Сурагчид аргал түүж уралдана

Хуучирсан мэдээ: 2019.10.08-нд нийтлэгдсэн

Сурагчид аргал түүж уралдана

Сурагчид аргал түүж уралдана

Соёл урлагийн газраас ерөнхий боловсролын сурагчдын дунд аргал түүх уралдаан зарлажээ. “Нүүдэлчин ахуй соёл-эко соёл” аяны хүрээнд зохион байгуулж буй уг уралдаанд хамгийн их аргал түүсэн сурагчийг шалгаруулж урамшуулах юм. Харин уралдаанд оролцогчдын түүсэн аргалыг тодорхой гэр бүлүүдэд өгөх юм байна.

Монголчууд эрт үеэс байгальтайгаа зүй зохистой харьцаж, түүнийг хамгаалж ирсэн нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн билээ. Энэхүү уралдааны зорилго нь байгаль дэлхийгээ хамгаалж ирсэн уламжлалт соёл, зан заншлыг улам бүр дэлгэрүүлэх, таниулах, хойч үедээ өв соёлыг өвлүүлэн үлдээхийн хамт Соёл, урлагийн байгууллагууд, уран бүтээлчид Монгол эх орныхоо унаган байгаль, түүний экологийн тэнцвэрийг хадгалах, аливаа байгаль орчны эрсдэлийн эсрэг нэгдэхэд чиглэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж