Москва хотод 200 сүм барих төсөл хэрэгжиж байна | News.MN

Москва хотод 200 сүм барих төсөл хэрэгжиж байна

Москва хотод 200 сүм барих төсөл хэрэгжиж байна

Москва хотод 200 сүм барих төсөл хэрэгжиж байна

Оросын Үнэн алдартны шашны тэргүүн патриарх Кириллын санаачилгаар “200 сүм” төсөл Москва хотод 2009 оноос хэрэгжиж байгаа юм. Сүсэгтнүүдийн хандиваар энэ төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2009 оноос хойш 232 сүмийг барьжээ. Гэсэн ч сүм сүсэгтнүүдийн хөлд дарагдсан хэвээр байна хэмээн патриарх Кириллын хэвлэлийн төлөөлөгч Александр Волков хэвлэлд өгсөн мэдээлэлдээ дурдсан.

Шинэ сүм нь дан сүм биш цогцолбор байдлаар баригдаж байгаа юм. Шашны үйл ажиллагаа явуулах гол дуганаас гадна Бүтэн сайн өдрийн шашны сургууль, хүүхдүүдэд зориулсан төрөл бүрийн секц, дугуйлан явуулах заал танхимтайгаар баригдаж байна. Хүүхэд, залуучуудад зориулсан танин мэдэх, сургалтын үйл ажиллагаанууд нь бүгд үнэ төлбөргүй явагдаж байгаа нь залуу үеийнхэнд хэрэгтэй үйл болж байна хэмээн Москва хотын оршин суугчид ам сайтай байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

achitiht 2019-10-09 49.0.212.30

Улаантнууд шашнаар яадаг байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж