Өндгөөр дамжуулан хүний биеийн амин дэм, эрдэс бодисын дутагдлыг нөхнө | News.MN

Өндгөөр дамжуулан хүний биеийн амин дэм, эрдэс бодисын дутагдлыг нөхнө

Хуучирсан мэдээ: 2019.10.08-нд нийтлэгдсэн

Өндгөөр дамжуулан хүний биеийн амин дэм, эрдэс бодисын дутагдлыг нөхнө

Өндгөөр дамжуулан хүний биеийн амин дэм, эрдэс бодисын дутагдлыг нөхнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам “Түмэн шувуут” ХК-тай хамтран “Эрүүл гэр бүлийн төлөө” Олон улсын форумыг өнөөдөр /2019.10.08/ зохион байгуулж байна. Тус форумд АНУ, БНХАУ, Франц, Канадын нийт 10 гаруй эрдэмтэн оролцож байгаа аж. Форумын зорилго нь монгол хүнд байнга дутагддаг омега-3, селен, иодыг өндөр агууламжтай өндгөөр дамжуулан нөхөх боломжтой гэдгийг танилцуулах юм байна. Энэ талаар бид “Түмэн шувуут” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Болдоос тодрууллаа.

-Хүнд дутагдаж буй эрдэс бодисыг хоол хүнсээр дамжуулан нөхөх боломжтой гэлээ. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Олон төрлийн өвчин, эмгэг гарч буй өнөө үед хүмүүс бид баяжуулсан хоол, хүнс хэрэглэх зайлшгүй шаардлагатай болж байна. Өнөөдөр Монгол Улсад хорт хавдраас болж жил бүр 4000 орчим хүн нас барж байна. Мөн мянга мянган иргэд дархлаа сул буйгаас янз бүрийн өвчинд нэрвэгдэж байна. Үүний гол шалтгаан нь манай улс далайгаас хол учир хүний биед зайлшгүй хэрэгтэй амин дэм, эрдэс бодис дутагдалтай байдагтай холбоотой. Тиймээс бид өмнө нь селен, иодоор баяжуулсан өндөг гаргаж байсан бол өнөөдөр форумын үеэр“Омега-3”-аар баяжуулсан шинэ хүнсээ танилцуулж байна. Тухайлбал, манай улсад селен дутагдалтай гэдгийг “Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэн” судалж тогтоосон байдаг. Үүнийг нөхөхийн тулд шувууны аж, ахуйн тэжээлийг селенээр баяжуулаад, шувууг хооллох юм. Шувуунаас гарсан өндөг нь селенээр баяжуулсан бүтээгдэхүүн болж хэрэглэгчдэд очно гэсэн үг.

-Селен гэж юуг хэлж байна вэ, хүний биед дутагдахаар ямар сөрөг үр дагавартай вэ?

-Селен бол хүнд нэн чухал хэрэгтэй 19 элементийн нэг. Иод, магни, кали гэдэгтэй адил. Хүний биед энэ элемент дутагдсанаар дархлаа муудах, зүрх өвдөх, үргүй болох зэрэг сөрөг үр дагавартай. Насанд хүрсэн хүний хоногийн хэрэглээ 55 мкг байдаг. Манай орны хувьд далайн гаралтай бүтээгдэхүүнийг тэр бүр хэрэглэж чадахгүй байгаа учир селенийг нэмэлтээр хоол хүнсэндээ авч хэрэглэх ёстой. Иод, омегаг хүмүүс сайн мэднэ. Эдгээр элементээр өндгийг баяжуулж, хоол хүнсэндээ хэрэглэхэд хүний биед тодорхой хэмжээгээр сайн нөлөө үзүүлж байдаг.

Хөдөө аж, ахуйн салбарын эрдэмтэд анх мал дээр судалгаа хийж, селен, иод, омега-3 дутагдалтай байгааг илрүүлжээ. Энэ нь Монгол орны хөрс, ургамалд эдгээр микроэлемент маш бага хэмжээтэй байдагтай холбоотой байжээ. Улмаар хүний биед энэхүү судалгааг хийхэд мөн л селен, омега-3, иодын дутагдал илэрчээ. Үүнийг нөхөхийн тулд "Түмэн шувуут" ХК АНУ-ын Alltech, Cargill animal nutrition, Канадын O and T фармын эрдэмтэн, судлаачидтай хамтран олон удаагийн туршилт, судалгаа хийсний үр дүнд монгол хүний биед дутагддаг селен, омега-3, иодоор баялаг өндөг гаргаж авсан байна.

Форумын үеэр Хөдөө аж, ахуйн ухааны доктор Л.Эрхэмбаяр "Энэхүү инновацийн шинэ бүтээгдэхүүн нь хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ" хэмээн  онцолж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж