Казахстаны нийслэл Астана хотод болж буй жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдрийн барилдаан Улаанбаатарын цагаар 14.00 цагт эхэллээ. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорно.
Манай дөрвөн жүдоч барилдахаас эрэгтэйчүүдийн 66 кг-д хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар салхийг хагаллаа. Тэрээр эхний тойрогт Аргентинийн П.Гонзалестай учраа таарсан бөгөөд дарах мэхээр цэвэр хожсон ч хоёрдугаар тойрогт ОХУ-ын Х.Камалд цэвэр ялагдлаа.
Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдаж буй Д.Төмөрхүлэг эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд хоёрдугаар тойрогт Сербийн В.Маркотой барилдана.
Эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон "В" хэсэгт, гавьяат тамирчин М.Бундмаа "С" хэсэгт багтсан. А.Цолмон эхний тойрогт хийлж, Канадын Г.Екатринатай барилдана.
Дэлхийн аваргад найм дахь удаагаа оролцож буй М.Бундмаа гавьяат эхний барилдаанаа АНУ-ын Д.Ажеликаг 37 секундэд цэвэр хожлоо.
Урьдчилсан барилдаан Улаанбаатарын цагаар 14.00 цагаас эхэлсэн бөгөөд тэмцээнийг ETV телевиз шууд дамжуулан үзүүлж байна.
Ч.БОЛОР