Трамп Туркийн эдийн засгийг сүйрүүлнэ хэмээн сүрдүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.10.08-нд нийтлэгдсэн

Трамп Туркийн эдийн засгийг сүйрүүлнэ хэмээн сүрдүүлэв

Трамп Туркийн эдийн засгийг сүйрүүлнэ хэмээн сүрдүүлэв

Турк улс Сирид хэтэрхий дураараа аашилбал эдийн засгийг нь сүйрүүлнэ гэж АНУ-ын Дональд Трамп сүрдүүллээ. Тэрбээр курдуудын эсрэг Туркийн цэргийн ажиллагаанаас болж Сири дэх АНУ-ын нэг л алба хаагч гэмтвэл Анкара том асуудалд орохоо ухамсарлахыг анхааруулжээ. Сири болон Иракийн газар нутгийг эзэлсэн “Исламын улс” бүлэглэлийг дарахын төлөө АНУ нь курдын дайчидтай хамтран ажилласан юм.

Харин АНУ нь Сири улсаас цэргээ гаргахаа мэдэгдсэний дараа Турк улсаас курдын дайчдын эсрэг цохилт өгсөн нь гэнэтийн цочрол болжээ. Түүнчлэн Конгрессын бусад гишүүд Сирид цэргийн ажиллагаа явуулах санаархлаа зогсоохыг Туркт уриалсан байна.

Үүний зэрэгцээ курдын дайчдыг дэмжсэн АНУ-ын дэмжлэгийг зогсоож, Сири улсаас цэргээ гаргасан Дональд Трампын шийдвэрийг Бүгд найрамдах намынхан шүүмжилжээ. Түүний шийдвэрийг Бүгд найрамдах намынхан нь шүүмжилж байгаа бол бусад нь холбоотноо золиосолж, АНУ-ын итгэл даасан найдвартай байдлыг бууруулсан гэж буруутгасан байна. Сири улсаас цэргээ гаргаж, Ойрхи-Дорнод дахь “дуусашгүй” дайнаас АНУ-ыг гаргах сонгуулийн амлалтаа Дональд Трамп биелүүлж эхэлсэн юм.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж