Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Женерал таун” хотхон ,“Астра вилла” хотхонуудын Сууц Өмчлөгчдийн Холбооноос ирүүлсэн гомдлын дагуу тус хотхоны ундны усаар хангаж буй гүний худаг,ус нөөцлөх сан, хэрэглэгчийн цэгээс ундны усны дээж авч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторид шинжилгээнд хамруулан 1910001108 тоот Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.
НМХГ-ын төв лабораторийн шинжилгээний дүнгээр “Женерал таун” хотхоны байруудын хэрэглэгчийн цэгээс авсан усны дээжинд бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их, халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрсэн, “Женерал таун” хотхоны хаусуудын ус нөөцлөх сангаас авсан дээжинд халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрсэн, “Астра вилла” хотхоны ус нөөцлөх сан, хэрэглэгчийн цэгээс авсан ундны усны дээжинд халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрсэн байгаа нь “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS0900:2018 стандартын шаардлагын аюулгүй байдлын шаардлагыг хангахгүй байгаад Прокуроын 04 тоот тогтоолоор үйл ажиллагааг түр зогсоосон.
“Баатар дулаан хан” ОСННАК-Т эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлэн ус нөөцлөх сав болон ус түгээгдэж буй шугам хоолойд угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийлгэн цэвэрлгээ хийж дууссаны дараа 2019 оны 10 дугаар сарын 07 –ний өдөр давтан дээж авч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторид шинжилгээнд хамруулахаар хүргүүлж ажиллаж байна.
ЭХ СУРВАЛЖ: ХУД
Холбоотой мэдээ