Германчууд есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний өдрийг хүртэл үндэсний хувцсаа өмсөн, хоолоо идэж, бүжиглэж, шар айраг залгилан "Октоберфэст" тэмдэглэдэг билээ. Германы цагдаагийн газраас өнгөрсөн даваа гариг (2019.10.07)-т зуу зуун жолооч шар айрагны баяраар согтуугаар цахилгаан скүүтер унаж яваад эрхээ хасуулсан тухай мэдээлжээ.
Нийт 414 хүн баривчлагдсанаас 254 хүн жолооны эрхээ хасуулах хүртэл шийтгэл амссан байна. Германы засгийн газраас өнгөрсөн зургаан сард цахилгаан скүүтерийг тээврийн хэрэгсэл мөн гэж хуульчилсан учир согтуугаар жолоодох нь хууль бус үйлдэл болжээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ