Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ | News.MN

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ

Хуучирсан мэдээ: 2019.10.08-нд нийтлэгдсэн

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ

НЭМЭЛТ 14:35 ЦАГ

Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал өндөрлөлөө. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх ялтан М.Сономпилд холбогдох хэргийг хэлэлцээд, Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.


М.СОНОМПИЛД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 09:00 цагт Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал эхлэв. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан хэргээр АТГ-аас шалгасан юм.

Прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан "…албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл хийж, Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан "…хахууль авсан…" гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүний 266 сая төгрөг авсан гэх хэргийг хэлэлцээд гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор зааж, түүнд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэсэн юм.

Ялтан М.Сономпил Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ.

Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл. Хахууль авах: "4.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-10-08 202.126.88.52

Barilgiin tsergiin angiig dampuuruulj buh tehnikiig huvidaa avch barilgiin kompani baiguulsan hun. Ene zuv zugeer ongoroh uu

Avatar

Зочин 2019-10-08 103.229.123.222

цагаан захтангуудын ял гэж үнэндээ элэгийн ял ѳгѳх юмаа ингэж ял ѳгѳх юм бол монгол хѳгжихгүй нь аргагүй шдээ ардын хүү байсан бол хамгийн дээд ялыг үүрүүлээд явах юмаа даа

Avatar

Teng l lhagvaaArdchilsan 2019-10-08 64.119.16.68

Ardchilsan namiinhan yvjigaa ardiin namiinhan uldjiigaa…een tuuh uguuljiinee

Avatar

Лорд 2019-10-08 103.229.122.97

Сономпил дээрээс нясалсан том чулуунд оногдчих шиг боллоо.Нэг л том юмны золиосонд явлаа л даа бараг

Avatar

Зочин 2019-10-08 122.201.19.66

Мартагнуулж байгаад мултарчихгүй л бол…

Avatar

mgl 2019-10-08 202.9.43.236

ashgui neg avilgach shoron yavah ni.

Avatar

Одоо Даваасүрэнг шалга 2019-10-08 66.181.161.46

Одоо шантааж Даваасүрэнг шалгах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-10-08 66.181.161.16

SHOROND NI XATAAGAACHEE NAAD a*****

Avatar

Зочин 2019-10-08 66.181.161.16

ХЭЭ *л ГЭЖ ИИМ л*****н ХОШНОГО ШГ ЖҮЖИГЭЭ БОЛИООЧДЭЭ ТА НАРЫН ШҮҮХ ХУРАЛ ЭНЭ ТР ГЖ ЮУ БХВДЭЭ ПИЗДАА ГЭЖ МОНГОЛЫН ШҮҮХ ГЖ НЭЭРЭЭ ҮНЭНДЭЭЛ ХОШНОГО ШДЭЭ ЦАГААН ЗАХТНУУДЫГ ШҮҮГЭЭД ЯЛЫГ НЬ ТУЛГАЖ ЧАДДАГ БОЛЧООД ШҮҮХ ГЭЖ ӨӨРСДИИГӨӨ ХЭЛЭЛДЭЭ ГИЧИИНҮҮДЭЭ

Avatar

Зочин 2019-10-08 182.160.36.231

MONGOLIIN SHUUH NOXOIN b**s SHIG YUM BAIH YUM,NEG MOSON XURDAN SHOROND N YAVUULJ XURDAN SALAXAA BODOOCH SHUUGCH NARAA,.HUDLA AVILGA AVAX GSD L XOISHLUULJ BAIX YUM AR CHAAGUI YUM DAA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж