НҮБ мөнгөгүй болжээ | News.MN

НҮБ мөнгөгүй болжээ

НҮБ мөнгөгүй болжээ

Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ) энэ аравдугаар сарын сүүл гэхэд мөнгөгүй болох эрсдэлтэй байгааг ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес мэдэгдлээ. НҮБ-ын нарийн бичиг нарын газрын 37 мянган ажилтанд илгээсэн захидалд дурдсанаар, энэ оны дөрвөн улиралд зарцуулахаар төлөвлөсөн төсвийн ердөө 70 хувийг гишүүн орнууд төлсөн байна. Одоогийн байдлаар НҮБ-ын төсөв 230 сая ам.долларын бэлэн мөнгөний дутагдалтай байгаа аж. Улмаар энэ аравдугаар сарын эцэст мөнгөгүй болбол нөөцөө худалдаж эхлэхээс өөр аргагүй хэмээн Антонио Гутеррес мэдэгджээ.

Түүнчлэн тэрбээр зардлыг танахын тулд уулзалт, бага хурлуудыг хойшлуулах, албаныхны гадаад айлчлалыг хязгаарлах, цахилгаанаа хэмнэх зэрэг эн тэргүүний арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Антонио Гутерес дэлхийн удирдагч нарт хандан бэлэн мөнгөний асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулахыг уриалжээ.

Энхийг сахиулах ажиллагааны зардлыг эс тооцвол 2018-2019 оны НҮБ-ын үйл ажиллагааны төсөв 5.4 тэрбум ам.доллар орчим бөгөөд үүний 22 хувийг АНУ дангаараа бүрдүүлжээ.

Эх сурвалж: FRANCE-PRESSE

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mongol 2019-10-08 193.91.98.156

Jijig ulsuudad tuslah nereer mash ih gai chirch baigaa Tom donor ornuud yalanguya Amerik uhdel Evrei nart uilchildeg hulih baiguulalga

Avatar

Зочин 2019-10-08 202.9.42.241

НҮБ ШИНЭЧЛЭГДЭХ ЦАГ БОЛСОН АРЧААГҮЙ ХҮНД СУРТАЛТНУУДЫН ҮҮР УУРХАЙ БОЛСОН ГАЗАР

Avatar

Зочин 2019-10-08 202.9.42.35

Үнэндээ хэрэгтэй ажил хийдэггүй, баахан түшмэл тэжээдэг л газар болж хувирсан шүү дээ, НҮБ чинь. Манайд гэхэд л хэчнээн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэв? Нэг л их жип унасан, өндөр цалинтай хүмүүс. Хэрэгжүүлж байгаа төслүүд нь ямар ч үр дүнгүй, элсэнд ус асгасан шиг өнгөрдөг. Бензин их иддэг жип унадаг, жолооч нь хүртэл долларын өндөр цалинтай мөртлөө ядуурлыг бууруулах хөтөлбөр гээд нэг өрхөд ногоо тарь гэж 100к төгрөгийн зээл өгөөд ч байх шиг, инээд хүрмээр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж