“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, дэд дарга З.Баянсэлэнгэ нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус эвслийн бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавьсантай санал нийлэхгүй байгаагаа онцоллоо.
Мөн Засгийн газар сайд нарын нэрээ өргөн барихад “Шударга ёс” эвсэл хаалт хийгээгүй. АН өөрт оногдсон квот дээрээ сайдаа тохирч чадахгүй байгаа гэх мэдээлэлтэй байгаа. Сайдаар дамжуулж асуудлыг гацаах, барьцаа хийх сонирхолгүй байгаа гэдгээ бүлгийн дарга тайлбарласан юм.
Г.ДАРЬ