Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ

Хуучирсан мэдээ: 2019.10.08-нд нийтлэгдсэн

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ

НЭМЭЛТ 14:35 ЦАГ

Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал өндөрлөлөө. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх ялтан М.Сономпилд холбогдох хэргийг хэлэлцээд, Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.


М.СОНОМПИЛД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 09:00 цагт Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал эхлэв. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан хэргээр АТГ-аас шалгасан юм.

Прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан "…албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл хийж, Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан "…хахууль авсан…" гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүний 266 сая төгрөг авсан гэх хэргийг хэлэлцээд гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор зааж, түүнд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэсэн юм.

Ялтан М.Сономпил Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ.

Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл. Хахууль авах: "4.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж