Дэлхийн анхны устөрөгчийн хөдөлгүүртэй усан онгоц амжилттай аялж байна | News.MN

Дэлхийн анхны устөрөгчийн хөдөлгүүртэй усан онгоц амжилттай аялж байна

Дэлхийн анхны устөрөгчийн хөдөлгүүртэй усан онгоц амжилттай аялж байна

Дэлхийн анхны устөрөгчийн хөдөлгүүртэй усан онгоц амжилттай аялж байна

Дэлхийн анхны устөрөгчийн хөдөлгүүртэй усан онгоц "Зургаан жил, тэг хүлэмжийн хий" далайн тойрон аяллынхаа хүрээнд өнөөдөр Лондонд хүрэлцэн ирлээ. 30 метр урттай Энержи Обсервэр Катамаран усан онгоц Францын баруун эргийн Сэйнт Малогоос хөдлөөд, аль хэдийнэ 29 мянган километр амжилттай аялжээ. Мөн үргэлжлүүлээд 10 өдөр аялсны эцэст Европод хийх түүний аялал өндөрлөх юм байна.

Усан онгоцны багийнхан уг аяллаараа далайн тээвэр далай, агаар, дэлхийг бохирдуулахгүй байж дэлхийг дулаарлаас хамгаалах үр дүнтэй байж болохыг хүмүүст харуулахыг зорьж байгаа ажээ.

Тоёотагийн ивээн тэтгэж бүтээсэн энэхүү усан онгоц 10 зангилаа буюу 19 км/цаг хурдтай аялангаа далайн усыг сорж, давс болон эрдсүүдийг шүүгээд, устөрөгч болон хүчилтөрөгчийг салгах замаар өөрийн түлш, цахилгаанаа гарган авах чадвартай, 62 кг устөрөгч нөөцөлж, хоёр киловатт цахилгаан гаргадаг тухай усан онгоцны багийн гишүүн Амэли Контри ярьсан байна.

Мөн тэрбээр "Бид үргэлж сэргээгдэх эрчим хүч хэрэглэдэг. Устөрөгч боловсруулах боломжгүй болох үед нөөцөлсөн устөрөгчөө хэрэглэдэг. Манай баг зургаан хүнтэй. Эрчим хүчнийхээ 52 хувийг нарнаас, 42 хувийг салхинаас, 6 хувийг түлшнээсээ гаргаж авдаг" хэмээн ярилцлага өгчээ.

Усан онгоц өдгөө 35 настай, сүүлд 4.7 сая ам.доллараар шинэчлэн технологижуулахаас өмнө аль хэдийнэ хэд хэдэн удаа дэлхийг тойрон аялсан аж. Тус онгоцны далавч 12 метр өндөр, 360 градус эргэж салхийг ашигтай зарцуулдаг. Инженерүүд уг бүтээлийг ирээдүйд бүрэн автоматжуулж бараа тээврийн усан онгоцны зориулалтаар хэрэглэвэл эрчим хүчийг 42 хувь хэмнэх боломжтой гэж үзэж байна.

Тус багийнхан "Өнөөдөр бид Европын аяллаа Лондонд дуусгаж байгаа нь учиртай. Бид энэ усан онгоц болон дэлхийн дулаарлын талаар НҮБ-тай ярилцах зорилготой. Мөн өнөөдөр сүйрлийн эсрэг хөдөлгөөнийхөн Лондонд үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь гайхалтай санагдаж байна. Дэлхийн удирдагчид одоо л хөдөлж, хамгаалж эхлэхгүй бол хэтэрхий оройтохын даваан дээр буй. Бид бүгд энэ үйл хэрэгт анхаарлаа хандуулах цаг болсон" гэж үзэл бодлоо илэрхийлжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: INDEPENDENT

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-08 83.23.240.89

Manaihaan har tosny uildver bariad l mash ih hogziz bn geed l …….

Avatar

HM 2019-10-08 188.29.164.97

Дэлхийн дулааралд хүний нөлөө ихээр нөлөөлсөн нь үнэн. Гэхдээ дэлхий тэнхлэгээ нэг градусаар өөрчлөхөд цаг агаарт маш их, хүний нөлөөнөөс илүү их өөрчлөлт авчирна гэдэг нь бас үнэн. Хормийн төдийд ийм явдал болохгүй л дээ. Нэг завь бараг таван саяар шинэчлэгдлээ гэхэд тэр хэмжээний машин, техникийн хүлэмжийн хий ялгаруулалтыг үгүй хийж чадхуу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж