Цагдаагийн Ерөнхий газраас албан тоот илгээв

Хуучирсан мэдээ: 2010.07.25-нд нийтлэгдсэн

Цагдаагийн Ерөнхий газраас албан тоот илгээв

Улсын Ерөнхий прокурорын энэ оны зургаадугаар сарын 9-ний өдөр Цагдаагийн ерөнхий газарт хийсэн шалгалтаар  эд мөрийн баримт, барьцаа, үнэт эдлэл хураан авсан битүүмжилсэн хадгалах шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих зэрэг ажиллагаанд   хэд хэдэн зөрчил илэрснийг арилгах үүрэг өгч шаардах бичиг илгээсэн. Уг албан бичгийн хариуг Цагдаагийн Ерөнхий газраас  өнгөрсөн баасан гаригт УЕПГ-т ирүүлсэн байна.  Үүнд: Орхон, Баянхонгор аймгийн цагдаагийн газар, хэлтсvvдэд эрvvгийн хэрэгт хураан авсан барьцаа , vнэт эдлэл хадгалах зориулалтын сейф авахуулж, Сонгино-хайрхан, Налайх дvvргийн цагдаагийн хэлтсvvдэд эд мєрийн баримт хадгалах тусгай єрєє гарган тохижуулсан. Мөн Дорноговь аймаг, Баянзvрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх дvvргvvдийн цагдаагийн газар, хэлтсийн мєрдєн байцаах тасгийн мєрдєн байцаагч нараар Улсын Ерєнхий прокурорын газрын 1/03 тоот шаардлагыг хэлэлцvvлж, зєрчлvvдийг гаргуулахгvй байх чиглэлийн сургалтыг зохион байгуулсан байна.  Мєрдєн байцаах тасгийн дарга нарыг Мєрдєн байцаах газрын даргын зєвлєлийн хурлаар хэлэлцэж,  гурван сарын хугацаатай vvрэг єгч, vр дvнг тооцжээ. Шаардах бичигт дурдасан Мєрдєн байцаах газрын даргаас 01 тоот албан даалгавар гаргаж, эд мєрийн баримт, барьцаа, хохирлын мєнгє, валют, vнэт цаас, vнэт эдлэл хураан авсан, битvvмжилсэн болон эд хєрєнгийг хураан авах, хадгалах шийдвэрлэх ажиллагаанд тасаг, хэлтсийн дарга нар журмын дагуу ажиллах болсон тухай албан бичигт дурджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж