УИХ-ын гишүүн С.Одонтуяа шинээр ашиглалтад орох цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа | News.MN

УИХ-ын гишүүн С.Одонтуяа шинээр ашиглалтад орох цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2015.08.25-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн С.Одонтуяа шинээр ашиглалтад орох цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын гишүүн С.Одонтуяа шинээр ашиглалтад орох цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон Баянгол дүүргийн холбогдох албаны хүмүүс өчигдөр /2015.08.24/ Баянгол дүүрэгт шинээр баригдаж  байгаа хоёр  цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцсан юм.

Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа цэцэрлэг өмнө нь Олон улсын галт тэрэгний тасалбар худалдаалах төв байсан бөгөөд зориулалтыг нь өөрчилж цэцэрлэг болгож байгаа аж. Нийслэлийн хэмжээнд хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байгаа тул УБТЗ-ын даргын 2015 оны тавдугаар сарын 25-ны өдрийн А-118 тоот тушаалаар Олон улсын тасалбар худалдаалах төвийн барилгыг найман бүлэгтэй, 200 хүүхэд хүлээж авах  хүчин чадал бүхий цэцэрлэг болгон өөрчилж байгаа юм байна. Тус төвийн барилгыг шинэчилж, цэцэрлэг болгох ажлыг төмөр замынхан өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж, дотоод нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна.

Одоогоор барилгын ажил 80 хувьтай явагдаж байгаа бөгөөд есдүгээр сарын эхээр ашиглалтад оруулж, есдүгээр сарын 21-нд цэцэрлэгийнхээ нээлтийг хийж, хүүхдүүдээ хүлээж авах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Цэцэрлэгийн барилгын үйл ажиллагаатай танилцах үеэр УИХ-н гишүүн С.Одонтуяа Улаанбаатар төмөр замын хамт олонд бүх хөрөнгө оруулалтыг байгууллагаасаа гаргаж цэцэрлэг барьж байгаад 200 гаруй эцэг, эхчүүдийн өмнөөс талархлаа илэрхийлсэн юм. Мөн тэрбээр “Баянгол дүүрэг  нь цэцэрлэг, сургуулийн  80 хувийн хамралттай байгаа. Гэвч өнгөрсөн хавар гарсан тооцоо судалгаагаар нийтдээ 8000 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байсан бол энэ намар шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор энэ тоо нэг талаасаа багасна, нөгөө талаасаа ч ихсэх байх” хэмээн хэллээ. Улмаар  цэцэрлэгийн барилгын доторх бүтэцтэй танилцаж, ажлын явцтай нарийн танилцлаа.

Дараа нь Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийг зорьсон юм. Тус цэцэрлэг нь зургадугаар бичил хорооллын хойно байрладаг бөгөөд 1965 онд байгуулагдаж байжээ. Өмнө нь дөрвөн бүлэгтэй 100 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай байсан тус цэцэрлэгийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар өргөтгөн, 10 бүлэгтэй, 240 хүүхдийн багтаамжтай болгон өөрчилж байгаа юм байна. Одоогоор барилгын ажил 95 хувьтай яваа бөгөөд энэ ондоо багтаад ашиглалтад орно гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа. Ямар ч байсан оноос өмнө ашиглалтад орчихвол өмнө нь авч байсан 100 дээрээсээ нэмээд 140 хүүхдийг хүмүүжүүлэх боломжтой болох аж. Ийнхүү 2015-2016 оны хичээлийн жилд Баянгол дүүрэг хоёр цэцэрлэгээр хүчээ сэлбэж, гэртээ сууж байгаа 300 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшихээр болж байна.

Эх сурвалж: www.anbuleg.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2015-08-25 112.72.13.111

ene hun chin iim bayan hunii esvel

Avatar

би 2015-08-25 49.0.204.160

шинэ цэцэрлэгээр ороод яахав дээ шинэ цэцэрлэг чухам хаана барьчих боломж хаа байна тэр орчмын иргэдийн санлыг л судлаж сонсооч.

Avatar

хэхэ 2015-08-25 202.21.110.94

Юу ч хийхгүй сайхан намаржаад байна уу ай.

Avatar

хаха 2015-08-25 202.21.110.94

Чи ер нь юу хийж явнаа.

Avatar

зочин 2015-08-25 124.158.76.29

бодлого боловсруул гэж л сонгосон болохоос аж ахуйн ажилд хошуу дүр гэж их хуралд сонгоогүй байлтай

Avatar

undraa 2015-08-25 92.224.197.8

zezerleg barih uuregtei hun ajlaa hiij chadahgui ichsendee barigdsan zezerlegt ailchilj zag uyeiin baidaltai hamt baigaa met dur esgej yavah gejdee. Bas itgel aldsan geschuudiin toond bagtchihlaa. Darga nariinhaa gar hol bolood l…..

Avatar

irgen 2015-08-25 103.11.192.34

hudlaa show chin avgai neg ih ajil hiij bgaa tsarailna. erdeneegee l doloo *****

Avatar

Зочин 2015-08-25 220.208.19.75

Gishuud mindeee t buhen tsetserleg surguuli emnelgetei zuuraldaad jijig sajig yumaar oroldood yavah humuus mun uu deee ene chin odoo . UUniig chin ta nar bish uur ulsuud sanaa tavij ajillah yostoi baital urduurni guildeel camriiin umnu yalaa bolood baihiim aa bolichildoo guiyaaa

Avatar

Зочин 2015-08-25 122.201.31.244

Одонтуяа гишүүн аймаар жижигхэн сэтгэдэг. Жижиг жижиг зүйл яриад л хийгээд явдаг юм билээ.

Avatar

Zochin 2015-08-25 202.131.226.194

Mongol ulsiin irgen bolgon Ner Devshikh erhtei l bhgui yu …. Ulsiinhaa tuluu yum hiij chadah husel ermelzel zorilgotoi hen ch Ner Devshij bolishdeee….

Avatar

zochin 2015-08-25 202.131.226.194

za za za ed nar er n yum hiihguin bna bi l deeshee garch ner devshikhees ed nariig harval uheriin doodhiig harj uneg turj uhev gegch n bolokh yum bna er n bi l gishuun bolokhoos ….

Avatar

zochin 2015-08-25 150.129.141.239

Altaar goyoson ch altsan maiga ni heveeree gedeg shig huuhdiin tsetserleg gedeg problem bolson asuudlaar shoudah hereggui . zugeer l tsetserleguud uursdiin hiih yostoi ajlaa hiij bgaaa . Neg ih uuruu hiichihsen yum shig ,urid umnu ni yu ch ugui tsagaan tal deer uls baiguulchihsan yum shig aygladgaa boli …. Dandaa umnuhuu muulna . Yer ni S. Erdene ta 2 shoudaj luivardahaas uuriig medeh uu ???? . AN bol dahij sergehee ungursun . ARDCHILAL ner zuusen AVILGID bolj bgaa shd .

Avatar

Зочин 2015-08-25 157.193.14.162

Ямар Одонтуяа-ийн санаачлагаар баригдаж байгаа цэцэрлэг биш, санхүүжилтийн асуудлыг нь шийдсэн биш, ямар ч хувь нэмэр үүнд оруулаагүй. Тэгээд энд юу хийж яваа юм дээ. Бодвол өөрийгөө л сурталчилаад яваад байгаа юмаа даа. Арай өөр юм сэтгэж хиймээр юм. Үнэхээр эх орноо гэсэн сэтгэл хэрэгтэй. Ийм хуурамч дүр эсгэсэн биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж