Адольф Гитлер "төрөл арилжив"

Хуучирсан мэдээ: 2019.10.08-нд нийтлэгдсэн

Адольф Гитлер "төрөл арилжив"

Адольф Гитлер "төрөл арилжив"

Марвелийн найруулагч Таика Ваититигийн хамгийн сүүлд ажилласан, Гитлерийн дүрд өөрөө тоглосон "Жожо Раббит" инээдмийн кино ирэх онд нээлтээ хийх юм.

Жожо Раббит бол дэлхийн хоёрдугаар дайны тухай кино. Гэхдээ ижил сэдэвт бусад киноноос тэс ондоо Адолф Гитлертэй. Мөн уг кинонд тоглосон хүүхдүүдийн жүжиглэлт сайн, сүйрэл болон хүүхдийн гэмгүй ариун занг хачирхалтайгаар хоршуулсан өвөрмөц бүтээл болжээ.

Кинонд Жожо буюу Жоханнэс Бэтзлер (Роман Гриффин Дэвис) ээж Рөзи (Скарлет Иохансон)-тэй амьдардаг бөгөөд аав нь Италид байлдаж, ээж нь өдөр тутмын ажлаа хийх хооронд хүү Гитлер нацизмыг сонирхож, улмаар цэрэгт элсэж, өөрийгөө хувьсгалын нэг хэсэг боллоо гэж итгэдэг. Гэтэл нэг өдөр тэрбээр ээж нь гэртээ еврей охин Элса (Томасин Маккэнзи)-г нууж байгааг олж мэддэг.

Дүр болгон нь өөрийн инээдэм, ухаарал, нууцтай. Үзэгчдийг нэгэн зэрэг уйлуулж, инээлгэж, нэгийг бодуулах гайхамшигтай кино болсон гэж кино шүүмжлэгчид сайшааж буй юм.

Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: EXPRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж