"Цахим орчинд хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байна" | News.MN

"Цахим орчинд хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байна"

"Цахим орчинд хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байна"

"Цахим орчинд хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байна"

Дэлхий нийтээр нийгмийн сүлжээний хэрэглэгчид тасралтгүй нэмэгдэхийн хэрээр түүнийг дагаад гэмт хэрэг зөрчлийн тоо буурахгүй байгааг судалгаанаас харж болох юм. Монгол Улсын цахим хэрэглэгчийн тоо жилээс жилд нэмэгдэж, 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 2.2 саяд хүрчээ. Эдгээрийн 97 хувь нь фейсбүүк хэрэглэгч аж.

Цахим гэмт хэргийн хувьд 2012 онд Монгол Улсад 200 орчим цахим гэмт хэрэг гарсан бол энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 584 цахим гэмт хэрэг бүртгэгджээ. Долоон жилд 60 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн цахим гэмт хэргийн хохирогчид нь хүүхэд эмэгтэйчүүд байдаг байна. Өөрөөр хэлбэл цахим орчинд халдлагад өртлөө гэсэн хүүхдийн дуудлага жилд 50 орчмыг хүлээн авдаг байсан бол одоо 80 болж өсжээ.

Хүүхэд залуучуудын интернэт хэрэглээ өндөр байгаагийн цаана зохисгүй контент үзэх, дэлгэцийн хамааралтай болох, хүчирхийллийн хохирогч болох эрсдэлтэй нүүр тулж байгаа нь нууц биш юм. Гэхдээ энэ асуудал дан ганц Монгол Улс төдийгүй олон улсад хурцаар тавигдаж байна. Иймээс “Зөвийг түгээе “аяныг хүүхэд, залууст түгээхийг холбогдох байгууллагаас уриалж байна.

Дээрх аяныг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, ЦЕГ, НҮБ-ын хүүхдийн сан, "Faro foundation Mongolia" ТББ хамтран зохион байгуулж буй. Аяны гол зорилго нь хүүхэд залуусыг цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчлөөс хүүхэд залуусыг сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зүй зохистой хэрэглээ бий болгох юм. Өөрөөр хэлбэл, энэ нь өнгөрсөн жил хэрэгжүүлсэн UNFRIEND аяны үргэлжлэл аж.

Аяны хүрээнд өнөөдөр /2019.10.08/ Тусгаар тогтнолын ордонд ”GOOD SHARE” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Хүүхэд залуусыг цахим орчны аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нийгмийн сүлжээний зөв зохистой хэрэглээ, эерэг хандлагыг төлөвшүүлэх, бүх нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн уг арга хэмжээнд Фэйсбүүк группын Монгол, Тайваний асуудал хариуцсан захирал Жорж Чен, "CallPro" компанийг хамтран үүсгэн байгуулагч Б.Идэр-Од, жүжигчин Г.Ундармаа, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Будзаан нарын зочид уригдан оролцож цахим орчинд зөв мэдээлэл түгээхийг уриаллаа.

Цагдаагийн хошууч Д.Будзаан “Цахим ертөнцөөр муу мэдээ түгэхэд маш олон хүн үздэг хирнээ тухайн мэдээллийг залруулаад эерэг мэдээлэл хүргэхэд түүнээсээ бага хүн үздэг. Тиймээс анхнаасаа эерэг мэдээлэл түгээцгээе" гэж уриалав. Энэ удаагийн арга хэмжээнд 500-600 хүн оролцож, цахим зөв хэрэглээ, цахим соёлыг бий болгох талаар ярьж харилцан санал солилцож, мэдээлэл хуваалцлаа.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-10-08 74.118.178.4

Ardiin namiihanii zohion baiguulj baigaa yumuu. Niigemd heregtei bish uursdiinh bulhaig ilchleed baihaar aigaaad social mediag hurtel haha geed naasan haha

Avatar

Zochin 2019-10-08 74.118.178.4

Uursduu nugel hiihgui ta nariin huuhduudiig hen ch toohgui ahhaha

Avatar

Зочин 2019-10-08 49.0.212.30

Фейсбүүкийн Монгол Түвдийн асуудал хариуцсан тэр нэг улаантан зунг-гүо зайлаачээ

Avatar

gh 2019-10-08 64.119.20.253

undarmaa avgai iluu bshd

Avatar

Зочин 2019-10-08 103.229.121.245

za undarmaa ch yuuvdee hicheel zaagaad.

Avatar

Зочин 2019-10-08 202.131.251.109

zaza neg muu fbiin hujaa ireed l samardag bolj bn uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж