Онцгой байдлын байгууллагаас ОХУ-ын Онцгой байдлын яамны Иргэний хамгаалалт, Фрунзын академи болоод Гал эсэргүүцэх албаны академид нийт 47 алба хаагч суралцаж байна.
Дээрх академиудад суралцаж байгаа алба хаагчид офицер, сонсогчдын уулзалтыг Гал эсэргүүцэх албаны академи дээр зохион байгуулж, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг танилцуулан заавар зөвлөгөө өгч, санал бодлоо солилцлоо.
Энэ үеэр ОХУ-ын ОБЯ-ны Иргэний хамгаалалтын академийн магистрын II курсын сонсогч, Үндэсний группийн ахлагч, ахмад З.Бямбадорж, Монгол Улсаас ОХУ-д суугаа Цэргийн атташе, бригадын генерал Г.Энхбаатартай уулзаж, дээрх академиудад суралцаж байгаа офицер, сонсогчдын талаарх мэдээллийг танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ