Айвал бүү хий, хийвэл бүү ай, Ардын намынхан! | News.MN

Айвал бүү хий, хийвэл бүү ай, Ардын намынхан!

Айвал бүү хий, хийвэл бүү ай, Ардын намынхан!

Айвал бүү хий, хийвэл бүү ай, Ардын намынхан!

Ардын намынхны зунжингаа хэрэлдэж, хэлэлцэж баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх хувилбар бүхэлдээ задрахаар болж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга ес дэх хоригоо тавьсан нь Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоол. Уг асуудлыг өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд олонх хоригийг хүлээн авахыг дэмжсэн юм.

Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцангийн хэлснээр, Ардын намынханд одоо хоёр арга зам үлдсэн нь үнэн. Аль арга зам нь, яавал Монголд хожоотойг МАН-ын нүүдэл мэднэ. Ерөнхийлөгчийн хориг дээр олонх хэр зөв нүүхээс МАН ч, Монгол ч хожно гэсэн үг. Хоригийг МАН-ын бүлгийн гишүүд хүлээж авахдаа мэдээж, өргөө давхар тооцсон байлгүй.

Ард нийтээс санал асуух нь МАН-ын хувьд маш тэнэг шийдвэр байсан. Даа ялангуяа, сонгогчийн боловсролгүй хар масс дийлэнх хувь нь, дээр нь ЖДҮ, жаран тэрбумын дуулианаас болоод нэр нүүргүй болсон 76-гийн өмнөөс  дунд хуруу гаргавал парламентын засаглал нурж мэдэхээр байлаа.  Үнэндээ ард нийтээс санал асуух нь МАН-д ашиггүй болоод Монголд хортой.

Харин одоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмэн дэмжихгүй бол яах вэ гэх айдсаасаа салах сайхан шалтаг МАН-д гарч ирлээ. Ерөнхийлөгч ард түмнээс асуухыг дэмжээгүй гэх бэлэн зэлэн ам хаах үгтэй болсон.  Ардчилсан намын зөвлөл ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмнээс асуухыг эсэргүүцэж буй.  Тэгэхээр үнэмлэхүй олонх Үндсэн хуулийг өөрчлөх мандаттайн хэрэг юусан билээ, өнөөдөр түүнийгээ ашигладаг цаг. 

Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эх тогтоолд тавьсан хоригийг хүлээж авснаараа УИХ хоёрдугаар хэлэлцүүлгийг дахин хийхээр болж байна.

Энэ тохиолдолд өмнө нь ганц, хоёрхон кнопны зөрүүгээс болоод дэмжлэг авалгүй унасан зүйл заалтуудыг, жишээлбэл, Гүйцэтгэх засаглалд эрх мэдэл олгох гол концепцио эргээд оруулж ирэх далимтай болсон нь нөгөө л Ерөнхийлөгчийн хориг. Ерөнхийлөгчийн хоригийг өмнөө гул бариад, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадвал Г.Занданшатарын парламентын гавьяа нь болно.

Үүний тулд Ардын нам, Ардчилсан намтай гар барих шаардлагатай болж буй. Улс төрийн богино зайны тоглолтоо бодох биш улс орны ирээдүй эрсдэлээ тооцож, ардчилал, эрх чөлөөгөө хамгаалж үлдэх нь өнөөдрийн парламентад суудалтай намуудын үүрэг болсон. Өмнөх шигээ Ардчилсан намын зөвлөл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оролцохгүй гэж эрх хүүхэд шиг тунирхаж гэдийгээд, эсвэл гөжөөд суух ёсгүй гэсэн үг. Өнгөрсөн 30 жил ардчиллаар овоглож, ардчиллыг тугаа болгож ирсний хувьд шүү дээ.

Энэ удаад Ардчилсан намын зөвлөл болон Ардын намын бүлгээс бүрдсэн зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд үнэмлэхүй олонх цөөнхийн саналыг хүлээн зөвшөөрөх магадлалтай гэсэн үг.

С.Эрдэнийн намын хувьд 18 саналтай, хамгийн гол нь “Сонгодог парламентыг баталгаажуулж, цаашдын хөгжлийн хандлагыг зөв болгоё гэвэл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй” гэх санал. Мөн гишүүдийн тоог 108 болгох, 50 хувь нь жагсаалтаар, 50 хувь нь тойргоос сонгох сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулах байр суурьтай байгаа юм.

АН, МАН-ын байгуулсан ажлын хэсгийн зөвшилцөл нь амжилттай болбол сүүлийн дөрвөн парламент дамжсан Үндсэн хуулийн шинэчлэлт эцэслэгдэнэ. Үгүй бол парламентын тогтолцоонд баяртай гэж хэлэхэд хүрнэ.

Үндсэндээ ,өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Г.Занданшатарын парламент хийж чадах эсэх нь МАН-ын үнэмлэхүй олонхын эв нэгдлээс хамаарах улс төрийн шинэ нөхцөл үүсчээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын богино болоод холын зайны улс төрийг анхааралтай ажиглавал Засгийн газрыг чиглэсэн  улс төрийн ард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг гацаах гол сонирхол нь нэвт харагдаж байна. Тиймээс МАН-ынхан аль ч утгаараа  Ерөнхийлөгчийн улс төрийн дааж, давж гарахаас өөр арга байхгүй.

Товчхондоо, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бужигнуулаад эхэлбэл УИХ юун Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх манатай болно. Нэг хэсэг нь засгаа хамгаалах, нөгөө нь унагаах гээд сандал суудлын том дажин үүснэ. Ерөнхийлөгч Х.Баттулга шиг хүн үүнийг тооцоолоогүй байсан гэвэл хүүхэд ч итгэхгүй биз.

Мэдээж, МАН хоригийг нь хүлээж авсан учраас Ерөнхийлөгчийн хоёр дахь нүүдэл нь У.Хүрэлсүхийн засгийг унагаах, эрх баригчдыг хооронд нь зөрчилдүүлэх. Ингэж байж л Ерөнхийлөгч цаг хожно гэж тооцсон байх.  Ерөнхийлөгчийн засаглалд шилжих дур сонирхолоо нууж хаахаа больсон Ерөнхийлөгчийн хувьд парламентын засаглалыг бэхжүүлэх сүүлчийн боломжийг нураах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гацааж, өөрөө алтан загасны эмгэн болохыг хүсч суугаа нь худлаа биш. Гуравдугаар ээлжийн хоолонд орох, өмнөх засгийг нь огцруулсан өшөө хорслоо тайлахыг хүсч буй хүмүүс МАН-д цөөнгүй бий.

Гэвч, Ерөнхийлөгчийн шидсэн ясыг тэл үмхэх л юм бол МАН ч, Монгол ч ялагдана. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөгөө хамгаалж үлдмээр байвал айвал бүү хий, хийвэл бүү ай, Ардын намынхан.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-08 90.198.212.18

Hinged l***r Christmas free end much battles yarmagaiin 2 Tom horongo oruulagchiig avchaad murisan

Avatar

Зочин 2019-10-08 73.92.12.67

Сайн байна, Нямсурэн. Зев дугнэлт. Одоо МАН эвлэлдэн нэгдэж Хучтэй ЕС, АН- ын Еронхийлогчийг парламентаас сонгоно гэдэг саналыг хулээж аван АН тай хамтарвал Парламентийн засаглалаа авч улдэнэ. Эс тэгвээс ….. Гэхдээ концерт дуустал зай ч байна. Монголын ард тумэн бугд Зика вируст тархи нь идэгдэж оркжоогуй, ЖеЗа нарыг дэмжигчид монголд тийм ч олон биш шуу

Avatar

зочин 2019-10-08 66.181.161.28

Иш Чаавас ….. ийм шалихгүй гурван амьтан улс орныг минь удирдаж байгаа юм биз дээ .

Avatar

Зочин 2019-10-08 103.212.117.203

Бид сонгоо биз дээ

Avatar

Зочин 2019-10-08 182.160.39.219

Бид биш та нар л сонгосон

Avatar

бодлын хулгайч 2019-10-08 66.181.167.53

ОДОО Л УРАН БЭРИЙН НҮҮДЭЛ ХЭРЭГТЭЙ ДЭЭ. БУУРЛУУДААСАА АСУУ. ХАМГИЙН ГОЛ НЬ ЭВ НЭГДЭЛ ШҮҮ ДЭЭ. ЖЕНКО, МӨН ЗИ ДАРГА Ч АЮУЛТАЙ ШҮҮ. ЯЛАНГУЯА ЗИ БОЛ ДОТОР УХААНААР а**а ШҮҮ. ЖИНХЭНЭ ХОРЧИН ШҮҮ ДЭЭ. ОДОО ЖХААН Л МЭДЭЖ

Avatar

Зочин 2019-10-08 202.21.108.214

Улс төр гэдэг чинь наадам, тэмцээнд түрүүлэх гээд шаралхаж, хорсож байгаа асуудал биш баймаар юм. Сэтгүүлч зурагтаар тэмцээн үзэж байгаа хүн элдэв авир гаргаж амандаа орсоноо ярьж хэлж байгаа мэт зүйл бичих юм даа. Хөөрхий амьтан….

Avatar

зочин 2019-10-08 103.229.123.154

Их хурлын дарга нь парламентаа тараана гэх юм дуулдсан шиг санагдана. Ингэж өөрөө үймүүлээд эцэст нь хавханд орчихлоо. Нүүдэл суудлаа мэддэг баймаар . Зөвшилцлийн хэсэгт төр ард түмний эрх ашгийг урьтал болгодог зөв хүмүүсээ оруулаад, засгийн газрын эрх мэдэлтэй холбоотой саналыг тусгаад батлахад болохгүй юмгүй.

Avatar

Зочин 2019-10-08 66.181.161.49

Санал нэг байна даа. Ерөнхийлөгч дандаа цэвэр тавьж байгаа. Одоо МАН-хан нэгдэхгүй л бол Ерөнхийлөгчийн засаглалтай болно. Зарим талаар тэр нь ч дээр биздээ.

Avatar

Бат 2019-10-08 64.119.17.49

76 тэнэг гэх юм үлдсэн 3 сая нь ухаантай юм уу шулуухан хэлэхэд монголчууд хулгай хийж чадаж байгаа хулгайлж чадахгүй байгаа 2 хэсэгт хуваагдана хулгайлж буй нь улам хулгайлна чадаагүй хэсэг нь чадаж буйдаа атаархаад боож үхэх гэж байгаа

Avatar

Зочин 2019-10-08 103.212.117.28

ҮХуулийн энэ өөрчлөлт анхны төсөлдөө хүрэхгүй ч гэсэн боломжийн өөрчлөлт байлаа. Үүгээр АН, Ерөнхийлөгч Баттулга ард түмний эрх ашгийг хамгаалагч огт биш болохоо яруу тод харууллаа.Яг одоо бол У.Хүрэлсүхийг унагах, Үндсэн хуулийн өөрчлөлтийг унагах нь тэдний туйлын зорилго болох нь өдрөөс өдөрт улам тодорч байна.АН сонгуулийн пропорционал гэх хууль бус тогтолцоог шаардаж байгаа нь нөгөө л улиг болсон харгис этгээдүүдээ ард түмний сонголтоос гадуур УИХ-д шургуулах санаархал юм

Avatar

ЗОЧИН 2019-10-08 202.21.126.30

МАШ ЗӨВ ДҮГНЭЛТ ХИЙЖЭЭ. МАН-ЫН МАНГАРТААД БАЙГАА ГИШҮҮД ДАХИН ХЭЛЭЛЦЭЭД 62-ЫН ОРУУЛЖ ИРСЭН ТӨСӨЛ ДЭЭР АН-ЫН САНАЛЫГ ЭВТЭЙХЭН ОРУУЛААД БАТЛАХ ХЭРЭГТЭЙ. ТЭГВЭЛ ЭНЭ 75 МОНГОЛЫН ТҮҮХЭНД ГАВЪЯА БАЙГУУЛНА. БАТТУЛГЫН МЭХЭНД УНАВАЛ ЭХ ОРНОО ЧИРЭЭД Л УНАНА ГЭДГИЙГ УХААНЫ СҮВТЭЙ БОЛ ОЙЛГОХ БАЙЛГҮЙ.ТОМ ЭРХ АШГИЙГ ӨМНӨӨ ТАВЬЖ НЭГ УДАА Ч ГЭСЭН СУРАХЫГ ГУЙЖ БАЙНА.

Avatar

ИРГЭН 2019-10-08 202.21.124.130

Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох нь маш зөв. Харин сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах нь Үндсэн хуулиар зохицуулах асуудал биш юм. Тэртусмаа иргэний саналыг намуудад булааж өгдөг порпорционал болон холимог гэх холиодог тогтолцоо бүр ч утгагүй. Эдгээр тогтолцоо нь холбооны улсуудтай, намууд нь төлөвшсөн орнуудад хэрэглэдэг, шууд ардчиллын бус тогтолцоо. Гишүүдийн тоог нэмэх бол бүүр дампуу санал. Гишүүн цөөдөөгүй. Харин ёс зүтэй эх оронч, чадвартай цөөн гишүүн л хэрэгтэй.

Avatar

??? 2019-10-08 66.181.161.112

– 2021 онд Монголын МАН –ны 100 жилийн ой болох байхаа. 100 настай ахмад нам Монголын Үндсэн хуулийн хэсэг гажгийг засаж батлахад хүчин зүтгэлээ дайчилж ард иргэддээ таалагдсан хуулийг батлана гэдэгт дийлэнх нь итгэж найдаж байгаа байхаа.

Avatar

AN 2019-10-08 202.131.236.10

Yun ch nyaluun yum bilee de

Avatar

Чёрный. Друг 2019-10-08 202.179.24.215

1924Онд. ТАТАН. БУУГДСАН. МАН–ГХЭНДАХИН БАЙГУУЛНЫГ. МЭДЭХ. ҮҮ??ШҮДЛЭН. КОММУНИСТУУДАА

Avatar

??? 2019-10-08 66.181.161.112

– 1921 оны ардын хувьсгалыг ялуулахад бүлэглэл буюу нам байгуулж махан биеэрээ дайтаж байсан цаг үеийн өвөг дээдэс маань амь насаа хайрлалгүй тэмцэж Монголыг ялуулсан. Харин одоо бол оюун санаа, сэтгэл, сэтгэхүйн буюу сүнсний гэхэд буруудахгүй өрсөлдөөны үе шиг л байх юм.

Avatar

Чёрный. Друг 2019-10-08 202.179.24.215

1937ОНЫ. ЦУСТ. ЭМЭГНЭЛ ЯАГААД. ГАРСАНБЭ. ГЭВЭЛ. ТАНАЙ. АХ НАМЫНЧИНХУВЬСГАЛЫН. 20ЖИЛИИН ИХ. ЦЭВЭРЛЭГЭЭ. БОЛСОН. ЮМ. ТИИМ. УЧРААС. ТА. НАР 100ЖИЛ. ЯРЬЖ. ЭХЭЛЭХ. Л. ЮМ. БОЛ. СӨНӨНӨ

Avatar

??? 2019-10-08 66.181.161.112

– УИХ –н түшээд нь 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл шүү дээ харин ҮХ –г намын нэрийн өмнөөс гээд л хэлэлцвэл хууль чинь буруудаад л ард иргэд дурамжхан л байна байх.

Avatar

??? 2019-10-08 66.181.161.112

– УИХ нь 76 түшээдтэй, 5 жилийн төсөв төлөвлөгөөтэй үйл ажиллагаагаа явуулах нь зөв л юм шиг байх юм. Төрт- улсад залгамж чанар, мэргэжилтний удирдлага, ёс зүй гэж огт байхгүй болох гээд байна шүү дээ.

Avatar

??? 2019-10-08 66.181.161.112

– Дүүрэг, аймагууд, хотууд, намууд, бизнесменүүд, ТББ –ууд, иргэдийн “ардын хуралдайн” тус бүр хоёр төлөөлөлтэй. Баянзүрх, Сонгино хайрхан дүүрэг нь дөрвөн төлөөлөлтэй, Ховд, Дундговь, Дорнод, Эрдэнэт аймгийн төвүүдээс тус бүр гурван төлөөлөл УИХ –д суудалтай байх нь зөв байж магадгүй.

Avatar

??? 2019-10-08 66.181.161.112

– Ер нь олон хотууд байгуулж эдийн засгаар зүдэрч байхаар нэг нийслэл, дөрвөн хоттой бөгөөд хотуудын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг зайлшгүй Төрөөс томилох хэрэгтэй л юм.

Avatar

??? 2019-10-08 66.181.161.112

– 4 хот нь нийслэлийн төвлөрлийг сааруулахаас гадна нутагших, цус ойртолтын удамшлын өвчин ихсээд байгаа учир мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургууль, үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүд, соёлын үйлчилгээ, хороолол босгох гэх мэт олон үйл ажиллагаагаар хүнээ татаж цус ойртолтыг бага ч болов сааруулмаар л юм шиг байх юм.

Avatar

??? 2019-10-08 66.181.161.112

– Дундговь аймагт “Тэмээний ноос” -ны том үйлдвэр байгуулж урагшаа хятад руу, нийслэлээр дамжуулан гадаад зах зээл рүү гаргах боломжийг судалбал зүгээр л юм. Тоног, төхөөрөмжинд нь Төрт-улсаас туслах боломжийг судлах хэрэгтэй л юм. Ер нь ноос, ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөлгөөн хийж судалгаа гаргаж болох л байх л даа.

Avatar

??? 2019-10-08 66.181.161.112

– Гадны хөрөнгө оруулалт гэхээр махаар нь, ногоогоор нь, тариа гурилаар нь газар нутгаар нь зовоодог шиг бас л ард иргэдийнхээ үйлдвэрлэл, худалдааг бужигнуулах байх л даа

Avatar

? 2019-10-08 66.181.161.112

– Энэ гадаад худалдааны танхим гэж чимээгүй байгууллага байх юм.

Avatar

??? 2019-10-08 66.181.161.112

– Энэ гадаад худалдааны танхим гэж чимээгүй байгууллага байх юм.

Avatar

Зочин 2019-10-08 107.77.165.7

1

Avatar

UNEN uu 2019-10-08 103.212.118.122

Өнөөдөр Монгол Улсад Польш болон Унгар зэрэг орнуудад болж буй ардчиллыг үгүй хийн, нэг хүний дэглэм тогтоох үйл явц алгуурхан өрнөж байна. Ер нь хоёр хөрш, барууны орнуудын хэн нь ч Монголын ардчиллыг үргэлжлүүлэхийг хүсэхгүй байгаа. Учир нь их гүрнүүдийн хувьд дарангуйлагчтай харьцахад илүү хялбар байдаг гэсэн юм.

Avatar

Зочин 2019-10-08 202.126.89.32

Эблэгдорж МАН-аас аврал хүсэж үүнийг бичүүлэв. Явнаа даа, явна. Ачуулна даа, ачуулна

Avatar

Иргэн 2019-10-08 59.153.112.160

ЖДҮчид батлахыг яав ч зөвшөөрөхгүй гагцхүү ард түмэнээр хэлэлж байж батална

Avatar

БАТ инженер 2019-10-08 119.40.103.3

Ард түмнээсээ асуулгүй ҮХ батлана гэж юу байх билээ. Намынхаа эрх ашгийг хойш нь тавьж чадвал МАН түүхэнд үлдэнэ.

Avatar

Зочин 2019-10-08 182.160.2.76

Монгол парламентын засаглалтай мөртлөө ерөнхийлөгчөө ард түмнээс сонгодог болох юм бол Монгол улс олон улсад тэнэг харагдана. Илүү утгагүй сонгууль явуулдаг болж харагдана. МАН, АН хоёр зөвшилцөөд л баталчих хэрэгтэй. Юунаасаа айдаг юм бэ, ….. Харин пропорциональ систем бол байх ёстой. Ард түмнээс асууна гэж маяглахаа болих хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-10-08 202.126.89.197

Good

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж