Нобелийн шагналтнуудын нэрс тодорч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.10.08-нд нийтлэгдсэн

Нобелийн шагналтнуудын нэрс тодорч эхэллээ

Нобелийн шагналтнуудын нэрс тодорч эхэллээ

Шведийн Стокгольм хотод Нобелийн шагналтнуудын нэрс эхнээсээ тодорч байна. Тодруулбал, өчигдөр /2019.10.07/ анагаах ухааны салбарт нобелийн шагналтнууд тодорлоо. Шагналыг АНУ-ын хорт хавдрын эмч Уильям Кэлин, Грег Семенц болон Их Британийн биологич Питер Рэтклифф нарт олгохоор болов. Тэд амьд эсүүд хүчилтөрөгчийг хэрхэн мэдэрч, дасан зохицож, өөрчлөгддөг механизмыг судалж нээжээ.

Нобелийн хорооноос хүчинтөрөгчийн үндсэн үүргийг зуу, зуун жил судалсныг онцлоод, амьд эс хүчилтөрөгчийг хэрхэн мэдэрч, дасан зохицож, өөрчлөгдөж буй нь тодорхойгүй байсан гэдгийг тэмдэглэв. Нээлтийг энэ жил хийсэн бөгөөд физиологийн хувьд суурь судалгаа болж байгаа аж. Мөн хорт хавдар, цус багадалт болон олон өвчинтэй тэмцэхэд шинэ стратеги боловсруулахад чухал алхам болж буйг онцолжээ.

Өнөөдөр анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорсон бол өнөөдөр /2019.10.08/физикийн салбар, маргааш /2019.10.09/ химийн салбарын шагналтнууд тодорно. Дараа нь уран зохиолын шагналтнууд тодрох бөгөөд нэрс нь аравдугаар сарын 11-нд олон нийтэд ил болно. Харин эдийн засгийн нобелийн шагналтны нэр аравдугаар сарын 14-нд тодорхой болно.

Шагналыг гардуулах ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 10-нд болно. Нобелийн шагналтнуудад 9 сая швед крон буюу 950 мянган ам.доллар дагалдана.

Сонирхуулахад, жилийн өмнө анагаах ухааны салбарт Нобелийн шагналыг АНУ-ын эрдэмтэн Жеймс Эллисон болон Японы эрдэмтэн Тасука Хондзе хүртсэн бөгөөд тэд дархлааны хариу урвалыг идэвхжүүлэх замаар хорт хавдрыг эмчлэх аргыг судлан нээжээ.

Эх сурвалж: FORBES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж