Хуучирсан мэдээ: 2019.10.08-нд нийтлэгдсэн

НҮБ мөнгөгүй болжээ

НҮБ мөнгөгүй болжээ

Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ) энэ аравдугаар сарын сүүл гэхэд мөнгөгүй болох эрсдэлтэй байгааг ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес мэдэгдлээ. НҮБ-ын нарийн бичиг нарын газрын 37 мянган ажилтанд илгээсэн захидалд дурдсанаар, энэ оны дөрвөн улиралд зарцуулахаар төлөвлөсөн төсвийн ердөө 70 хувийг гишүүн орнууд төлсөн байна. Одоогийн байдлаар НҮБ-ын төсөв 230 сая ам.долларын бэлэн мөнгөний дутагдалтай байгаа аж. Улмаар энэ аравдугаар сарын эцэст мөнгөгүй болбол нөөцөө худалдаж эхлэхээс өөр аргагүй хэмээн Антонио Гутеррес мэдэгджээ.

Түүнчлэн тэрбээр зардлыг танахын тулд уулзалт, бага хурлуудыг хойшлуулах, албаныхны гадаад айлчлалыг хязгаарлах, цахилгаанаа хэмнэх зэрэг эн тэргүүний арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Антонио Гутерес дэлхийн удирдагч нарт хандан бэлэн мөнгөний асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулахыг уриалжээ.

Энхийг сахиулах ажиллагааны зардлыг эс тооцвол 2018-2019 оны НҮБ-ын үйл ажиллагааны төсөв 5.4 тэрбум ам.доллар орчим бөгөөд үүний 22 хувийг АНУ дангаараа бүрдүүлжээ.

Эх сурвалж: FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж