“Салбарын хөгжилд хамтдаа” төслийг Багануур дүүргээс эхлүүллээ | News.MN

“Салбарын хөгжилд хамтдаа” төслийг Багануур дүүргээс эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.10.08-нд нийтлэгдсэн

“Салбарын хөгжилд хамтдаа” төслийг Багануур дүүргээс эхлүүллээ

“Салбарын хөгжилд хамтдаа” төслийг Багануур дүүргээс эхлүүллээ

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг “Салбарын хөгжилд хамтдаа” төслийг Багануур дүүргээс эхлүүллээ. Улсын хэмжээнд лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлдэг төв эмнэлэг болохын хувьд нийслэлийн дүүргүүд болон хөдөө орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдтэйгээ хамтран ажиллаж, хамтдаа хөгжих уриалгыг дэвшүүлэн уг төслийг эхлүүлж байгаа аж.

Энэхүү төслийн гол зорилго нь аймаг дүүргийн эмнэлгүүдийн эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг мэргэжлийн арга зүйгээр дэмжин сургах, эмнэлэг хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, дэвшилтэт шинэ технологийг нэвтрүүлж төв эмнэлэгтэйгээ ижил нэг түвшинд ажиллах бололцоог хангах, ачааллыг бууруулах, иргэдэд чанартай, чирэгдэлгүй тусламж үйлчилгээг хүргэхэд оршиж буй юм байна.

Төслийн хүрээнд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн эмнэлзүйн баг аймаг дүүргүүдэд зонхилон тохиолдох өвчлөлүүдийн чиглэлээр эмч мэргэжилтнүүдэд нь зориулсан сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж, нягт уялдаатай нэгнээ дэмжин хамтдаа хөгжих, байнгын хамтын ажиллагаатай байх үүднээс эмнэлэг бүрт залуу эмч нарын бүрэлдэхүүнтэй “Хөгжлийн баг”-ийг нээн ажиллуулах, орон нутгаас болон дүүргийн эмнэлгүүдээс төв эмнэлэгрүү шилжүүлж буй өвчтөнүүдийн үзлэгийн цагийг онлайнаар урьдчилан захиалж, өвчтөн хотод ирээд шууд эмнэлэгтээ үзүүлэх чирэгдэлгүй үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулах ажээ.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн захирал Т.Мөнхсайхан, Эмнэлзүй эрхэлсэн захирал О.Баярмаа, Бөөрний төвийн эрхлэгч Д.Чулуунцэцэг, Холбоо мэдээлэл технологийн албаны дарга П.Ганчимэг, Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Х.Чулуунчимэг, Уушгины эмгэг судлалын тасгийн их эмч Б.Одончимэг, Ерөнхий мэс заслын тасгийн их эмч С.Отгонбаяр, Зүрхний эмгэг судлалын тасгийн их эмч Г.Ананд гэсэн бүрэлдэхүүнтэйгээр сургагч багш нарын баг нийслэлийн алслагдсан гэгддэг Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.

Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй дотор, мэс заслын чиглэлүүдээр түлхүү хамтран ажиллах, залуу эмч мэргэжилтнүүдийг зайнаас онлайн сургалт зөвлөгөөгөөр хангах, дэвшилтэт техник технологи, удирдлага зохион байгуулалтын шинэ шийдэл аргазүйн тусламж зөвлөгөө өгч, салбарынхаа хөгжлийн төлөө байнгын холбоотой нягт хамтран ажиллахаар болов.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-10-08 192.82.66.172

Сайхан санаачилга байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж