Францын амьтны хүрээлэнд амьтан судлаач Мэрэдит Рүүт Бернштэйн Филиппинд нэн ховордоод байгаа васаяан варти гахайн төрөл саваа ашиглан нүх ухаж байгаа тохиолдлыг бүртгэжээ. Байгаль дээр дээрх гахай зургаан сар тутамд шинээр төрөх тооройнууддаа зориулж үүр ухдаг ч ийнхүү бусад зүйлсийг багаж болгон хэрэглэсэн тохиолдол урьд өмнө нь гарч байгаагүй аж.
Судлаачид гахайн торонд тогооны хусуур хаяж туршихад багаж хэрэглэж сурсан гахай түүнийг нь чадварлаг хэрэглэж байжээ. Гахай хамгийн ухаантай амьтдын тоонд зүй ёсоор ордог. Зарим судалгаа гахайг гурван настай хүүхэдтэй тэнцэнэ гэж баталдаг.
Амьтан судлаач Рүүт Бернштэйн ярилцлага өгөхдөө "Өмнө нь дельфин, заан, сармагчин, хэрээ нь бусад обектыг өөрт хэрэгтэй багаж болгон хэрэглэх тохиолдлууд гарч байсан ч гахайн хувьд энэ нь анхны тохиолдол. Шимпанзе үр төлдөө багаж хэрхэн хэрэглэхийг зааж сургадаг. Эдгээр нь хүн төрөлхтөн амьтдыг ойлгох, тэдэнд туслах үйл хэрэгт томоохон алхам болж байна" гэжээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: INDEPENDENT
Холбоотой мэдээ