Жорж Р.Р Мартин Нобелийн уран зохиолын шагналд нэр дэвшжээ | News.MN

Жорж Р.Р Мартин Нобелийн уран зохиолын шагналд нэр дэвшжээ

Жорж Р.Р Мартин Нобелийн уран зохиолын шагналд нэр дэвшжээ

Жорж Р.Р Мартин Нобелийн уран зохиолын шагналд нэр дэвшжээ

Шведийн нийслэл Стокхолм хотноо Нобелийн долоо хоног /2019.10.07-13/ физиологи, анагаах ухааны салбарын нэр дэвшигчдийг зарласнаар эхэлсэн билээ.

Өнгөрсөн жил өнжсөн утга зохиолын Нобелийн шагналын эзэд нөгөөдөр буюу 10-ны пүрэв гаригт тодорно. Энэ жилийн Нобелийн сунгаанд эмэгтэй зохиолчид хүч түрэн орж ирсэн бөгөөд тэднээс дурдвал Энн Карсон (Канад), Кэн Сю (Хятад), Ольга Токарчук (Польш), Людмила Улицкая (Орос), Маргарет Этвүүд (Канад), Мэрилин Робинсон (Америк), Марис Кондэ (Франц) нарын зохиолчид байна.

Утга зохиол сонирхогчдын дунд ч энэ жилийн Нобелийн шагналыг эмэгтэй зохиолч хүртэнэ гэсэн таамаг нэлээд хүчтэй явж буй аж. Мөн мөнхийн горилогчид гэгддэг Харүки Мүраками (Япон), Нгуги Ва Тхионго (Кени), Ласло Краснахоркай (Унгар), Адонис (Сири), Хавьер Мариас (Испани), Милан Кундера (Чех), Цезарь Айра (Аргентин) нар ч өмнөх жилүүдийн адил нэр дэвшээд байна. Сонирхуулахад энэ удаагийн Нобелийн шагналд “Хаан ширээний тоглоом”-ын зохиолч Жорж Р.Р Мартин, Хятадын зохиолч Үй Хуа нар шинээр нэр дэвшжээ.

Шведийн академиас утга зохиолын шагналд нэр дэвшигчдийн тоо цөөрсний дээр  тус академийн гишүүн яруу найрагч Катарин Фростенсоны нөхөр, урлагийн нэрт зүтгэлтэн Жан-Клод Арног олон тооны эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгагдасны тул өнгөрсөн онд уг шагналыг олгохыг түдгэлзүүлээд байсан билээ. Тиймээс 2018 оны шагналыг нөхөн олгох буюу 10-ны өдөр хоёр уран бүтээлчийг тодруулах аж.

Ц.ДЭЛГЭРМАА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж