Хичээлийн шинэ жил эхлэх ойртож, эцэг эхчүүд хүүхдийнхээ дүрэмт хувцасны эрэлд гарч эхэлжээ. Эрэлтээ дагаад сурагчийн дүрэмт хувцасны худалдаа ч гадуур олширсон байна. Өмнө нь зөвхөн үндэсний долоон оёдлын үйлдвэр л сурагчийн дүрэмт хувцасыг урладаг байсан бол энэ жилээс стандарт, шаардлагыг хангасан материалыг ашиглан сурагчийн дүрэмт хувцсыг оёж чадаж л байвал дүрэмт хувцас үйлдвэрлэж, худалд гэсэн боломжийг Аж үйлдвэрийн яамнаас оёдлын үйлдвэрүүдэд өгсөн юм. Товчхондоо оёдлын салбарынхныг чанар, үнээрээ шударга өрсөлд гэжээ. Гэхдээ сурагчийн дүрэмт хувцасны бодит үнийг хөөрөгдүүлэхгүй гэсэн далд зарчим баримтлагдаж байна. Сурагчийн дүрэмт хувцасны бодит үнийн талаар өнөөдөр "Батзүү" компаниас мэдээлэл хийлээ. Тус компанийн үйлдвэрлэсэн сурагчийн формын үнэ 35-55 мянган төгрөгийн хооронд байна.
Зах зээлд нийлүүлэгдэж буй бусад сурагчийн дүрэмт хувцасны үнэ 59-140 мянган төгрөгийн хооронд байхад яагаад "Батзүү" компани ийм хямд үнээр борлуулж байна вэ гэдэгт хариулт шаардагдана. Батзүү компани стандарт шаардагдсан материалаар хувцасаа оёсонгүй юу? эсвэл бусад оёдлын үйлдвэрүүд сурагчийн дүрэмт хувцасны үнийг хөөрөгдүүлээд байна уу?, Чанар, хийцийн хувьд эрс тэс ялгаатай болоод үнийн зөрүү ийм болов уу гэдэгт "Батзүү" компанийн захирал ингэж тайлбарлалаа.
Дүрэмт хувцасны оёдол, материалын чанарын асуудалд дээр ч Аж үйлдвэрийн яамнаас хяналт тавих боломжгүй гэсэн. Зөвхөн дүрэмт хувцастай холбоотой гомдол гаргасан иргэдийг тухайн хувцасыг оёсон оёдлын үйлдвэрүүдтэй холбож, тухайн гомдлыг барагдуулж өгөх хүсэлтийг тавих юм.
2015-2016 оны хичээлийн жилд шинээр 200 мянга орчим сурагчийн дүрэмт хувцсыг шинээр үйлдвэрлэнэ гэж салбар яамныхан нь тооцоо гарчээ. Үүнээс 50-60 мянган нь нэгдүгээр ангид элсэн орох шинэ сурагчдынх, үлдсэн 150 мянга орчим нь бага ангиас дунд анги, дунд ангиас ахлах анги руу шилжин орсон хүүхдүүдэд шаардлагатай гэсэн тооцоолол байна.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Ц.АРИУНБОЛД