“Багш нар халдварт өвчин тархаах эрсдэлтэй" | News.MN

“Багш нар халдварт өвчин тархаах эрсдэлтэй"

Хуучирсан мэдээ: 2019.10.08-нд нийтлэгдсэн

“Багш нар халдварт өвчин тархаах эрсдэлтэй"

“Багш нар халдварт өвчин тархаах эрсдэлтэй"

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас "Хүүхдийн эрх – Аюулгүй байдал" аяны хүрээнд хийсэн шалгалтын дүнг өнөөдөр /2019.10.8/ танилцууллаа.

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгах урьдчилан сэргийлэх шалгалтад 252 сургууль, 90 дотуур байр, 385 цэцэрлэг, долоон их, дээд сургууль, найман Мэргэжил сургалт үйлдвэрийн төв, 30 хүнсний бүтээгдэхүүн ханган нийлүүлдэг аж ахуйн нэгж зэрэг 772 газрыг хамруулсан байна. Шалгалтаар дараах зөрчил илэрчээ.

  • Сургуулийн багш, ажиллагсдын 86.9 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан ч тухайн байгууллага нь ажиллагсдыг үзлэг, шинжилгээнд хамруулах талаар эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ хийгээгүй байгаа нь хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд суралцахад сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгож байна гэж үзжээ.
  • Мөн Эрүүл мэндийн сайдын баталсан А/145 дугаар тушаалаар сургууль, цэцэрлэгийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой албан хаагчид хичээл, сургууль эхлэхээс 30 хоногийн өмнө үзлэг шинжилгээнд орох ёстой. Гэтэл хичээл эхлэх үе, цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдтэй зэрэгцэн шинжилгээ өгч байгаа нь Эрүүл мэндийн байгууллагын ачааллыг нэмэгдүүлэх, цаашлаад шинжилгээнд хамрагдахгүй хичээлийн эхлүүлж, эрүүл эсэх нь тодорхойгүй багш ажилтнууд хүүхдүүдэд үйлчилснээс хоолны хордлого, гэдэсний халдвар, сүрьеэ зэрэг халдварт өвчин тархаах эрсдэлийг үүсгэж байна гэж үзжээ. Иймд сургуулийн удирдлагын зүгээс багш, ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг эрт хамруулах, өвчтэй албан хаагч илэрсэн тохиолдолд эрүүлжүүлэх, хөдөлмөр зохицуулалт хийх зэргээр хичээл цаг хугацаандаа, эрсдэлгүй  эхлэх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна гэж үзжээ.
  • Түүнчлэн шалгалтад хамрагдсан байгууллагуудаас 19 цэцэрлэг, 13 сургууль зориулалтын бус байртай, 28 цэцэрлэг орон сууцны нэг дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг, 15 цэцэрлэг, гурван сургууль есдүгээр сарын 1-нд хичээлээ эхэлж чадаагүй байна.
  • Мөн цэцэрлэг, сургуулийн 63 багш мэргэжлийн бус, 19 номын санч, нийгмийн ажилтан, туслах багш мэргэжлийн сургалтад хамрагдаагүй зөрчил илэрчээ.
  • Цөм хөтөлбөрийн агуулга, стандартын бэлтгэл хангаагүй 57 сургууль, цэцэрлэгийн анги, сургуулийн лаборатори, дадлагын газрын бэлтгэл хангаагүй 60 сургууль, цэцэрлэг байсан байна.

Шалгалтын хүрээнд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр 1762 зөрчил илрүүлж, таван аж ахуйн нэгж, байгууллага, есөн иргэнд нийт 6.1 сая төгрөгийн шийтгэвэр ногдуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж