“Каритас Чех Репаблик” байгууллага нь Нидерландын Дельфийн технологийн их сургууль, Монгол улсын Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой хамтарч “Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, тогтвортой цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтарч өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хог хаягдлын менежмент, хог хаягдлыг дахин боловсруулах, барилгын хог хаягдал түүний дахин боловсруулалт, барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, тогтвортой цэвэр үйлдвэрлэл, Монгол дахь хог хаягдлыг дахин боловсруулах өнөөгийн нөхцөл байдал болон холбогдох хууль эрх зүйн орчны талаар мэдээлэл олгох зорилго бүхий семинарыг зохион байгууллаа.
Тус семинарт хороодын хог хаягдлын асуудал хариуцсан зохион байгуулагч, дүүргийн Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ, Хан-Уул Агро ОНӨААТҮГ-ын холбогдох мэргэжилтэн, албан хаагчид оролцсон юм.
ЭХ СУРВАЛЖ: ХУД