“Хамтдаа Хамгаалъя” цуглаанд нэгдэцгээе

Хуучирсан мэдээ: 2019.10.08-нд нийтлэгдсэн

“Хамтдаа Хамгаалъя” цуглаанд нэгдэцгээе

“Хамтдаа Хамгаалъя” цуглаанд нэгдэцгээе

Охид эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн болон бусад хэлбэрийн хүчирхийллийн тоог бууруулахад ээжүүд, эмэгтэйчүүд төдийгүй эрэгтэйчүүд, аавуудын оролцоог нэмэгдүүлэх, бага насны охидыг хүчирхийлсэн этгээдийн ялын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардаж МЭХ 10-р сарын 11 буюу Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр “Хамтдаа Хамгаалъя” цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

2019 оны эхний дөрвөн сарын байдлаар хүчиндэх гэмт хэрэг 217 бүртгэгдэн, 218 хүн хохирсны 112 буюу 51.4 хувь нь хүүхэд байгааг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хохирсон хүүхдийн тоо 22.5 хувиар өссөн харамсалтай тоо байна. Ялангуяа гэмт хэрэг үйлдэгчдийн 85% нь төрсөн эцэг, хойд эцэг, хамаатан садан, хөрш, таньдаг хүн, зэрэг эргэн тойрны танилын хүрээнд байна.

Тиймээс эцэг эхчүүд, насанд хүрэгчид хариуцлагаа ухамсарлан бага насны хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлж, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн болон бие махбодийн хүчирхийллийг бууруулахад хүн бүр хүчин чармайлт гаргаснаар хүчирхийллийг бууруулахад чухал алхам болох юм.

Иймд Монгол Улсын иргэн бүр “Хамтдаа Хамгаалъя” цуглаанд нэгдэж, өөрийн санал, хүсэлтээ илэрхийлж, тодорхой хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахад санал нэг байгаагаа илэрхийлэн гарын үсэг зуран баталгаажуулахыг МЭХ уриалж байна.

Цуглааны төгсгөлд Эрүүгийн хуулинд бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд ял ноогдуулахтай холбоотой заалтуудад өөрчлөлт оруулах саналыг иргэдийн гарын үсгийн хамт УИХ-ын даргад өргөн барих юм.


"Хүүхдийг хүчирхийлж байгаа нөхдүүдэд Аав, Монгол эр хүний өмнөөс гомдож байна"

Охид эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн болон бусад хэлбэрийн хүчирхийллийн тоог бууруулахад ээжүүд, эмэгтэйчүүд төдийгүй эрэгтэйчүүд, аавуудын оролцоог нэмэгдүүлэх, бага насны охидыг хүчирхийлсэн этгээдийн ялын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардаж МЭХ 10-р сарын 11 буюу Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр “Хамтдаа Хамгаалъя” цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Энэхүү хөдөлгөөнд Фантастик продакшны жүжигчин Ж.Алтаншагай нэгдлээ.


М.Батбилэг "Хамтдаа Хамгаалъя"-д нэгдлээ

Фантастик продакшны жүжигчин Ж.Алтаншагай нэгдсэн бол "Монгол коммент" нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэг нэгдлээ.


Ж.Эрхэмбаатар: Хүүхэд багачуудаа бид "Хамтдаа Хамгаалж" чадна

Монгол Улсын иргэн бүр “Хамтдаа Хамгаалъя” цуглаанд нэгдэж, өөрийн санал, хүсэлтээ илэрхийлж, тодорхой хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахад санал нэг байгаагаа илэрхийлэн гарын үсэг зуран баталгаажуулахыг МЭХ уриалж байна.

Хамтдаа хамгаалъя цуглаанд аавууд нэгдсээр…

Хуульч, өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар нэгдэж байна.


Г.Амгаланбаатар: "Хамтдаа Хамгаалъя" цуглаанд нэгдэхийг аавууд, эрчүүдээсээ хүсмээр байна

Олон улсын охидын өдөр буюу 10-р сарын 11-нд МЭХ "Хамтдаа Хамгаалъя" цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Учир нь сүүлийн жилүүдэд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл тэр дундаа охидын эсрэг бэлгийн хүчирхийлэл нэмэгдсээр байгаа харамсалтай тоо бий. Тиймээс Монгол Улсын иргэн бүр “Хамтдаа Хамгаалъя” цуглаанд нэгдэж, өөрийн санал, хүсэлтээ илэрхийлж, тодорхой хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахад санал нэг байгаагаа илэрхийлэн гарын үсэг зуран баталгаажуулахыг МЭХ уриалж байна.

"Хамтдаа Хамгаалъя" хөдөлгөөнд хариуцлагатай аавууд нэгдсээр байна. Энэ удаад Жүжигчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар нэгдлээ.


Ц.Амарбаясгалан: Хүчирхийллийн эсрэг Хамтдаа дуу хоолойгоо хүргэе

Олон улсын охидын өдөр буюу 10-р сарын 11-нд МЭХ "Хамтдаа Хамгаалъя" цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Учир нь сүүлийн жилүүдэд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл тэр дундаа охидын эсрэг бэлгийн хүчирхийлэл нэмэгдсээр байгаа харамсалтай тоо бий. Тиймээс Монгол Улсын иргэн бүр “Хамтдаа Хамгаалъя” цуглаанд нэгдэж, өөрийн санал, хүсэлтээ илэрхийлж, тодорхой хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахад санал нэг байгаагаа илэрхийлэн гарын үсэг зуран баталгаажуулахыг МЭХ уриалж байна.

"Хамтдаа Хамгаалъя" хөдөлгөөнд хариуцлагатай аавууд нэгдсээр…

Кикбоксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан нэгдлээ.


Балетчин Д.Алтанхуяг "Хамтдаа Хамгаалах"-аар нэгдлээ

"Хамтдаа Хамгаалъя" хөдөлгөөнд хариуцлагатай эрчүүд, аавууд нэгдсээр байна. МУГЖ, Mонголын Балетын Хөгжил Сангийн тэргүүн #Д_Алтанхуяг нэгдэж, өөрийн дуу хоолойгоо хүргэлээ.


Б.Түвшин: Айл бүр эрэгтэй хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлэх нь нэн түрүүний чухал асуудал юм

Монголын эмэгтэйчүүдийн холбоо өнгөрсөн гуравдугаар сарын 7-ны өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан "Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо" эмэгтэйчүүдийн чуулганыг Төрийн ордонд зохион байгуулсан. Энэ үеэр ажил хөдөлмөр, үйлс бүтээлээрээ манлайлж буй салбар бүрийн шилдэг залуусыг нийгэмд болон залуусд үлгэр дуурайл үзүүлэх онцгой нөлөөтэй гэж үзэн "Соёлыг түгээгч" есөн залууд батламж гардуулсан.

Соёлыг түгээгчид "Хамтдаа Хамгаалъя" хөдөлгөөнд нэгдэж, дуу хоолойгоо хүргэсээр байна. МЭХ-ны "Соёлыг түгээгч" ХСҮТөвийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Б.Түвшин нэгдлээ.


Б.Оюунгэрэл: "Хамтдаа Хамгаалъя" хөдөлгөөнд аав, ээжүүдийг нэгдэхийг уриалж байна

Охид эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн болон бусад хэлбэрийн хүчирхийллийн тоог бууруулахад ээжүүд, эмэгтэйчүүд төдийгүй эрэгтэйчүүд, аавуудын оролцоог нэмэгдүүлэх, бага насны охидыг хүчирхийлсэн этгээдийн ялын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардаж МЭХ 10-р сарын 11 буюу Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр “Хамтдаа Хамгаалъя” цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

"Хамтдаа Хамгаалъя" хөдөлгөөнийг санаачилсан МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж