Хүчилтөрөгчөөр хүний биеийг эмчлэгчид Нобелийн шагнал хүртэв

Хуучирсан мэдээ: 2019.10.08-нд нийтлэгдсэн

Хүчилтөрөгчөөр хүний биеийг эмчлэгчид Нобелийн шагнал хүртэв

Хүчилтөрөгчөөр хүний биеийг эмчлэгчид Нобелийн шагнал хүртэв

Хүний биеийн эсүүд хүчилтөрөгчийг хэрхэн мэдэрч, ямар хариу үйлдэл үзүүлдгийг судалснаар хавдар, цус багадалт болон бусад өвчнийг эмчлэх шинэ арга замыг нээсэн гурван эрдэмтэн 2019 оны Нобелийн бие судлал, анагаах ухааны шагналтнаар тодорлоо.

АНУ-ын Харвард их сургуулийн эмч Ж.Кэелин Жр. Жонс Хопкинсийн их сургуулийн Грегг Л.Семенза болон Их Британийн Фрэнс Крикийн институт болон Оксфорд их сургуулийн профессор Петер Ж.Ратклифф нар есөн сая крон буюу ойролцоогоор 918 мянган ам.долларын мөнгөн шагналыг тэнцүү хуваан авахаар болжээ.

Тэд хамтдаа хүчилтөрөгчийн янз бүрийн түвшинд хүний ген хэрхэн хариу үйлдэл үзүүлдгийг судалснаар биологийн механизмын тухай бидний ойлголтыг өргөжүүлсэн хэмээн Нобелийн шагналыг зохион байгуулах хорооноос мэдэгджээ. Тухайлбал, бөөрний дутагдалд орсон хүмүүс цус багадалтын эсрэг ихэвчлэн гормоны эмчилгээ хийлгэдэг бол эрдэмтдийн судалгааны ачаар шинэ төрлийн эмчилгээ нэвтрүүлэх боломжтой болжээ. Өдгөө эрдэмтэд өөрсдийн судалгаанд үндэслэн хүчилтөрөгчийг мэдрэх механизмыг идэвхжүүлэх эсвэл хаах замаар өвчнийг эмчлэх боломжтой эмийг бүтээхээр ажиллаж байгаа аж.

Өнгөрсөн жил Нобелийн бие судлал, анагаахын шагналыг хүний биеийн байгалийн өөрийгөө хамгаалах системийг идэвхжүүлэн хорт хавдартай тэмцэх дархлааны эмчилгээний ажлаараа хүртсэн юм.

Эх сурвалж: CBS NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж