ОХУ-ын Сэтгүүлчдийн холбоо, судалгааны HeadHunter байгууллагатай хамтран хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын ерөнхий дүр зургийг гаргах судалгааг хийсэн байна.
Оросын хэвлэлийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчдийн 71 хувь нь эмэгтэй, 29 хувь нь эмэгтэй байна. Сэтгүүлч нэг редакцид дунджаар хоёр жил ажилладаг гэсэн судалгааны дүн гарчээ.
Энэ салбарт ажиллагсдын 89 хувь нь дээд боловсролтой, хоёр хувь нь дээд боловсролгүй гэжээ. Сэтгүүлчдийн 27 хувь нь мэргэжлийн дипломаас гадна өөр ямар нэг мэргэжлийн курс, сургалтад хамрагдсан байгаагийн дийлэнх нь гадаад хэлний сургалтад хамрагдсан байна. Хэлний хувьд нь англи хэл давамгай /83 хувь/ байна. Харин 14 хувь нь герман, 12 хувь нь франц хэлний сургалтад хамрагджээ. Гэсэн ч судалгаанд хамрагдагсдын дөнгөж 24 хувь нь гадаад хэлийг төгс эзэмшсэн, 18 хувь нь дунд зэрэг, 38 хувь нь анхан шатны мэдлэгтэй гэжээ.
Сэтгүүлч мэргэжлээр сургаж байгаа сургуулиудаас хамгийн эрэлттэй нь Москвагийн Их сургууль, Санкт Петербургийн Их сургууль, Эдийн засгийн их сургууль эхний гурван байрыг эзэлсэн байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ