Сүхбаатар аймгийн Нийтийн номын санд Канад сангаас санхүүжүүлж буй "Харааны бэрхшээлтэй иргэдийг харилцааны шинэ технологиор дамжуулан чадваржуулах" төслийн хүрээнд Хараагүй хүмүүсийн Инноваци Хөгжлийн төв ТББ байгууллагаас аравдугаар сарын 07-ноос 11-ний хооронд төслийн сургалт зохион явуулж байна.
Төслийн гол зорилго нь Харааны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлч байдлыг дэмжих, орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглан хэвлэлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ном унших боломжийг нэмэгдүүлэхэд чиглэжээ. Энэ хүрээнд номын санчдын "Орбит брайль төхөөрөмжийн сургалт, харааны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэлгэц уншигч программын сургалт, харааны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүлийн гишүүдэд зориулсан сургалт тус тус явагдаж буй аж.
Тухайлбал, номын санчдад ЭнВиДиЭй (NVDA) дэлгэц уншигч программ, ИВО М10 (EVO E10) Дейзи цахим ном, Орбит Рийдер 20 төхөөрөмж тоглуулагч дээр ажиллах сургалтуудыг явуулжээ.
Орбит рийдер-20 төхөөрөмжийг ашиглан харааны бэрхшээлтэй хүмүүс аливаа ном, бичиг баримтыг брайль бичгээр унших боломжтой ба брайль бичгээр бичвэр файл үүсгэн текст хувилбараар хадгалах, мөн ухаалаг гар утас, компьютертэй холбон интернэт орох, и-мэйл шалгах зэрэг олон үйлдлийг брайль хэлбэрээр гүйцэтгэн ашиглах боломжтой юм.
Ц.ДЭЛГЭРМАА
Холбоотой мэдээ