Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна | News.MN

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.08-нд нийтлэгдсэн

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна

НЭМЭЛТ: 14:45 ЦАГ

Өнөөдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал үргэлжилж байна.


ШҮҮХ ХУРАЛ 14:15 ЦАГ ХҮРТЭЛ ЗАВСАРЛАЛАА

НЭМЭЛТ: 13:50 ЦАГ 

Шүүх хурал дөнгөж сая завсарлаж, 14.15 цагаас хуралдахаар болов. Энэ үеэр Б.Булганы өмгөөлөгч Ц.Гүенбат “Эрүүгийн хэргийн анхан шатны тогтоолд прокурор эсэргүүцэл бичсэн. Уг эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хянаж байгаа ийм хурал болж байна. Өмнө нь оролцож байсан хүмүүсээс ганц нэг хүн байхгүй байна. Байхгүй байх эрх нь бий. Заавал энэ хуралд ирэх шаардлага байхгүй. Прокурорын эсэргүүцлийг хүлээж авах уу, үгүй юу гэдгийг шүүх шийднэ. Хэрэв прокурорын эсэргүүцлийг хүлээж авбал энэ шийдвэрийг анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлье гэдэг эсэргүүцэл бичсэн. Тэрний дагуу шүүх хянаад явж байна” гэлээ. Шүүх хуралдааныг эргэн мэдээлэх болно.


Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нэмэлт: 13:30 ЦАГ

Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр 10.00 цаг өнгөрч байхад Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал эхэлжээ. Тэднийг төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр шүүж байгаа юм.


Б.ХУРЦ НАРЫН ДАВЖ ЗААЛДАХ ШҮҮХ ХУРАЛ БОЛНО

Өнөөдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно.

Дээрх есөн хүнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 251, 133 дугаар зүйл анги буюу “Хууль бусаар эрүүдэн шүүсэн, Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Анхан шатны шүүх хуралдаанаас “Хэргийн нотлох баримт хангалтгүй” хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Гэвч прокурор шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн билээ.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээж авбал хэргийг анхан шатны шүүх рүү буцааж шүүх хурлыг дахин явуулах юм. Хэрэв шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээж авахгүй гэвэл анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ondor nastan 2019-10-08 112.72.12.8

Odoo naad shuuh hurlaaraa naad baliaar hergee neg tiish n bolgowol taarnaa

Avatar

Зочин 2019-10-08 159.65.141.166

Hurts 50% sain 50% muu yum hiisen baihoo. Hun reketelj bayjsan tuunes avgai ni tsetseg zaraad, heden huuhnii nvvr ileed bayjiv gej

Avatar

Зочин 2019-10-08 114.178.16.100

Хурц бол Монголын аюулгүй байдлын манааг дархлаажуулж, гадны тагнуулын явуулгын эсрэг тууштай тэмцсэн хүн. Юу үнэн энэ үнэн

Хурц бол Монголын аюулгүй байдлын манааг дархлаажуулж, гадны тагнуулын явуулгын эсрэг тууштай тэмцсэн хүн. Юу үнэн энэ үнэн

Avatar

Зочин 2019-10-08 66.181.161.16

ХУРЦЫГ ШҮҮГЭЭД ЯЛТАН БОГЧУУЛ МОНГОЛД ШҮҮХ БДГИИМ БНАА ГЭЖ БОДЁООО ХҮШНОГНУУДАА ТА НАР ХЗЭЭЧ ЧДХГҮЙ ШҮҮ ДЭЭ НОХОЙНЫ АЛНУУД МИНЬ

Avatar

irged 2019-10-08 66.181.161.72

tsaazal

Avatar

xraat 2019-10-08 107.77.165.3

ytasnii kompanii xydalgaj abcan,net calgadag,blkldg,concogchooroo,gyyrsaar mergeshsen,ocycmtn

Avatar

dmkmraar 2019-10-08 107.77.165.3

end 2 Jeep xylgailcan xeregtei,Guilagchdagch ajiliin mesten deer ajilyylj aimshigt uymnyydaa xiilgedeg,UBCHin taraadag,xaichildag,yc cybgiinko xeregtei.

Avatar

ingej xybirch dagaj yabj draamdsan bnaa.miiniitei natupe 2019-10-08 107.77.165.3

tsagdaa tagnyyld erunxiilugchiin xyazgasrgyi erxee xetryylcen,byynii noxoi ardbarsyg shig tyclagch nariig tsagdaajyylcan,tagnyyliig tatan byylgax gej baican xyn,neg Cain talni nyyj chaddaggyim bn.
ta nariin oynii baylagiig gydmaar bichij loozognocon baidaltai.y/cocaar ajliin bair bolomjiig abcan.

Avatar

Удирдлагын тогтолцооны аудитор 2019-10-08 182.160.36.217

Удирдлагын тогтолцооны аудиторын сургалтандаа элсэлт авч байна
setsen.mn

Avatar

Удирдлагын тогтолцооны аудитор 2019-10-08 182.160.36.217

http://www.setsen.mn/training/5/удирдлагын-тогтолцооны-аудитор-iso

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж