Сайд нарын томилгоог шуурхайлна

Хуучирсан мэдээ: 2015.08.25-нд нийтлэгдсэн

Сайд нарын томилгоог шуурхайлна

Нэр бүхий зургаан сайдыг ирэх есдүгээр сарын 6-ний дотор багтаан нөхөн томилох хуулийн хугацаа байгааг сануулсан албан тоотыг УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өнөөдөр хүргүүлжээ.

Хуульд зааснаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд УИХ 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно хэмээн заасан байдаг аж. Тиймээс УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 6-наас өмнө зарлах болоод байна.

Ээлжит бус чуулган зарлагдсан нөхцөлд зургаан сайдыг нөхөн томилохоос гадна Өршөөлийн хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг мөн хэлэлцэнэ.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж