“Идэвхтэй иргэн” төслийн хүрээнд нийслэл хотод тав тухтай амьдрахын тулд эхний ээлжинд юу хийх хэрэгтэй байгааг иргэд өөрсдөө шийднэ хэмээн Москва хотын Захирагчийн цахим хуудсанд мэдээлжээ.
Энэ зорилгоор “Миний дүүрэг” нэртэй санал асуулгыг эхлүүлсэн байна. Санал асуулгын хүрээнд нийслэлийн оршин суугчид Москва хотын захиргаанаас хэрэгжүүлж байгаа төслүүдээс алийг нь эхэлж хэрэгжүүлэх ёстойг сонгоно. Парк цэцэрлэгийг тохижуулах, нийтийн тээврийг сайжруулах, сургуулийн хашаа, хаалгыг шинэчлэх, эмнэлгийн эргэн тойрны орчныг тохижуулах, нийгмийн халамж, үйлчилгээний төвийг бий болгох зэрэг төслүүд байгаа ажээ.
“Миний дүүрэг” төслийг энэ оноос Москва хотод хэрэгжүүлж байгаа бөгөөд оршин суугчид нь өөр өөрийн оршин суугаа дүүрэгт тохирсон мастер төлөвлөгөө гаргахад гар бие оролцох ёстой, иргэдийн оролцоог дэмжих төсөл юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ