“Зөв галлахгүй бол олон хүний амь эрсэднэ”

Хуучирсан мэдээ: 2019.10.08-нд нийтлэгдсэн

“Зөв галлахгүй бол олон хүний амь эрсэднэ”

“Зөв галлахгүй бол олон хүний амь эрсэднэ”

“Тавантолгой түлш” компаниас сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар өнөөдөр /2019.10.8/ мэдээлэл хийлээ.

“Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Олон мянган хүн нийслэлд түүхий нүүрс оруулж ирэхээр амь насаа алддаг, олон мянган хүн утаанд хорддог байдлыг арилгахаар бид ажиллаж байгаа. Бид стандартын түвшинд үйл ажиллагаа явуулдаг. Гэсэн ч эрсдэлтэй тулгарч байна. Агаарын чанар болон сайжруулсан түлшний технологийн талаар мэдээлэл өгье” гэв.

“Тавантолгой компани”-ийн ерөнхий инженер “Би инженер мэргэжлээр 30 гаруй жил ажилласан. Манай технологи олон эрдэмтдийн олон жилийн хөдөлмөр. Компанийг байгуулсны дараа шинэ технологийг нутагшуулж орц найрлагаа баталгаажуулсан. Үүний дараа салбарын шилдэг эрдэмтэн ажилтнуудтай ярилцаж, судалж ажлыг эхлүүлсэн. Шахмал түлшний үйлдвэрлэл явуулсны дараа туршилтыг Сонгинохайрхан дүүрэгт  жил гаруйн хугацаанд явуулсан. Уг туршилтаар түлшний чанар баталгаатай болох нь нотлогдсон. Мөн түлшний барьцалдуулагчийг энгийн эрдэнэ шиш, цардуул, бентонит шавраас гаргаж авсан. Бид долоо хоног болгон мэргэжлийн байгууллагад шинжилгээ өгч, үйлдвэрлэлийн горимоо шалгуулдаг.

Мөн жилд 30-50 хүн угаартаж нас бардаг. Автомашиндаа угаартаад нас барах тохиолдол гардаг. Энэ бүгд түлшнээс хамааралтай биш. Утаа яндангаар дамжин агаарт дэгдэхгүй эргээд гэр эсвэл автомашинд нэвтэрснээс хүн угаартдаг. Угаартаж буйгаа хүн мэддэггүй. Мэдэхгүй учраас угаартчихдаг. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайтар сурталчилж зөв галлагааны талаар иргэдэд ойлгуулахгүй бол цаашид дахиад хичнээн хүний амь нас хохирохыг хэлж мэдэхгүй. Иймд зөв галлагааны талаар сурталчлах нэн шаардлагатай байна” гэсэн юм.

Сайжруулсан түлшийг хэрхэн ашиглах талаарх мэдээлэл түлшний уутан дээр бий. Сайжруулсан түлшний талаар 70119400 дугаарын утсаар зөвлөгөө өгч байгаа. Мөн эвдэрсэн зуухыг засах үйлчилгээ үзүүлж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж