаантай юу лав л Монгол хүн биш

Avatar

Зочин 2019-10-09 66.181.170.73

баасанхүү яг зөв хэлжээ

Avatar

зочин 2019-10-09 103.212.117.60

хэлэх үгээ хэлчихдэг хүн шүү, амжилт хүсье

Avatar

mikrovavdex,oopiin xooloo abchirch udex. xog abgyi baix. 2019-10-09 107.77.165.6

b. XYNCRYY DAIRCH BAIGAAN bn.chanasan bytsalsan,

Avatar

Зочин 2019-10-09 107.77.165.6

NOBSH TSUGLUULAXGYI BAIX.

Avatar

indbirus,yixd 2019-10-09 107.77.165.6

ardsyg muriin xutulbur,esysiin yrvalt NI end ajilgyi,ynegyi ajilj darangyilagch baigaag zasax argaa xelneyy

Avatar

yaaxbee,ertuntsiin zaxirna gene 2019-10-09 107.77.165.6

esys avraxyy,chi muriin xutulbur xelbel CAIN bn.

Avatar

olon mengen taslalyyd XALDBAR uym bnaa ARICSNII EMCHID tyyraltiig zaaval yzyylj baix, 2019-10-09 107.77.165.6

;:,;:;

Avatar

nyxjil suyrt √+?=! 2019-10-09 107.77.165.6

arisnii tub achaallaa daaxgyi,xetersen,gyilagchidaar zavxaipch viryciin xaldvar,urtgyi,chanasan bytsalcan mikrovavdsen

Avatar

Зочин 2019-10-09 66.181.161.16

ОНГОН ОХИНД БООВОО ХӨХҮҮЛЖ ЦООЛНО б*****ү Н ЧИХНЭ

Avatar

Зочин 2019-10-09 66.181.161.16

ХОШНОГО ПИЗДАА *л я***н ЖИНГЭР ГИЧИИ г*** *л БОСДОГҮЙ БООВТОЙ л***р

Avatar

Bat 2019-10-09 103.212.116.35

Ene neg teregnii aral dor hevtej bsan yumiig tataj bosgodog Enkhbayar guai sonin hun shuu. Yamar noorhoi amitan blaa yaj tursun yag heveeree l bh yum. Jiliin daraanaas tarag husam goridood yavj bh biz baasankhuu

Avatar

Зочин 2019-10-09 45.248.78.196

Харин ч Баасанхүү шиг голчтой, голтой хэлж байгаа гишүүн ховор шүү. Улс төрчийнхөа хувьд их өсч дэвжсэн, Энхбаяраар татуулсан нтр эртний яриа одоо утгагүй.

Avatar

МӨӨГИЙ 2019-10-09 103.240.241.110

УБ-Т ОЛОН КОМПАНИ ХҮҮГҮЙ ЛИЗЕНГЭЭР БАЙР ЗАРЖ АЙНА. ХУВЬ ЛИЗЕНГЭЭР БҮР ОЛОН БАЙНА. БОДИТ ЖИШЭЭ БАЙНА БИ 1ХОРООЛЫН 2ӨРӨӨ БАЙРАА 60%Г НЬ БЭЛЭН АВААД 40%Г ХҮҮГҮЙ ЛИЗЕНГЭЭР ЗАРААД 2ЖИЛД МӨНГӨӨ ГЭРЭЭ НИЙ ДАГУУ АВААД ДУУСЧ БАЙНА. ИЙМ АРГААР ИГЭДЭЭ БАЙРААР ХАНГАЖ БАЙГАА УЛС ОРНУУД ЗӨНДӨӨ БАЙГААГ СУДАЛ ХРИСТҮҮДЭЭСЭЭ АСУУ? ЧАМАЙГ ЭНХБАЯР ЖАГСААЛТАНД ОРУУЛЖ ГИШҮҮН БОЛГООГҮЙ БОЛ ЧИ ХРИСТЫН НОМЛОГЧОО ХИЙГЭЭД АЙЛЫН НОХОЙД ХӨӨГДӨӨД ЯВЖ БАЙХ БИЗ ДЭЭ?

Avatar

ГОК "Бор-Ундур" 2019-10-09 66.181.187.59

Манай "Эрдэнэт"-ийн Уурхайчид энэ нэг эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй этгээдийг УИХ-д сонгож л байдаг үнэн мудак-ууд Энэ О.Баасанхүү Монголын УИХ-д биш Изриалийн кенесет-д очиж суувал таарна

Avatar

Зочин 2019-10-09 202.126.89.148

Гишүүн зөв л ярьж.

Avatar

Зочин 2019-10-09 103.26.193.41

МАХН гэдэг чинь МАНд гомдогсодын гүйж очдог хашаа биздээ

Avatar

ҮНЭНИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ СУР 2019-10-09 103.111.68.3

ХҮН ӨӨРИЙГӨӨ МЭДЭХГҮЙ ЮМ ДАА БААСАНХҮҮГ20 ОНЭД ЭРДЭНЭТЧҮҮД СОНГОХГҮЙ ЭЭ. 2016 ОНД САЙНДАА ТИЙМ Ч ХОЛ ЯЛАЛТ БАЙГУУЛААГҮЙ ШҮҮ ДЭЭ. УЛС ТӨРИЙН ХУВЬД ТУЙЛБАРТАЙ БИШ . ОДОО БОЛ АН- Ч ЮМ ШИГ ЭСВЭЛ МАХН -Ч ЮМ ШИГ ХАРАГДАЖ БАЙНА ЭРДЭНЭЭГ ДАГААД ГҮЙГЭЭД БАЙГААГ ХАРВАЛ АН ГИШҮҮН ЮМ ШИГ ЭНЭ ЯРИАГ НЬ УНШИХААР МАХН ГИШҮҮН Ч ЮМ ШИГ ЕР НЬ БОЛ ИЙМ Л ХҮН ЮМ ДАА ЭНЭ ХҮН ЭРДЭНЭТЧҮҮДИЙН ТӨЛӨӨ ЮУ ХИЙСЭН ЮМ БЭ. МУУ ХЭЛЭЭД БАЙГАА НЯМДОРЖ ШИГЭЭ ЭРДЭНЭТИЙН ЧИМГЭЭ СОДНОМДОРЖ НАРЫН ТӨЛӨӨ ДУУГАРЧ ТЭДНИЙ ТӨЛӨӨ ЮМ ХИЙСЭН ҮҮ

Avatar

Зочин 2019-10-09 78.159.101.116

Эрдэнэт, Дарханы иргэд 90 онд амьдарч чадахгүй өлсөж үхэх шахаад бүгдээрээ гадаадын шашны байгууллагад элсчихсэн. Аж үйлдвэрийн ДАРХАН хот тэр чигээрээ Христын шашны байгууллагуудаар дүүрчихсэн. Ийм арчаагүй ард түмэн гэж байх уу. Мөнгө төгрөг, Мухар сүсэгт автсан Оркууд нь үндэсний түүх соёл ёс заншилаа муулдаг болчихсон. Хятад улс Христын байгууллагууд, Хар тамхи хоёрыг хориглодог. Өмнө нь Чин гүрэн Христын шашин, Хар тамхи хоёроос болж мөхсөн түүхтэй.

Avatar

Зочин 2019-10-09 66.181.190.223

Яг үнэн

Avatar

Эрдэнэ ван 2019-10-09 202.131.245.243

Битгий xyцaaд байгаарай, чи. Мэдрэл муутай юм уу, хаашаа юм бэ? Битгий солиор, чи…

Avatar

Зочин 2019-10-09 78.31.204.23

Баасанхүү мэтийн гадаадын шашны байгууллагад элссэн нөхдүүд Монголын төрд юу хийж байгаа юм бэ.

Avatar

Зочин 2019-10-09 78.31.204.23

Баасанхүү мэтийн гадаадын шашны байгууллагад элссэн нөхдүүд Монгол төрөөс зайлах хэрэгтэй.

Avatar

Чи өөрөө хэн билээ дээ? Бүгд мэддэг болсон шүү дээ. 2019-10-09 202.131.245.243

Чи чинь Күүрцийн машины хонины хонхорт наалдсан бaac биз дээ? ккккк

Avatar

Zochin 2019-10-09 103.80.211.198

Dandoo hogiin gonshignoj, mundag khunii durd togloj, haana mungu bna tend dandaa neg yum yarij shalchignaad yavj bna.

Avatar

Иргэн 2019-10-09 202.126.88.192

АН болон МАН сонгуульд явахгүй болоод ирэхээр арай гайгүй МАХН-ыгаа нөхдүүд задлах гэж байгаан бн да.

Avatar

Зочин 2019-10-09 103.26.195.134

Эрдэнэтийг би усалсан надад эрдэнэтийг л өг гээд явсан биздээ одоо болхоор үдсэнийг нь л авсан болтой юм ярьж явах юм

Avatar

Зочин 2019-10-09 202.126.89.148

Ө.энхтүвшин утасдаж Чингэлтэйн тойргийг нь булааж байсан. Ичихгүй Эрдэнжамяан би сонгуульд оролцохгүй учраас намайг Ө гийн тойрог дээр тавь гээд малтаж тойргийг нь булааж байсныг хажуугаас нь харж л байлаа

Avatar

Зочин 2019-10-09 202.126.89.148

Ийм олон залуус төр барьж байж бид хөгжих болно.

Avatar

Зочин 2019-10-09 202.126.89.148

Мундаг залуж

Avatar

Зочин 2019-10-09 103.68.107.22

Маш зөв. МАН гэдэг луйварчин авилгачид, хоосон толгойнууд дүүрсэн намыг хурдан татан буулгах зайлуулах хэрэгтэй. 2020, 2024 онд лав сонгож болохгүй. Шинэ залуус гарч ирээд жоохон цэвэршсэн хойно нь л ахиж сонгох эсэхийг шийдэх хэрэгтэй. Одоо бол ямар ч боловсролгүй мангуугаар удирдуулсан дампуурлын доод цэгтээ тулсан энэ нам

Avatar

Ц.НЯМДОРЖ 2019-10-09 150.129.142.13

ЭНХБАЯР ДАРГА ГАРЧ ИРНЭЭ

Avatar

Зочин 2019-10-09 103.111.68.3

МАНАН-гийн НУУЦ ТАГНУУЛ ОЛОН ЮМ ХУЦНАА..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж