Их хэмжээний мөнгөн ус хадгалж байжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.08-нд нийтлэгдсэн

Их хэмжээний мөнгөн ус хадгалж байжээ

Их хэмжээний мөнгөн ус хадгалж байжээ

Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ө, Т нар хууль бусаар 10 кг 320 грамм мөнгөн ус худалдахаар завдаж байсныг Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид илрүүлжээ.

Мөнгөн ус нь хүрээлэн байгаа орчныг ноцтой бохирдуулж, хүн, мал, амьтны биед амьсгалын зам, хоол хүнс, идэш тэжээлээр дамжин орж төв мэдрэлийн системийг гэмтээж, удмын санд нөлөөлөх аюултай юм. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолоор мөнгөн усыг “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д оруулжээ.

Уг хориотой бодисыг хууль бусаар олж хадгалан, бусдад зарж борлуулахыг завдсан дээрх этгээдүүдийг Цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж