Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг Улсын комисс хүлээн авч байна

Хуучирсан мэдээ: 2019.10.08-нд нийтлэгдсэн

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг Улсын комисс хүлээн авч байна

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг Улсын комисс хүлээн авч байна

Дорноговь аймгийн Сайншанд хотоос үйлдвэр хүртэлх 27 км төмөр зам, 18.8 км автозам болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг Улсын комисс хүлээн авч байна. Уг арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Претхан, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Зам тээврийн хөгжлийн сайд М.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар оролцож байна.

Тус үйлдвэр нь Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдаж байгаа бөгөөд өнгөрсөн сард Ерөнхийлөгч Х.Баттулгыг Энэтхэг улсад айлчлах үеэр 236 сая ам.доллар нэмж олгох шийдвэр гаргасан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж