"Ёс зүйн хорооны хурлыг гишүүд албаар тасалдуулж байна" | News.MN

"Ёс зүйн хорооны хурлыг гишүүд албаар тасалдуулж байна"

Хуучирсан мэдээ: 2019.10.08-нд нийтлэгдсэн

"Ёс зүйн хорооны хурлыг гишүүд албаар тасалдуулж байна"

"Ёс зүйн хорооны хурлыг гишүүд албаар тасалдуулж байна"

УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр /2019.10.08/ хуралдахаар товлосон ч ирц бүрдээгүй учраас ирэх долоо хоног хүртэл хойшиллоо. Тус дэд хорооны хуралдаанаар УИХ-ын гурван гишүүний асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан юм. Хуралдаан хойшилсон талаар тус дэд хорооны дарга гишүүд албаар хуралдуулахгүй хойшлуулж байна гэлээ. Ёс зүйн дэд хороо нь нийт есөн гишүүнтэй бөгөөд хурал хоёр дахь удаагаа хойшилж байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ёс зүйн дэд хорооны ирц яагаад бүрдэхгүй байна вэ?

-УИХ-ын Ёс зүйн дэд хороо дүрмээрээ УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлыг хэлэлцдэг. Дүрмээрээ зургаан гишүүнээр хурал эхлэх ёстой ч өнөөдрийн байдлаар таван гишүүн ирсэн учраас ирц бүрдээгүй. Ирц хүрэхгүй байгаа шалтгаан нь Засгийн газрын гурван гишүүнтэй холбоотой байгаа юм. Сайд нарын хувьд хурлын товыг маш сайн мэдэж байгаа бөгөөд ажлаа зохицуулаад ирэх боломжтой байсан. УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, хоёр сайдыг өөрчилж өгөх хүсэлт өгсөн. Үүний дагуу бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ.

-Дэд хорооны хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх байсан бэ?

-Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын нэгдсэн чуулганыг тасалдуулж, гишүүдийн карт сугалж, ирцийг санаатайгаар тасалдуулахыг оролдсон Шадар сайд Ө.Энхтүвшин, Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг тасалдуулсан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын ёс зүйн асуудлыг хэлэлцэх байсан. Мөн иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс УИХ-ын гишүүн  М.Оюунчимэг, Л.Болд, Ж.Мөнхбат нарын  гишүүдийн хөрөнгө орлого огцом  нэмэгдсэн гэж Ёс зүйн хороонд хандсан асуудлыг хэлэлцэх  байсан. Иргэний нийгмийн байгууллагын зүгээс АТГ-т бичгээ өгсөн бөгөөд хуулиараа Ёс зүйн дэд хороонд албан тоотоо хүргүүлж, шалгуулах боломжтой гэдэг тайлбарыг өгсөн байсан. Тиймээс манай дэд хороонд шаардлагаа хүргүүлсэн. Ёс зүйн дэд хорооны дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм. Энэ дүрэм өөрөө их баригдмал байгаа бөгөөд бид шинэчилж, өөрчлөхөөр ажиллаж байна. Тухайлбал, процессын хувьд маш их цаг орохоор байгаа юм. Мөн тэр хөдөлгөөний зүгээс хөрөнгө орлого нь үндэслэлгүйгээр нэмэгдсэн гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлдэг байх хууль эрх зүйн зохицуулалт хэрэгтэй гэдэг санал тавьсныг би хүлээж авч, өөрөө санаачлан явна гэдгээ хэлсэн.

-Ёс зүйн хорооны хуралдааныг зохион байгуулалттай, санаатай хойшлуулаа гэж та харж байна уу?

-Ёс зүйн дэд хороо бол хангалттай ажиллаж байгаа гэж бодож байна. Би бүх хүнд дэд хороо хуралдана гэдэг мэдээлэл өгсөн байсан, тэд ч мэдэж байгаа.

-УИХ-ын гишүүн Б.Наранхүү гэхэд Ёс зүйн дэд хорооны гишүүн хэрнээ чуулганы хуралд бараг л суудаггүй. Түүний асуудлыг тусад нь авч үзэх үү?

-Тэгнэ, тусад нь авч хэлэлцэнэ. УИХ-ын гишүүдийн асуудлыг хэлэлцэнэ. Түүний дараа Ёс зүйн дэд хорооныхоо гишүүдийн асуудлыг бас хэлэлцэнэ. Энэ дэд хорооны есөн гишүүн маш өндөр ёс зүйтэй, цаг баримталдаг, зарчимтай хүмүүс байх ёстой. Өөрсдөөсөө эхэлж хариуцлагатай байж 76 гишүүн, төрийн албан хаагчдад үлгэрлэнэ.

-Ёс зүйн хороонд хөрөнгө орлогын мэдүүлгийн асуудлаар хэлэлцэгдэх гэж байгаа гурван гишүүн тайлбараа ирүүлсэн үү?

-Тайлбараа ирүүлсэн. Тэр асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцсэний дараа мэдээлэл өгнө.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

kub 2019-10-08 202.70.33.242

irtsee burduulj chadakhgui baigaa khumuus parlamentiin shinechlel khiine geed baigaag sain oilgokhgui baina 🙂

Avatar

Зочин 2019-10-08 73.92.12.67

Монголд ес зуй ярих бараг онигоо боллоо. Наадмын турууг допинг хэрэглэсэн бех авсан гэдэг маш тодорхой бегеед амархан шийдчих асуудлыг шийдэх ес зуйгуй улс еер юм яриад хэрэггуй. Наад мангар царай чинь ес зуйгуй гэдгээ илтгэж байна

Avatar

NYM 2019-10-08 173.167.129.37

KUTSAAARAI TANUUS BI BJ L BSN S DEE!

Avatar

Зочин 2019-10-08 66.181.187.252

Барилгын яамны С.Магнайсүрэнгийн хөрөнгө маш их нэмэгдсэн. Авилгалын мөнгөө хурдан морь луу оруулж угаадаг гэсэн шүү. Морины жүчээ хурдан морь нтр аймар их болсон. Уяачдын холбоонд харъяа байгууллагуудаасаа дөрамталж хандивын мөнгө өгдөг. Хэдэг саяыг өгүүлснийг ч мэдэж байна. Ийм авилгачин этгээдийг шалгах газар байна уу АТГ !!!!

Avatar

Зочин 2019-10-08 173.167.129.37

YAAK GJ GAAGUU YVAA NEGNEE INGD YUM BE DEE

Avatar

NYM 2019-10-08 74.199.88.250

TGEED CH BI YMR UIK GISHUUN BISH DEEEE

Avatar

babaa 2019-10-08 66.181.188.59

avargaa Obog ehleed dopingoos ner tsewer salgaa.tegeed daraa n naad hurlaa hii

Avatar

zochin 2019-10-08 172.58.227.234

Mongold hamgiin ys zuigui humuus bohchuud

Avatar

МАН-ЫН ГИШҮҮН 2019-10-08 122.201.24.91

БООВЧИН ГИШҮҮН ОЮУНЧИМЭГ САЯХАН Л ТУРАНХАЙ СЭТГҮҮЛЧ НАМ ДАГААД ГҮЙЖ ЯВСАН ХҮҮХЭН !!! ГИШҮҮН БОЛООД ЭНЭ ГУРВАН ЖИЛД ОГЦОМ БАЯЖСАН !!! НАМЫН ГИШҮҮД ДОТРОО ШОГШИРОН ШИВНЭЛДЭЖ БАЙГАА !!!

Avatar

Erguumal 2019-10-08 98.253.30.34

Doctor professor tsoltoi angli oros heltei erdem medleg er bayr n bylhsan manai avragiin ugend orohgui bna uu yadag zolignuud ve. Mochiig sanjuulaach

Avatar

Zochin 2019-10-08 103.9.90.53

МАН-ны 8 гишүүнээс 5 нь ирэхэд ирц бүрдэх байтал Наранхүүтэй барьцах юу байна? МАН ны гишүүд чинь бойкотлоод байна. Тэрийгээ үнэнээр нь шууд хэлээч ээ

Avatar

irgen 2019-10-08 202.131.236.170

huzalgui shees oyunbolddoo ehleed hariutslaga toozoldoo

Avatar

Amar 2019-10-08 182.160.38.39

Энэ бөх өөрөө ёс зүйтэй хүн мөн үү.

Avatar

Зочин 2019-10-08 167.160.113.92

Sain bohkh. Daan ch muu . End tendgui altnii ninja nar ajilluuldag

Avatar

Шар өвгөн 2019-10-08 59.153.112.160

Ажилдаа түүртээд байгаа чадваргүй өвгөн Энхтүвшинийг огцруулж сийрэг хүн томилох хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж