Цэцэрлэгийн насны 87 мянга гаруй хүүхдийг томуугийн вакцинд хамруулна

Хуучирсан мэдээ: 2019.10.08-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн насны 87 мянга гаруй хүүхдийг томуугийн вакцинд хамруулна

Цэцэрлэгийн насны 87 мянга гаруй хүүхдийг томуугийн вакцинд хамруулна

Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг “Томуугаас сэргийлье” уриан дор энэ сарын 4-нөөс 17-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байгуулах аж. Энэ хүрээнд улирлын томуугийн эсрэг вакцинаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн, нэн ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдүүдийг түлхүү хамруулахаар төлөвлөж байгаа юм. Ингэхдээ нийслэлийн харьяа 233 цэцэрлэг, УБТЗ-ын харьяа 10 цэцэрлэгийн нийт 87 мянга гаруй хүүхэд, мөн асрамжийн зургаан төвийн 6150 хүүхдийг улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамруулна.

Түүнчлэн улирлын томуугийн эсрэг вакцины эхний ээлжийн дархлаажуулалтаар эрсдэлт бүлгийн нийт 4600 хүн ам /жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй/, эрүүл мэндийн 6010 ажилтныг тархвар судлалын заалтаар дархлаажуулах юм. Улирлын томуугийн дархлаажуулалтыг дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төв, нийслэлийн цэцэрлэгүүдэд хийнэ.

Улирлын томуугийн эсрэг вакцин хийлгэх хүсэлтэй иргэдийн хувьд Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад өдөр бүр 8:30-14:30 цагийн хооронд очиж хийлгэх боломжтой бөгөөд нэг хүн тун нь 15 мянган төгрөгийн үнэтэй юм.

Дашрамд дуулгахад, вакцин хийлгэсний дараа хэсэг газар улайх, хавдах, өвдөх болон халуурах, чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, ядарч сульдах, бөөлжих зэрэг хариу урвал илэрч болно. Харин ховор болон маш ховор тохиолдох урвал, хүндрэл илэрсэн тохиолдолд эмчид хандахыг холбогдох байгууллагаас зөвлөж байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж